Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
    Нүүрэн дээр үрчлээ гарсан хойно л арчилж эхэллэх ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Гарч ирэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь гарсан хойно нь арилгахаас хамаагүй амар шүү дээ. Үрчлээ гэдэг бол бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг. Иймд тэдэнтэй нэн даруй шуурхай тэмцэл хийх хэрэгтэй.

        Унтахаас 3 цагийн өмнө хийгддэг халуун жингүүд үрчлээний эсрэг сайн арга болдог. Нүүрээ хүйтэн давсны уусмалаар байнга арчиж бай (нэг стакан усанд хагас цайны халбага давс хийнэ). Унтахаас өмнө давстай тосоор нүүрээ тосолбол сайн. Тос чинь савтай бол савнаас нь жоохныг тасалж аваад өөр саванд, эсвэл шилэн саванд хийгээд цайны халбаганы үзүүрээр давс хийгээд холино. Хурууныхаа үзүүрээр нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Энэ бүхэн чинь ойролцоогоор 2-3 минут үргэлжлэх ёстой шүү.
        Өглөөдөө нүүрээ лосьон, эсвэл балжингармын хандаар арчаарай. Дараа нь өдрийн тос түрхээд пудрдээрэй. Нүүрээ хамгаалалгүйгээр гадагшаа гарах хэрэггүй. Өдөр болгон таван минут орчим нүүрээ хуруугаарай хөнгөн тогших маш сайн. Мөн үрчлээний эсрэг маск хэрэглэж болно.
        Өндөгтэй нимбэгний маск: Нэг ширхэг өндөгний цагаан дээр хагас нимбэгний шүүс нэмээд хурууны үзүүрээр давс цацаад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 15-20 минутын дараа угаана.
        Өндөг гурилны маск: Өндөгний шар эсвэл цагаан дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага гурил нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа хусч арилгаад угаана.
Дрожны маск: 25 г дрож аваад сүүг эсвэл ургамалын тосыг цөцгий шиг өтгөнтэй болтол нь нэмнэ. Нүүр болон хүзүүн дээрээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.
        Нимбэгний тослог маск: 6-7гр тослог тосон дээр 1 цайны халбага нимбэгний шүүсийг дусал дуслаар нэмээд, мөн хагас цайны халбага цөцгий эсвэл майонез нэм. Бүгдийг холиод нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа нүүрээ угаагаарай. Хуурай болон үрчлээтэй арьсанд маск тавихаасаа өмнө нүүр болон хүзүүгээ сайтар угаагаад тос түрхэснийхээ дараа маскаа тавиарай. Хэрэв маскны чинь орцонд тос орж байвал тос түрхэх хэрэггүй.

Нүд.
        Нүүрээ арчилчихаад нүдээ тоохгүй орхиж болохгүй. Нүдний доорхи бараан дугуйнууд нойр дутагдсанаас болж гарч болзошгүй. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут шиг болдог.
        Зовхин дээрх хөх туяаг төмсний маскаар арилгаж болно.
Бэлдэх арга: Түүхий арилгасан төмсийг авч зутан болтол нь үрнэ. Бэлдсэн зутангаа марланд хийж ороогоод (хоёр нүдэндээ хоёуланд нь нэг нэгийг бэлдсэн ч болно, эсвэл дунд нь нэгийг бэлдсэн ч бас болно) нүдэн дээрээ тавина. 15-20 минутын дараа марлаа авна. Хэрэв нүдний доор “уутнууд” үүссэн бол дараах маскыг тавина. Арилгасан төмс аваад зутан болтол нь үрнэ. 1 хоолны халбага төмсний зутангаа 1 цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй хамт сайтар хутгана.
        Дараа нь энэ зутангаа хоёр салфетка дээр зузаан түрхээд нүдэн дээрээ тавина. 20 минут байлгаад угаана.
Мөн хүйтэн цайгаар нүдээ угаагаад тос түрхэнэ. 10 минутын дараа илүүдэл тосыг нь угаана.
        Нүдний луувангийн маск: Арилгасан лууванг маш жижиг болгож үрээд зутан болгоно. Зутангаа марлан дээр хэдэн давхар түрхээд нүдэн дээрээ түрхэнэ. 15 минутын дараа аваад нүдээ цайгаар угаана. Нүднийхээ доод тал дээр цөцгий түрхээд 15 минутын дараа хүйтэн ( өрөөний температурт байгаа) цайгаар угаах нь маш сайн.
        Ээдэмний маск: 3 цайны халбага ээдэм дээр 2 цайны халбага зөгийн бал нэмээд холино. Тос шиг юм үүсэх ба үүнийгээ нүднийхээ доор түрхээд 25 минутын дараа сүүгээр арилгана.
Батга арилгахын тулд 1 цайны халбага ургамалын тос аваад халаана. Дараа нь нүдний доорхи арьсан дээр зузаан түрхээд дунд хуруугаараа тосыг шингээхийн тулд дарж өгнө. Ингэж 15 минут байлгаад үлдсэн тосыг цаасан салфеткагаар арчина.
        Нүдэнд зориулсан ээдэмний жин: 2 цайны халбага шинэхэн ээдэм аваад дээрээс нь 1 цайны халбага сүү, цөцгийний аль байгаагаа нэмээд марланд боогоод нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа сэрүүн цайгаар угаана.
Хатаасан укропны жин. 2 цайны халбага хатаасан укроп даар хагас стакан буцалсан ус нэмээд 15-20 минут тавь. Дараа нь хөвөнд шингээгээд нүдэн дээрээ тавь. 20 минутын дараа авч болно. Нүдний эргэн тойронд батга гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд тусгай нүдэнд зориулсан тосыг хэрэглэх хэрэгтэй. Яавч нүүрэндээ түрхдэг жирийн тосоо түрхэж болохгүй. Учир нь нүдний доорхи арьс илүү нимгэн бөгөөд мэдрэмтгий. Гэхдээ нүдний зориулалттай тос байхгүй бол жирийн тос хэрэглэсэн ч болно л доо, гэхдээ маш тослогийг нь. Ганц санах зүйл гэвэл тосыг арчиж түрхэхгүй харин хурууны үзүүрээр тогшиж түрхэнэ. 15 минутын дараа үлдэгдэлийг нь салфетканд шингээж авна. Нүүр болон нүдэнд бүх урьдчилсан арга хэмжээг авсны дараа л тосоо түрхэнэ.

