Moderator: mgl_300
shonhor_123456.jpg
"Хүний хорвоод чамгүйгээр би амьд яваад яах ч билээ..." гэж дуугаа бичсээр хорвоог цэл залуугаараа орхисон залуу бол Н.Шонхор. Дууных нь энэ мөрүүд түүнийг хорвоогоос эрт явсны шалтгаан мэт санагдана. Чухам энэ л бодлын үүднээс ээжийг нь хайж уулзсан билээ. 

Н.Шонхорыг бид Мотив хамтлагийн дуулсан “Хайрын гэгээ”, Болдбаатар, Отгонгэрэл нарын дуулсан “Тогоруутай нуур”, Дуучин Бобогийн дуулсан “Чинийхээ араас”, дуучин Бобо, Сэлэнгэ нарын дуулсан "Чинийхээ дэргэдээс" гэх мэт олон сайхан хайрын дууг зохиосноор нь сайн мэднэ.  Мөн Бүжиг, Шинэ жилийн дуу нь ЕБС-ийн 1-3 дугаар ангийн сурах бичгийн номонд байдаг юм.  Түүнийг бид амьд мэнд бидний дунд яваа л гэж боддог. Авьяаслаг залуу маань хэрэв бидний дунд байсан бол 25 настай залуу байх байсан. Тэрээр 2008 оны 5-р сарын 19-нд хүнд өвчний улмаас нас барсан ч уран бүтээлүүд нь ээжийнх нь ачаар ард түмэнд хүрсээр байгаа. Ингээд авьяаслаг хүүгийн ээж Улаантуяагийн яриаг хүргэе! 

- Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Улаантуяа гэдэг. Би Уул уурхайн компанид геологич хийдэг. 

- Та хэдэн хүүхэдтэй вэ? Талийгаач таны хэд дэх хүүхэд байв?
- Би хоёр хүү, нэг охинтой. Шонхор маань миний дунд хүү байсан. 

- Хүүгийнхээ бага насны дурсамжаас хуваалцаач?
- Хөөрхөн дуулдаг, цагаахан сахилгагүй, өрөвчхөн, ер нь их үлгэр жишээ хүүхэд л байсан даа. Хүнд их тусархаг, аливаа юмыг зөв талаас нь хардаг, муугаар нь биш үргэлж эерэгээр боддог байсан. Манай ах хөгжимчин. Ахынд очиж дандаа дуулдаг, орцонд гитар тоглодог. 1-р хороололд хүүхдүүд гудамжинд реп бүжиглэдэг, тэр дунд л бүжиглээд явж байдаг хүү байсан.

- Анхны уран бүтээлээ хэзээнээс хийж эхэлсэн бэ?
- 8-р ангид байхдаа “Чамдаа дууль” гэдэг дууг зохиож байсан. Одоо тэр дууг нь Мотив хамтлаг дуулж дүрсжүүлэх гэж байна. Хөгжмийн бүтээл гэвэл “Тогоруутай нуур” дууны ая юм.

- Та хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж өсгөсөн бэ?
Манайх жирийн л монгол айл. Хүүхэд хүмүүжүүлэх арга барил гэж байхгүй ээ. Дундаж орлоготой айл ямар байдаг вэ? Бид тийм л амьралтай улс даа. Аав нь сэхээтэн байсан, би өөрөө ч сэхээтэн. Ясли цэцэрлэгээр хүүхдүүд маань хүмүүжсэн. Сурч боловсроход нь учиргүй одооны хүмүүс шиг анхаарал тавьдаггүй байсан. Хүүхдүүд маань гэр сургууль нь ойрхон болохоор зөнгөөрөө л хүн болцгоосон доо. Ээж аавынхаа үгэнд ордог байсан. Миний хүү болохоор ах дүү хоёроо бодвол аав ээжийнхээ сайн сайн бүхнийг дуурайж төрсөн. Манай талд урлагийн авьяастай хүмүүс байсан, аавынх нь талын хүмүүс уйгагүй хөдөлмөрч байсан, нэг анхаарлаа хандуулвал хажууд нь дуугарч байгаа зүйлийг ч анхаарахгүй, дуустал нь суудаг. Миний хүү бас их сонин байсан юм. Бөөрөнхийдүү хэлтэй ш, щ үсгийг хэлж чаддаггүй, сонсгол бага зэрэг муу. Тэгсэн хэрнээ хөгжмийн мэдрэмж сайтай, цаанаасаа л авьяастай хүүхэд байсан гэж бодож явдаг юм даа.

