Moderator: mgl_300
Тиймээс цэвэр агаар хүнд зайлшгүй шаардлагатай. Бие махбодоо
шаардлагатай хүчилтөрөгчөөр хангахын тулд зөв амьсгалж сурах ёстой.
Үүнийг явган алхаж байхдаа хийх нь зүгээр. Хүн өдөрт 20 мянган удаа
амьсгалж, 2000 шахам литр хүчилтөрөгч авч байх ёстой. Гэвч бохир агаар,
хаалттай өрөө, тамхидалт, илүүдэл жин хангалттай хэмжээний
хүчилтөрөгчөө авч чадахгүйд хүргэдэг.
Хүчилтөрөгчийн дэглэмд юуны түрүүнд гурван хэсгээс бүрдсэн
амьсгалын дасгал ордог байна. Эхлээд гэдэс, өрцөө (энэ булчин амьсгалах
үед байнга ажиллаж байх ёстой) өргөж гүн амьсгаа авна. Хоёр дахь хэсэг
бол уушгиа агаараар дүүргэж, хэсэг хугацаанд барих явдал юм. Гурав дахь
хэсэг нь амьсгаагаа бүрэн гаргана. Энэ дасгалыг өдөрт хоёр удаа задгай
агаарт хийх нь зүйтзй. Амьсгалаа авах, гаргахыг толгойгоо эргэтлээ
хийнэ. Толгой эргэж эхэлбэл тархи, зүрх, булчин, элэг болон бүх эрхтэн
хүчилтөрөгчөөр бүрэн хангагдсан гэсэн үг гэнэ. Үүн дээр та өдөрт нэг
килограмм ногоо, жимс хэрэглэвэл илүүдэл жингээсээ хагацах боломжтой
болно.