Бичлэгийн тоо 294

 

 

Сөүлийн гадаад ажилчдын төвөөс монгол иргэдэд зориулж Солонгосын түүх соёл ба Сөүл хоттой танилцах нэг өдрийн автобустай аялалыг зохион байгуулах гэж байна.

 

Уг аялалд Солонгос улсад ажиллаж сурч байгаа монгол иргэн визний төрөл хамаарахгүй /визгүй байж болно/ оролцох боломжтой.

 

Хэзээ: 2010 оны 5 сарын 23 ний өдөр

Бүртгэл: 2010 оны 5 сарын 18-ны 18:00 цаг хүртэл

 

Холбоо барих: 010-8188-6623 монгол хэл

             

Вэб: www.withmigrants.org

 

Жич:  Бүртгүүлсэн дарааллаар эхний 40 хүнийг бүртгэнэ.

 

 

Аялалын хөтөлбөр

 

09:30-10:00  Цуглах /Дүндэмүн үндүнжан буудал 9-р гарц/

10:00-13:00 창덕궁, 창경궁/хааны ордон / танилцах

13:10-14:30  Өдрийн хоол /бүпе/

14:30-15:30  Сөүлийн түүхийн музей / танилцах

16:00-17:30  Намсан /Сөүл цамхаг/

17:30-18:00  Тарах /Монгол тауны урд /

rush in A attack

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3135472/4e3/trackback

forevermn

2010.05.11 12:17:55
*.70.251.162

Уг аялалын бүх зардлыг Сөүлийн гадаад ажилчдын төвөөс гаргаж байгаа учраас аялалд оролцогчидоос мөнгө гарахгүй. Тиймээс яаравчлан бүргүүлээрэй.

forevermn

2010.05.12 20:12:58
*.70.250.79

2010.5.12 ны 20 цаг 10 минуутаар тасалбар болгож бүртгэл дууслаа. Бүртгүүлсэн нийт хүмүүсийг 23ний өглөө товолсон газарт цагаа барьж хүрэлцэн ирж аялалдаа оролцохыг хүсч байна. Хэрэв бүртгүүлсэн хүмүүсээс явж чадахгүй хүн байвал зар дээр байгаа утасруу холбогдож мэдэгдэнэ үү. Учир нь бүртгүүлж чадаагүй явах хүсэлтэй олон хүн байгаа болно.

forevermn

2010.05.24 16:32:12
*.70.251.31

Сайн байцгаана уу?

Өчигдөр буюу 23 нд аялал маань амжилттай сайхан болж өнгөрлөө. Тэнгэр бурхан ч харж үзэж, бороо бараг орсонгүй. Нийт 40 хүн явах ёстой байснаас 30 хүн явлаа. Заавал ирнэ гэж бүртгүүлчихээд хэл сураггүй ирээгүй хүмүүс байсан нь харамсалтай. Уг нь ирж чадахгүйгээ мэдэгдсэн бол явах хүсэлтэй бүртгүүлж чадаагүй хүмүүс их байсан юм...

За ямар ч байсан аялалд идэвхитэй оролцсон оролцогчиддоо баярлалаа.

maksimus

2010.05.21 17:19:57
*.36.17.159

2010.05.17. Тавдугаар са­рын бороо цас болон лавсах үүрээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын төмөр хашааг даган хэдэн зуун хүн бороонд норсон хонь шиг бөмбийтөл чичрэн дугаарлан зогсоно. Картын барааны үед ч харагдаагүй уртын урт дараалалд чичрэн зогсоо тэд Монголд өнөөдөр сайхан амьдралын ганц алтан боломж болоод байгаа Өмнөд Солонгос руу ажиллах жагсаалтад бүртгүүлэх гэсэн хүмүүс. Гадаадад ажиллах хүч илгээх төв /ГАХИТ/ хэмээх төрийн агентлаг монголчуудаа тийш хар ажил хийлгэхээр бүртгүүлэхээр зар гаргаж, дүүрэг болгонд бүртгэж авч байгаа нь энэ. Дүүрэг болгоны гадаа Монголдоо хар хүчээрээ зүтгээд ч бор ходоодоо тэжээх цалин авах найдваргүй, бүр ажил хийх гэж тавхайгаа эргэтэл гүйгээд ч амиа тэжээх ажил олдохгүй байгаа хүмүүс өнжин хонон дугаарлаж байгаа юм. Дарааллаа алдахгүйн тулд тэд бүгд энд жагсаалаараа хоносон бөгөөд алхам холдвол эгнээнээсээ шахагдан гарах тул төмөр хашаанаас байдаг чадлаараа зууран зогсоо нь энэ. Ядарсан тэднийг цагдаа нар журам сахиулах нэрээр чирж гулдран, түлхэж зандрахыг хэлэх үү? Нүд халтьрам энэ дүр зургийг тансаг Төрийн ордонд хэхрэн суугаа эрхмүүд хардаг болов уу? Хардаг сан бол хүн л юм болохоор зүрх нь шимширдэг л баймаар. 
  