- Урлагийн боловсролыг хэзээнээс эзэмшиж эхэлсэн бэ?
- СУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй юм. Дахин шалгалт өгье гээд балетийн багш Алтанцэцэг гэдэг хүн дээр дагуулж очтол “Энэ хүүхэд урлагийн сургуульд тэнцэхгүй” гэсэн. Тэгээд 10-р ангиа төгсөнгүүт нь СУИС-ийн харьяа Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн интерьер дизайны ангид оруулсан. Урлагтай бага ч гэсэн ойр байг гэж бодсон нь тэр. Гэтэл  хүү маань сургуулиа хаяад гэртээ байж байгаад Соёлын Дээд сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид орсон. Энэ сургуулийн сургалтыг их сайн гэж боддог. Нот үзээд эхлэнгүүтээ л хөгжим зохиох гэж оролдоод л багш нар нь их тулж ажилладаг байсан. Энд сурч байхдаа богинохон хугацаанд олон бүтээлүүд хийж, үүнийг тэдэн онд, тэнд зохиов гэх мэт цэгцлээд хураагаад тавьсан байдаг.

- Уран бүтээлийн анд нөхөр нь хэн байсан бэ?
- Би байж болох юм, гэхдээ сонсогч талаасаа л зөвлөдөг байсан, хамгийн сайн зөвлөгч нар нь ангийнх нь хүүхдүүд л байсан. Найз Ганзориг нь хамт бүтээлүүд дээр нь ажилладаг, мөн сургуулийнх нь Буяа багш, Аюуш багш, Эрдэнэ багш нар нь их тусалдаг байсан. Оройн цагаар багш нартайгаа их ажилладаг байсан. “Ээж минь монгол аялгуутай”, “Лимбэний эгшиг”, “Чинийхээ дэргэдээс” гээд дуунуудынх нь найруулгыг Буяа багш нь хийсэн. Надаас илүү найз Ганзоригтойгоо ярилцдаг байсан болохоор дууных нь арга барилыг сайн мэддэг байсан. Ганзориг найз нь бурхан болсных нь дараа юмыг нь цэгцлэхэд их тус болсон. 

- Амьдралынх нь хамгийн дотно зөвлөгч, найз нь бас л та байсан байх?
Тийм ээ, ээж нь байсан, ээжтэйгээ л ярьдаг, ээжтэйгээ бас их найзалдаг байсан. Ах, дүү, найз нартайгаа дотно, гэхдээ хамгийн дотно нь ээж нь байсан. 

- "Мотив" хамтлагийн дуулсан “Хайрын Гэгээ” болон “Тогоруутай нуур” дуугаар нь ард түмэн илүү сайн мэддэг. Эдгээр дуунуудыг бүтсэн түүхээс нь ярихгүй юу?
- "Тогоруутай нуур" дуу нь залуу яруу найрагч Оролздод үг захиалж, аяа хийгээд бүтсэн. Лимбэнийх нь багш Болдбаатар, Отгонгэрэл хоёртой уулзуулж өгч, хоёр оюутны бүтээлийг хоёр оюутан дуулсан юм даа. “Тэнгэрлэг заяатай залуусын дурлалын үгсээр уярсан нуур аа” гэсэн үгэнд нь хүү маань их дуртай байсан. “Залуу хүн чинь үнэхээр тэнгэрлэг юм шүү дээ, ээж ээ” гэдэг байсан. “Хайрын гэгээ” дууг бол үнэхээр Мотив хамтлаг хүргэж чадсан. Сүүлийн үед гарч байгаа  бүх бүтээлүүдийг нь олонд хүргэхэд тус болж, дуучдад зуучилж өгсөн хүн бол ТВ8 телевизийн  Баяржаргал. Би тэр хүүхдэд их баярлаж явдаг. 

- "Хайрын гэгээ" дуунд нь “Хүний хорвоод чамгүйгээр амьд яваад ч яах билээ” хэмээн шүлэглэсэн байдаг. Найз бүсгүйтэй байсан уу? Энэ дуугаа хэн нэгэн эмэгтэйд зориулж зохиосон уу?
Хүн л болсон хойно тэр охин хөөрхөн гэж шохоорхож хардаг байсан байх. Гэхдээ яг миний хүүгийн сэтгэлд ургаж байсан үе тэнгийн охин байгаагүй. Олны танил нийтийн дуучин эмэгтэйг их хүндэлж, түүний зурагнуудыг цуглуулдаг байсан. Гэхдээ нэрийг нь хэлмээргүй байна. Хүүгээ бурхан болсных нь дараа хүнээр дамжуулж зурагнуудыг нь явуулсан. Хүүгийн маань зохиосон нэг дууг нь дуулах уу?  гэж санал болгосон. Тэр хүн би нийтийн дуучин учир поп дуу дуулж чадахгүй гээд дуулаагүй.

