Манай улс БНСУ-д ажиллах хvч илгээж эхлээд багагvй хугацаа єнгєрчээ. 2004 оноос хойш тус улсад гэрээгээр ажиллахаар 16792 хvн явсан байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх нь. Тодруулбал, Нийгмийн хамгаалал хєдєлмєрийн яам, БНСУ-ын Хєдєлмєрийн яамны хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хєдєлмєрийн гэрээгээр ажиллах хvсэлтэй иргэдээс солонгос хэлний тєвшин тогтоох зургаа дахь удаагийн шалгалтыг авахаар болжээ. Шалгалтын бvртгэлийг энэ сарын 17-19-нд аймаг, дvvргийн Нийгмийн даатгалын хэлтэст явуулах юм байна. Бvртгvvлэх хvмvvс сvvлийн зургаан сарын дотор авахуулсан хоёр хувь цээж зураг, гадаад паспорт, иргэний vнэмлэх, хуулбарын хамт, шалгалтын хураамж 26 мянган тєгрєгтэй ирэх аж. Шалгалт єгєх хvмvvст тавих шаардлага нь 18-39 насны, БНСУ-д хvуль бусаар амьдарч, албадан саатуулагдаж байгаагvй, Монгол Улсаас гарах эрхээ хасуулаагvй байх гэнэ. Мєн солонгос хэлний зохих мэдлэгтэй, зєвхєн єєрийн биеэр ирж бvртгvvлэх, эрvvл мэндийн хувьд сайн байх ёстой. Хэлний шалгалтыг зургадугаар сарын 27-нд авах агаад 80-200 оноо авсан 3100 хvнийг дарааллаар нь шалгаруулж авах аж. БНСУ-ын жижиг дунд vйлдвэрийн салбарт 3000, хєргєх vйлдвэрт 100 хvн ажиллах юм байна.