Хөмсөг болон сормуус.
Сормуусаа сэвсгэр өтгөн харагдуулахын тулд эхлээд сормуусны будгаар будаад, дараа нь жаахан нүүрний пудрээр пудрдээд, дахиад сормуусны будгаараа будна. Туршаад үзээрэй. Таньд хиймэл сормуус хэрэг болохгүй л байх.

Уруул.
        Урууланд дараах холимогийг түрхвэл сайн. Сливочное масло (1 цайны халбага ) аваад бага гал дээр халаана. 0.5 цайны халбага какао нэмээд сайтар хутгана. Минут орчим буцалгаад өөр саванд хийнэ. Хөргөөд уруулан дээрээ түрхээд 30 минут байлгана. Дараа нь арилгаарай. Таны үнэсэлт бүх эсрэг хүйстний хувьд амттай зүүд байх болно. Урууланд ургамалын тос, зөгийн бал, шинэ цөцгий түрхэж болно. 20-30 минут байлгаад арилгаарай. Уруулаа эрүүл өнгөтэй байлгахын тулд орой болгон сойзоороо массаж хийх хэрэгтэй.             Гэхдээ мэдээж уруулан дээр чинь шалбархай байхгүй л бол шүү дээ. Ийм массажны дараа урууландаа зөгийн балан дээр гахайны өөх нэмсэн холимог түрхээрэй.Үүнийг өнжөөд нэг хийх ба 35-40 минут байлгаарай. Хэрэв өөх байхгүй бол тахианы өөх ч гэсэн болно. Хэрэв бүр ямар ч өөх байхгүй бол зүгээр л зөгийн бал байханд болно. Аль эсвэл зүгээр л ургамалын тос, эсвэл давсгүй маслогоор тосолсон ч болно.