- Ямар учраас бурхны оронд залрах болов оо? 
- Уушгины өвчнөөр их удаан өвдсөн. 2006 оны хавраас эхэлж өвдсөн. Эмнэлгээр их явсан, тэгээд жилийн чөлөө аваад гэрт нь байлгасан. Хүндэрсээр байгаад л явсан даа, нэлээд удаан өвдсөн. Надад үлдсэн юм нь гэвэл уран бүтээл нь л байна даа. Гэрлээгүй, үр хүүхэдгүй учир уран бүтээл нь л миний хүүг амьд юм шиг бодогдуулж байгаа ганц зүйл нь юм. Үүгээр нь л сэтгэлээ хуурч явах юм даа. /уйлав/ Амьд яваа юм шиг л санагддаг юм. 

- Таны хүүтэйгээ өнгөрүүлсэн хамгийн сайхан мөчүүд?
- Хүүтэйгээ өнгөрүүлсэн бүхий л мөчүүд сайхан байсан. Миний хүү үлгэр жишээ, хэзээ ч буруу үйлдэл хийдэггүй байсан. Архи уухгүй, тамхи татахгүй, Төрсөн өдрөө арван жилийн ангийнхаа хэдэн хүүхдүүдтэй гэртээ тэмдэглэдэг байсан. Загнуулах юм ер хийдэггүй байсан. Ах нь бол өөр ш дээ. Хааяа нэг уугаад ороод ирэхээр нь би загнадаг. Миний хүүд ер тийм юм байгаагүй. Архи уудаг, хэрэг төвөг хамаагүй хийдэг, авьяасгүй ч гэсэн амьд байсан бол сайхан байхгүй юу гэж боддог юм. 

- Одоогоор олны хүртээл болж амжаагүй байгаа уран бүтээл бий юу?
- Мотив хамтлагийн “Чамдаа дуулъя” гээд гоё дуу гарч байгаа, үг нь  “Хайрын гэгээ”-тэй төстэй. Өөрийнх нь үг биш.  Хулан гээд яруу найрагчийн үг байна гэсэн. Мотивийн Жижгээ хайсаар байгаад олсон юм. Банзан гитаран дээр дууны үг байсан түүн дээр нь л ая хийсэн юм билээ. Үгийг нь зохиосон Номин гээд бичсэн байсан юм. Тэгээд Номин гээд яруу найрагчийг хайтал олоогүй, харин Хулан гээд хүн байсан. Одоо Бобогийн дуулсан “Намар оройн бороо” гээд дуу нь ирэх долоо хоногоос шинэчлэгдэж цацагдана. “Дэнсээ юу” гэдэг дууны үгийг зохиосон Баасанжав гуайн “Охидын бүжиг” гээд шүлгэнд нь нэг аяыг нь хийсэн. Тэр дууг Эгшиглэнд өгье гэж бодож байгаа. Эгшиглэн хүлээн авч дуулна байх. Тэгээд дан хөгжмийн бүтээлүүд нь үлдэж байна. Түүгээр нь тусдаа CD гаргана гэсэн бодолтой явна. Залуу яруу найрагч Оролзодын шүлгэнд хийсэн аавын тухай нэг гоё дуу бий. Түүнийг нь гаргана. 

- Хүүгийн тань хамгийн том мөрөөдөл, зорилго нь  юу байсан бэ? 
- "Би сургуулиа төгсөхөөр их гоё симфони бичнэ" гэж ярьдаг байсан. “Миний толгойд байдаг юм, ээж ээ. Жанцанноров гуайн “Мандухай цэцэн хатан” шиг тийм хэмжээний симфони бичнэ” гэж ярьдаг байсан. Ерөөсөө л агуу зохиолч болно гэдэг байсан. Мөн сургуульд сурдаг байхдаа дадлагаар цэцэрлэгт дуу хөгжмийн багш хийдэг, манайд хүүхдийн хөгжмийн боловсрол дээр маш бага анхаардаг юм байна, хүүхдүүдэд зориулсан хөгжмийн сургууль байгуулна гэж ярьдаг байсан. Гэрээрээ хүүхдүүдэд төгөлдөр хуур заадаг. Зүгээр суудаггүй. Надад арай л ахдаж ирсэн үр байсан юм даа. /уйлав/ “Ээж минь Монгол аялгуутай” гээд надад зориулсан аялгуу бий. Одоо МҮОНТВ -ээр явдаг юм. Уржнан жилийн “Алтан намар” наадмын үеэр морин хуурын чуулга тоглосон. 

