Moderator: mgl_300
Хамгийн урт насалдаг нь
япончууд. Дунджаар 79 хамгийн богино насалдаг нигерчүүд 47 хүрдэг.
Гэтэл залуу насаа удтал хадгалахаас ер бусын их хүч шаардагдахгүй
зөвхөн амьдралын зөв хэмнэл, дадал зуршил чухал гэдгийг олон улсын эмч
сэтгэл судлаач хоол судлаачид тогтоосон бана.
Үүнд арван зөвлөмж орсныг толилуулья.
1. Цадталаа бүү хооллож бай.
Та өдөрт хоол хүнсээрээ хүний олж авах ёстой 2,500 калориос, 1,500-г л авсан байхад хангалттай.
2. Хоолны цэсээ насандаа тохируулж сур.
Заримаас нь дурдвал 30 настай эмэгтэйчүүд печень, самар байнга идвэл
үрчлээ хожуу үүсдэг. 40-өөс дээш насныханд бетакаротин тустай, харин
50-аас дээш насанд кальц нь ясыг, магни нь зүрхний үйл ажиллагааг
хэвэнд нь байлгахад тустай.
3. Өөртөө тохирсон ажил хий.
Ажилгүй хүн таван насаар ахимаг харагддаг.
4. Амьдралын ханиа ол.
Хайр энхрийлэл нь хөгшрөлтийн эсрэг шилдэг арга юм. Долоо хоногт
тогтмол хоёр удаа энгэр зөрүүлсэн хүн 14 насаар залуу харагддаг.
Сексийн үед хүний биеийн аз жаргалын гормон гэгддэг эндорфин ялгардаг.
5.Өөрийн гэсэн үзэл бодолтой бай.
Аливааг ухаарч, ойлгож чаддаг хүн гуниг гутралд бага орж, амьдралыг урсгалаар нь дагадаггүй.
6. Үргэлж хөдөлж бай.
Өдөрт дунджаар 8 минут спортоор хичээллэвэл нас уртасдаг. Хөдөлгөөний явцад 30 наснаас хойш багасдаг өсөлтийн гормон ялгарана.
7. Сэрүүн газар унтаж бай.
Ер нь 17-18 хэмийн дулаантай газар унтдаг хүн залуу насаа илүү удаан хадгалдаг нь судалгаагаар батлагдсан.
8. Өөрийгөө эрхлүүл.
Эрүүл амьдралын хэв шинж нь өөртөө хорхой хүрэм амттанг амсуулахад ч бас оршдог.
9. Уур хилэнгээ барьж сур.
Юунд шаналж байгаагаа ил тод хэлж бай. Олон улсын шинжилгээний явцад
хорт хавдараар өвчлөгсдийн 64 хувь нь үргэлж дотроо бухимддаг хүмүүс
байсан нь тогтоогдсон.
10. Тархи толгойгоо сайн ажиллуул.
Үгийн сүлжээ бөглөж, сэтгэхүйн үйл ажиллагааг шаардсан тоглоом тоглож
гадаад хэл сур. Тархиа байнга ажиллуулах нь насны эрхээр мууддаг оюун
ухааныхаа чадварыг сайжруулна.