Moderator: mgl_300
Дарсны түүхий эд нь жимс жимсгэнээс бүрддэг
учир түүнд агуулагддаг витаминууд тэр л хэвээрээ чанараа алдалгүй
дарсанд шингэдэг бөгөөд удаан хадгалж боловсронгуй болох тусам доторх
найрлага нь чанаржиж хүний биед хэрэгтэй эрдэс бодис агуулдаг байна.
Иймд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зарим дарсыг зүрх судас, элэг цөс,
ходоодны өвчинг анагаахад эмчийн хяналтан дор хэрэглэдэг ажээ.
Дарсыг зөв хэрэглэвэл та урт наслах боломжтой. Францчууд
манайхтай адил мах өөх тостой зүйлийг ихээр хэрэглэдэг хэдий ч ийм
өвчнөөр өвчлөгсдийн тоо бусад орныхтой харьцуулахад хамаагүй бага
байдаг нь үүнтэй холбоотой. Францчууд дэлхийд дарс хэрэглэдгээрээ
дээгүүрт бичигддэг. 1 франц хүн жилд 60 литр дарс хэрэглэдэг гэсэн
тооцоо бий. Тослог ихтэй хоол нь хлостеринийг бий болгох бөгөөд тэр нь
судасны хананд наалдаж судсыг нарийсгаж биеийн хэвийн үйл ажиллагааг
алдагдуулдаг. Энэ нь эцэстээ зүрхний шигдээсийг бий болгодог байна.
Харин улаан дарс нь цусан дахь тослогийг исэлдүүлснээр хлостерин
үүсгэдэггүй.
ДАРСЫГ ТОГТМОЛ ТОХИРУУЛАН ХЭРЭГЛЭВЭЛ
-Зүрх судасны системийн уян хатан байдлыг хадгална.
-Хоол боловсрүүлах эрхтэний ажиллагааг сайжруулж, хордлого авахаас урьдчилан сэргийлнэ.
-Сэтгэн бодох чадвар, тархины хүчилтөрөгчийн уйл ажиллагаа, түүнчлэн
цусан хангамжийг идэвхижүүлснээр тархины уйл ажиллагааг сайжруулна.
-Тайвшруулах уйлчилгээ узуулж, нойргуйдлийн эсрэг эм болно.
-Улаан дарс нь хорт хавдраас сэргийлдэг.
-Ясны сийрэгжилтээс хамгаална.
-Бие организмыг цэвэршүүлнэ. Илүүдэл хорт бодисыг гадагшлуулдаг.
архи ууж байснаас дарс ууж байвал зүгээр юм бишүү.