- Нэг орон зай эзгүйрэхээр хэцүү байдаг байх?
- Маш хэцүү. Хамт олонтойгоо ажлаа хийгээд явж байхад гайгүй байдаг. Царай нь нүдэнд харагдана. Дуу хоолой нь сонсогдоно. Нэг хэсэг би галзуурах шахдаг байсан. Одоо арай л дээрдэж байна.

- Танд хэн нэгэнд хандаж хэлэх үг байна уу?
- Миний хүүгийн уран бүтээлийг олны хүртээл болгоход тусалж байгаа “Мотив” хамтлаг, Бобо, Сэлэнгэ, Буяа багшид, Ганзориг гэх мэт надад тусалж байгаа бүхий л хүмүүст баярлалаа. Олны дэмээр л хүүгийнхээ бүтээлүүдийг олонд хүргэж бурхан болсон ч амьд сэрүүн юм шиг ард түмний дунд мөнхрүүлж өгч байгаа хүүхдүүдэд бүгдэд нь баярлаж явдгаа илэрхийлье.

- Нулимсыг тань урсган барин сэтгэлийг тань уудлан ярилцсанд уучлаарай. Хамгийн гол нь танд эрүүл энх байхыг хүсэн ерөөе!  
- Хүмүүст нулимсаа харуулдаггүй юм. Өдөр болгон ганцаараа л их уйлдаг. / уйлав/ Ноднингоос л арай гайгүй болж байна. Жил бүр бид төрсөн өдрийг нь тэмдэглэж 1-р сарын 14  нд хүүхэд хооллодог, 5-р сарын 19-нд бурхан болсон өдөр нь асрамжийн газар очиж бэлэг өгдөг юм. 

- Хүүгийнхээ олон бүтээлүүдийг ард түмэнд хүргэж, ард түмний хайртай бүтээл болгоорой.
- Баярлалаа. Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье.

Хайрын гэгээ

Хүний хорвоод чамгүйгээр амьд яваад яах ч билээ
Хүслээ дагаад чамайг би санахгүй бол яах ч билээ
Хамт байсан гэрэлт өдрүүд хаа байсан жилийн тэртээ
Хайртай чи минь эзүйрнээ

    Амьдрал гэдэг нь энэ юмуу
    Хагацал гэдэг нь ч энэ юмуу
    Хайр минь чамайг мөрөөдөж уйлдаг
    Сэтгэл зүрх минь шаналж байна
    Чиний хайраар дутаж байна
    Чамайг хүсэж би уйлнаа
    Сайхан чи минь дэндүү сайхан
    Чамайг чи энд хайрласан
    Чамаасаа хайр хүлээсэн
    Шаналж байна ганцаардаж байна
    Чамайг бодож уйлнаа

Дан ганц би чамгүйгээр амьд яваад яах ч билээ
Дур хүслээ дагаад би бодохгүй бол яах ч билээ
Хамт байсан гэрэлт өдрүүд хаа байсан жилийн тэртээ
Хайртай чи минь эзгүйрнээ

    Амьдрал гэдэг нь энэ юмуу
    Хагацал гэдэг нь ч энэ юмуу
    Хайр минь чамайг мөрөөдөж уйлдаг
    Сэтгэл зүрх минь шаналж байна
    Чиний хайраар дутаж байна
    Чамайг хүсэж би уйлнаа
    Сайхан чи минь дэндүү сайхан
    Чамайг чи энд хайрласан
    Чамаасаа хайр хүлээсэн
    Шаналж байна ганцаардаж байна
    Чамайг бодож уйлнаа