Энэ дүр зураг эхнийх биш. 2007.05.17. Мөн л Солонгост хар ажил хийхийг мөрөөдлийг дээд хэмээн зүтгэж байгаа мянга мянган монголчууд Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван өдөр, гурван шөнө дугаарлан зогссон юм.

Зөвхөн бүртгэл хийсэн гурван хоногийг энд хэлж байгаа хэрэг шүү дээ. Эртхэн дугаар авахын тулд зарим нь хоёр хоногийн өмнө ирж зогссон байлаа. Журам сахиулах нэрээр цагдаа нар энд тэндгүй дээс татан журамласан болохоор тэд зогссон байрнаасаа хөдлөхгүй тав хонож, аз таарсан нэг нь чулуу хашаа дэрлэн зүүрмэглэж, аз таарвал зогссон газраа “морь харж” ар гэрийнхэн нь дээс давуулан ширхэг талх, цэвэр ус шидэж өгч, голыг нь зогоож байлаа. Дөрөв таван хүн нийлээд олдсон ганц хагас литрийн цэвэр усаараа амаа чийглэж байсныг үүнийг бичигч нүдээрээ харсан билээ. Яг л аймшгийн зүүд шиг. Олон хүний хөлөөр дэгдсэн өлөн шороонд нүүр нь загалдан, ам нь холцруутсан мянга мянган залуус..., зарим нь халуун наранд ухаан балартан унах..., ар гэрийхэн нь цөхрөн хашгиралдах, овсгоотой нэг нь хамгаалалтын цагдаа нарыг аргалан дүүдээ, хүүдээ ганц цэвэр ус, талх, тариа дамжуулах гэж ханцуй дотроо “наймаалцан” цагдаа нарыг аргадах... Хаалганы орчимд үе үе, дугаарлагчид миегнэн хөдөлж, дуу шуугиан үүсгэнэ. Үе үе стадионы хаалгыг онгойлон нэг хаалгаар эмэгтэйчүүдийг, нөгөөгөөр нь эрэгтэйчүүдийг хэсэг, хэсгээр нь оруулж байгаа нь энэ. Хөлөө дааж ядан зогсох залуусыг арав, арваар нь хаалга руу түлхэн нүдчин оруулах нь Бухенвалдийн шоронгийн шатаах зуух руу хоригдлуудыг түлхэн оруулж асан киноны дүр зургийг санагдуулна. Энэ бол хэтрүүлэг биш, ХХI зуунд, тусгаар тогтносон эх орныхоо нийслэлд харсан энэ дүр зураг бидний уран сайхны киноноос л хардаг Ленинградын бүслэлтийн үеийн кинокадраас илүү эмгэнэлтэй байсан юм шүү. Тухайн үед энэ талаар халаглан бичиж байсан сурвалжлага “Ардын эрх” сонины хуудсанд өнөө ч дурайж буй. Төрийн ордонд тарвалзаж суугаад үүнийг харж байсан эрхмүүд зүрх нь багахан ч гэсэн ширхийсэн эсэхийг мэдэхгүй. Энэ бүртгэлийг Өмнөд Солонгосын тал өөрсдөө хийсэн бөгөөд бүртгэлийн хураамж хэмээн авсан мөнгөнөөс сохор зоос ч Монголын дансанд орж ирээгүй, татвар төлөөгүй гэсэн хэл ам дэгдэж байсныг санаж байна.   