Дух.
        Хэрэв духан дээр чинь үрчлээ гарсан бол давсалсан өргөст хэмхээр маск хийж болно. Бүдүүн ч биш нарийн ч биш дугуй зүсэм аваад духныхаа голд тавь. Дараа нь голоос нь баруун тийш, дараа нь зүүн тийш хөдөлгөөрөй.
Өндөгний цагааныг гурвантаа түрхэх. Эхний удаа түрхээд хатахаар нь дараачыхыг нь түрхээд явна. Гурав дахь удаагаа түрхсэнийхээ дараа бүлээн усаар угаана. Энэ арчилгааг нүүрэн дээр үрчлээ гарсан үед ч гэсэн хэрэглэж болно.
        Эсгэсэн байцаа тавиад 10-15 минут болгоод дараа нь нүүрээ угааж бас болно. Үүнийг нүүрэндээ ч гэсэн хэрэглэж болно. Дарсан байцаа, өргөст хэмх, улаан лоолний шүүсээр духаа арчиж болно. Хэрэв харшил өгч байвал ахиж битгий хийгээрэй. Дахиж хэлэхэд өөрийн мэдрэмжээ сонсоорой. Хүн болгон өөрийн онцлогтой бөгөөд ерөнхий юм тохирохгүй байж болно.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3136241/48c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211391
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366746
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524304
14196 Asuuh yum bnaa busguichuudee! [2] SHD 2010-05-11 996
14195 asuuh zvil garlaa heleed uguuch? [1] mcblog 2010-05-11 971
14194 ZARJ BN [2] anujin_tenges 2010-05-11 935
14193 asuuh yum bn anujin_tenges 2010-05-11 531
14192 zagasnii ord NRL 2010-05-11 10107
14191 visa [4] shylga 2010-05-11 927
14190 Залуу насаа хадгалах 10 арга NRL 2010-05-11 1352
14189 Вино юунд ашиг тустай вэ? [1] NRL 2010-05-11 828
» Нүүрэнд үрчлээ үүсэхээс сэргийлэх аргууд NRL 2010-05-11 1102
14187 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-05-11 611
14186 Гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд хэрхэн даатгуулах вэ? [1] ӨДРИЙН МЭНД 2010-05-11 771
14185 busguichuudee hariulj ogooch [16] Tsetseguyanga 2010-05-11 1130
14184 hi egch eej naraa asuuh zuil bn. [1] ebuushka 2010-05-11 733
14183 Оворгүй харагдъя гэвэл NRL 2010-05-11 633
14182 Зөв амьсгал бол турах хамгийн шилдэг арга NRL 2010-05-11 1775
14181 Өлөн үедээ идэж болохгүй хүнс [1] NRL 2010-05-11 796
14180 eniig ch bas unshichihad iluudehgui l ym bna NRL 2010-05-11 857
14179 turah tiim ch hetsuu bish NRL 2010-05-11 896
14178 Ер бусын зөвлөгөө Маралгоо 2010-05-11 1018
14177 hi all 543 deer bdag emnelegiin utasiig heleed ogooch [2] uulhan 2010-05-11 590
14176 ?????? bnaa [2] angella2010 2010-05-10 897
14175 che che-d [10] hahahhahah 2010-05-10 749
14174 urilgani talaar asuult bna ?? [2] hkitty 2010-05-10 734
14173 hi busguichuudeesee asuuh yum bnaa [4] 미수 2010-05-10 841
14172 huuliar surdag hun baival helj ogooch! [1] hiimorlig_mongol 2010-05-10 739
14171 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна . file ssamii 2010-05-10 586
14170 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-05-10 566
14169 kooko-d Che-che 2010-05-10 519
14168 asuuh zuil baina. merbi 2010-05-10 512
14167 eejuudee zovlooch [2] hirs 2010-05-10 902
14166 ??????? yum duuskumaa [2] 이서후 2010-05-10 1128
14165 asuuh zvil garlaa bvsgvichvvdee? [2] mcblog 2010-05-10 1420
14164 Солонгост гэрээгээр ажиллах хvмvvсийг бvртгэнэ [6] ӨДРИЙН МЭНД 2010-05-10 1056
14163 5.21 НД МОНГОЛ РУУ ХҮҮХЭД АВЧ ЯВНА chichika 2010-05-10 485
14162 ”Хайрын гэгээ” дууны шүлгийг бичсэн Н.Шонхорын ээж Улаантуяа: Надад арай л ахдаж ирсэн үр байсан юм даа [2] Маралгоо 2010-05-10 2133
14161 butsah 500 bolon niigmiin daatgaliin mongoo yaj avah ve [1] uulhan 2010-05-10 780
14160 오 키 ym asuuy [3] buleen salhi 2010-05-10 742
14159 Үнэртэй усыг хэрхэн зөв хэрэглэх вэ? tengis999 2010-05-10 2507
14158 bugonsu asuuya eejvvde [5] amiinaa_m 2010-05-10 584
14157 che che id-tai hund [1] kooko 2010-05-10 560
14156 asuult bna aa . busguichuudee. [3] kor99 2010-05-10 815
14155 Busguichuudee helj ugch tuslaach [2] tuay69 2010-05-10 730
14154 ГАДААД ИРГЭДЭД ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ ТӨВД УРьЖ БАЙНА help-center 2010-05-10 485
14153 yaa yamar olon muur ve bas baishin bolgon ni gereltei ain,,,, [6] tengis999 2010-05-10 1004
14152 ajild awnaa [1] ilchit 2010-05-10 565
배너신청
자생병원

배너신청