У. Болортуяа
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

引用 :
http://www.mglclub.com/3132731/c03/trackback

profile

Маралгоо

2010.05.10 15:03:33
*.254.53.161

erhem_setgel

2010.05.10 18:41:11
*.194.67.129

goe duu bna  saihan avyastai hvv baijee um maani badni hum

List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211391
公告 ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
公告 ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366746
公告 ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
公告 Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524304
14196 Asuuh yum bnaa busguichuudee! [2] SHD 2010-05-11 996
14195 asuuh zvil garlaa heleed uguuch? [1] mcblog 2010-05-11 971
14194 ZARJ BN [2] anujin_tenges 2010-05-11 935
14193 asuuh yum bn anujin_tenges 2010-05-11 531
14192 zagasnii ord NRL 2010-05-11 10107
14191 visa [4] shylga 2010-05-11 927
14190 Залуу насаа хадгалах 10 арга NRL 2010-05-11 1352
14189 Вино юунд ашиг тустай вэ? [1] NRL 2010-05-11 828
14188 Нүүрэнд үрчлээ үүсэхээс сэргийлэх аргууд NRL 2010-05-11 1102
14187 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-05-11 611
14186 Гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд хэрхэн даатгуулах вэ? [1] ӨДРИЙН МЭНД 2010-05-11 771
14185 busguichuudee hariulj ogooch [16] Tsetseguyanga 2010-05-11 1130
14184 hi egch eej naraa asuuh zuil bn. [1] ebuushka 2010-05-11 733
14183 Оворгүй харагдъя гэвэл NRL 2010-05-11 633
14182 Зөв амьсгал бол турах хамгийн шилдэг арга NRL 2010-05-11 1775
14181 Өлөн үедээ идэж болохгүй хүнс [1] NRL 2010-05-11 796
14180 eniig ch bas unshichihad iluudehgui l ym bna NRL 2010-05-11 857
14179 turah tiim ch hetsuu bish NRL 2010-05-11 896
14178 Ер бусын зөвлөгөө Маралгоо 2010-05-11 1018
14177 hi all 543 deer bdag emnelegiin utasiig heleed ogooch [2] uulhan 2010-05-11 590
14176 ?????? bnaa [2] angella2010 2010-05-10 897
14175 che che-d [10] hahahhahah 2010-05-10 749
14174 urilgani talaar asuult bna ?? [2] hkitty 2010-05-10 734
14173 hi busguichuudeesee asuuh yum bnaa [4] 미수 2010-05-10 841
14172 huuliar surdag hun baival helj ogooch! [1] hiimorlig_mongol 2010-05-10 739
14171 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна . file ssamii 2010-05-10 586
14170 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-05-10 566
14169 kooko-d Che-che 2010-05-10 519
14168 asuuh zuil baina. merbi 2010-05-10 512
14167 eejuudee zovlooch [2] hirs 2010-05-10 902
14166 ??????? yum duuskumaa [2] 이서후 2010-05-10 1128
14165 asuuh zvil garlaa bvsgvichvvdee? [2] mcblog 2010-05-10 1420
14164 Солонгост гэрээгээр ажиллах хvмvvсийг бvртгэнэ [6] ӨДРИЙН МЭНД 2010-05-10 1056
14163 5.21 НД МОНГОЛ РУУ ХҮҮХЭД АВЧ ЯВНА chichika 2010-05-10 485
» ”Хайрын гэгээ” дууны шүлгийг бичсэн Н.Шонхорын ээж Улаантуяа: Надад арай л ахдаж ирсэн үр байсан юм даа [2] Маралгоо 2010-05-10 2133
14161 butsah 500 bolon niigmiin daatgaliin mongoo yaj avah ve [1] uulhan 2010-05-10 780
14160 오 키 ym asuuy [3] buleen salhi 2010-05-10 742
14159 Үнэртэй усыг хэрхэн зөв хэрэглэх вэ? tengis999 2010-05-10 2507
14158 bugonsu asuuya eejvvde [5] amiinaa_m 2010-05-10 584
14157 che che id-tai hund [1] kooko 2010-05-10 560
14156 asuult bna aa . busguichuudee. [3] kor99 2010-05-10 815
14155 Busguichuudee helj ugch tuslaach [2] tuay69 2010-05-10 730
14154 ГАДААД ИРГЭДЭД ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ ТӨВД УРьЖ БАЙНА help-center 2010-05-10 485
14153 yaa yamar olon muur ve bas baishin bolgon ni gereltei ain,,,, [6] tengis999 2010-05-10 1004
14152 ajild awnaa [1] ilchit 2010-05-10 565
배너신청
자생병원

배너신청