2004.09 сар. Буянт-Ухаа. Төрийн оролцоотой Зуучлах товчоо хэмээх байгууллага анх удаагаа бүтэн онгоц гаруй буюу 100 гаруй залуусыг албан ёсоор Өмнөд Солонгост ажиллуулахаар “баяр жавхлан”-тай үдэв. Манцуйндаа үнэгчлэн нойрсох төрөөд арав гаруйхан хонож байгаа үрээ аав нь үнэрлээд, хоргодон хоргодон гаалийн зүг алхана. Ээжийнхээ хормойд наалдан өмөлзөх хүүгээ “Аав нь зөндөө их мөнгө олоод эргээд ирнэ ээ” гэж аргадах зүрх шимрэм дүр зургийн талаарх сурвалжлага эдүгээ “Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд бий. Нисэх онгоцны буудлын шилэн хананд битүү хүмүүс шаван гааль руу алхаж байгаа хүү, дүү, аав, ах, эр нөхөр рүүгээ гар даллан, сарвалзаж, ээжүүд нулимсаа унаган сүүн цацлаа өргөж байсан. Тэдний хэд хэчнээн нь “мөрөөдөл”-өө биелүүлээд зөндөө их мөнгө өвөртлөн ирснийг хэлж мэдэхгүй. Хэд хэчнээн нь эрүүл биеэ сийчин байж мөрөөдлөө биелүүлснийг, хэд нь үүрдийн тахир дутуу болоод ирснийг мэдэхгүй. Элгэн садан, ээж аав нь тэнгэрт халихад эх нутагтаа ирж алтан шарилд нь атга шороо цацах эрхгүй хүний нутагт нулимсаа залгин суугаа олон хүн байдгийг би харин мэднэ. Эх нутаг дайн дажин болоогүй атал эцгээ танихгүй үр нь өсч, эрээ үгүйлэн бүсгүйчүүд өнчирч, эжий нь цацлаа өмнө зүгийг чиглүүлэн өргөдөг айл өрх өнөөдөр ч өч төчнөөнөөрөө олон бий гэдгийг би мэднэ ээ. Олон айлын хойморь хонхойж, алсад байдаг аав, ээжийнхээ сургаар нь “таньж”, явуулсан мөнгөөр нь л амьдарч өссөн бүхэл бүтэн нэгэн үеийнхэн бий болж, эдүгээ эхнээсээ эрийн цээнд хүрч байгааг мэднэ. Зурвас түүх сөхөхөд хүмүүсийг гадаад руу “импортлох” энэ ажлаа хүртэл ашиг орлогын нэг хэрэгсэл болгон, Зуучлах товчоо хэмээх байгууллагыг мэдэлдээ авах гэж тэмцэлдэж, эцэст нь тухайн үеийн Зуучлах товчооны дарга нь цаг бусаар амиа алдаж, ГАХИТ хэмээх байгууллага байгуулагдаж байсныг хор найруулж, хомхойрон тэмцэж байсан хүмүүс нь мартаагүй байгаа байх.

Өнөөдөр мөн л эмгэнэлт дүр зураг үргэлжилсээр. ГАХИТ 5900 хүнийг Солонгост ажиллуулахаар илгээсэн бөгөөд энэ жил 3100 хүн явуулна гэх. Энэ баярт мэдээ мөн үү? Амьдрах гэж ядаж байгаа монголчуудад бол энэ тоо тэнгэрийн умдгийг атгах мэт бол “мөрөөдөл”. Гэвч тэд хүсэн тэмүүлсэндээ, жаргалтай сайхандаа ингэж харь орныг зүдэн зүтгэж байгаа гэж үү? 

Хоёрхон сая хүнийг сайхан амьдруулах тийм хэцүү биш, харин муу амьдруулах нь ямар ч тэнэг хүн хийж үл хүчрэх “хэцүү” ажил гадныхан толгой сэгсэрдэг юм билээ. Харин “манайхан” харьд хүмүүсээ хар ажил хийлгэхээр явуулахдаа “алтан боломж” олгож байна гэж андуураад байх шиг?

Байгалийн баялгаар орж ирж байгаа эхний мөнгөөрөө Богд боов тарааж байгаа юм шиг 70 мянган төгрөг өгч гийгүүлэхдээ, “Ийм мөнгө авах гэж өнжин хонон оочерлоод байхдаа яах вэ дээ” гэж тамшаалах “эрхэм”-тэй таарч байлаа. Өнөөдөр ч түүнд Солонгост очиж, шал угааж сардаа 800 мянган вон авахын төлөө үхэлдэн тэмцэлдэж байгаа нь эмгэнэлтэй бус инээдэмтэй санагдаж байх вий.

Үнэндээ бол тэр “эрхэм”-ээс илүүтэй хүний нутагт шал угааж, тоосго зөөж байгаа тэд ар гэрийнхнийгээ тэжээж, бүр Монголынхоо эдийн засагт ч хувь нэмэр оруулж байгаа. Тэд бас өнөөдөр төмөр хайснаас зууран дугаарлаж зогсоо энэ залуус, сайхан амьдралын төлөө мэрийн зүтгэж байгаа. Өөрийн нутгаасаа олоогүйг хүний нутгаас хайх тэдэнд эх орноо гэх элгэн халуун сэтгэл байгаа. Гунигтай ч гэсэн тэдэнд аз болж хэлний шалгалтдаа тэнцээд, солонгос эзэн нэрийг нь сугалж таараад их мөнгө олоод эх орондоо эрүүл саруул, энх мэнд эргээд ирээрэй гэж ерөөе дөө.     

Үнэндээ бол гурав, үгүйдээ 20 жилийн дараа Монголд хүмүүс ирж ажиллах гэж дараалан зогсч байхыг бид хүсч байна. Гурван жилийн дараа яг үүн шиг хүмүүсээ харь орон руу заяа нь мэдэг гэж туух мөрөөрөө туухгүй, хонь шиг бөөвийлгөж, нохой шиг арцалдуулж байх ахул эрх баригчид гээд байгаа усан нүдэт цусан зүрхт нөхөд рүү элс байтугай хутга шидэхэд буруутахгүй биз ээ.

Яагаад эх орондоо нохой шиг биш хүн шиг амьдрах хувьгүй ард түмэн юм бэ, монголчууд бид? Үүний буруутан нь хэн бэ? Та нар хэл дээ... 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5195
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6676
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5767
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8373
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9946
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
292 Монгол тэвэгний тэмцээн 2018.02.04нд Монгол таун file Levi`s 2019-01-17 1333
291 2018.12.31 21PM "IN SEOUL LAST CONSERT" & AFTER PARTY TAX W30.000 file admin 2018-12-25 1526
290 СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file Levi`s 2018-05-17 1699
289 Hутаг буцах мэдэгдэл имгрэйшинд ирж хийхдээ доорх анкетийг заавал бөглөж онгоцны билет паспортын хамт авч очохийг зөвлөж байна file Levi`s 2020-02-05 1757
288 Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг file Levi`s 2018-10-02 1761
287 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file [1] Levi`s 2019-02-08 1922
286 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 (10:00) цагаас. file [1] Levi`s 2018-06-06 2141
285 "Миний Эх Орон" гар зураг, эссэ бичлэгийн уралдаан file Levi`s 2017-05-22 2199
284 Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file Levi`s 2018-10-11 2313
283 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file Levi`s 2020-02-24 2345
282 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт/үнэ төлбөргүй file [1] Levi`s 2019-04-11 2415
281 БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file Levi`s 2018-08-07 2451
280 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file [1] Levi`s 2018-01-17 2492
279 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file [2] Levi`s 2017-04-07 2513
278 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file [1] Levi`s 2018-01-02 2618
277 Dj From Nomads Crew Монгол залуус та бүхнийгээ Glow color part д урьж байна.! file Levi`s 2016-04-21 2738
276 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file [2] Levi`s 2018-02-05 2795
275 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file Levi`s 2017-11-20 2926
274 Худалдааны сургалтын бүртгэл явагдаж байна. file Levi`s 2017-08-02 3088
273 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Levi`s 2016-04-05 3129
272 2016 оны хаврын шатрын кей-лигийн тэмцээн амжилттай явагдаж байна. file Levi`s 2016-03-15 3137
271 Гэрэл зургийн уралдаан file Korea News 2016-04-28 3271
270 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [1] Levi`s 2016-04-26 3366
269 Dj lesson 1:1 surgalt file [2] Levi`s 2016-04-08 3431
268 DJ гэж хэн бэ? file [2] Levi`s 2016-01-18 3440
267 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file [3] Levi`s 2017-03-13 3494
266 Солонгос улсад анх удаа Монгол тоглоомууд Зарагдаж эхэллээ. file [2] Levi`s 2016-04-21 3536
265 МОНГОЛ ТЭВЭГ file [3] Levi`s 2016-01-27 3664
264 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file [1] Levi`s 2016-05-16 3982
263 сайн дураар нутаг буцах [2] Korea News 2020-02-25 4046
262 Corona 19 board ADVertisement 2020-03-20 4120
261 БНСУ-дахь Монгол Иргэдийн холбооноос зохиож буй Сөүл хотын иммигрэшн, Монголын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтарсан уулзалтанд та бүхнийг урьж байна. file [1] Levi`s 2016-02-21 4176
260 MADE IN MONGOLIA 2019, IN KOREA file [3] Levi`s 2019-05-21 4311
259 Монгол тэвэг - 2 тэмцээн 2016.03.20 танилцуулга file Levi`s 2016-03-22 4403
258 ТӨРИЙН БАНК ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДАД БЭЛЭГ БАРИНА. file admin 2016-02-02 4437
257 "Хүүхдийн наадам 2016" зурагнаас file [3] Levi`s 2016-06-21 4709
256 МУСТА М.Отгонгэрэл Солонгос улсад аялан тоглолтоо хийх гэж байна.. file Levi`s 2016-03-02 4751
255 Бизнесийн боловсрол олгох сургалтанд 20 хүн бүртгэх юм байна. file [1] Levi`s 2016-05-02 4863
254 E-MART mongold file [2] Levi`s 2016-01-20 5030
253 Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file Levi`s 2015-11-04 5256
252 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file [3] Levi`s 2017-01-30 5471
251 Солонгос хэлний сургалт (Үнэгүй) file Levi`s 2016-02-17 5523
250 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file Korea News 2015-07-21 5596
배너신청
자생병원

배너신청