Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Одоо үед чинь бид хүүхдээ ханиад хүрэх сургаар л эмийн сан руу гүйж, эмийн санчийн мэдэмхийрч санал болгосон мэдэх мэдэхгүй олон эмээр үр хүүхдүүдээ бөмбөгдөх болжээ. Олон ч таних танихгүй эм гарч, гэвч тэр бүр тэд эм болж хүүхдүүдэд маань үйлчлэхээсээ илүү тэдний дархлаажуулалтыг сулруулж, ирээдүйд эмнээс хамааралтай сулбагар нэгэн болгохоос цаашгүй юм. Хоёр гурван жилийн өмнөөс чухам ийм шалтгаанаар АНУ-ын бүх бага насны хүүхдэд зориулсан ханиадны эмнүүдийг зарахыг хориглосон байдаг. За ингээд олон үг дэлгэлгүй гэрийн нөхцөлд хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн аргaaр ханиадыг эмчлэх талаар сонирхуулъя. Эхчүүд бид ихэнхийг нь мэдэх боловч ямархуу үр дүнтэй арга болохыг нь тэр болгон мэддэггүй билээ.

 
1 Зөгийн бал (12 сараас дээш насны хүүхдэд)


Зөгийн бал нь хоолойн өвчнийг намдааж, ханиадыг багасгахад тусалдаг. Pennsylvania мужийн их сургуулийн Эмийн Коллежоос явуулсан судалгаанд оролцсон 105 эцэг эхчүүд бүгд зөгийн бал нь зүгээр ханиадны сиропон эмнээс илүү хүүхдийн шөнийн цагаар ханиах ханиалгыг дарж байсан гэж мэдүүлжээ.

Хүмүүс голдуу зөгийн балыг халуун устай хольж уудаг. Мөн үүн дээрээ жаахан лемоны шүүс нэмээд уувал бүр илүү үр дүнтэй гэнэ. Түүнээс гадна зөгийн балыг дангаар нь хэрэглэж болно. Хэрэв хүүхэд чинь 1-5 настай бол хагас цайны халбага, 6-11 настай бол бүтэн цайны халбага зөгийн бал дангаар нь өгнө.

Харин нэгээс бага насны хүүхдэд зөгийн балыг өгч болдоггүй. Яагаад гэвэл зөгийн баланд Clostridium botulinum гэдэг бактербайдгаас энэ нь бага насны хүүхдийн төгс боловсроогүй байгаа хоол боловсруулах системийг хүндээр өвчлүүлдэг байна.

2 Давстай ус (4-өөс дээш настай хүүхдэд)


Давстай усыг хүүхдийн хамарт дусаах нь хамрын хөндийг чийгшүүлж, хамар дахь нус болон элдэв бохирдлыг цэвэрлэж гаргахад тусалдаг. 2008 онд Европд хийсэн судалгаанд 6-10 насны 390 хүүхэд оролцож, далайн ус нь стандард ханиадны эмнүүдээс хамаагүй хурдан ханиадыг дарж байсаныг баталсан байна.

Бүлээн давстай уусмал бэлдсэний дараа хамрын дусаагуураар хүүхдийн хамарт дусаана. Хүүхдийн толгойг гэдрэг хэсэг байлгаж уусмал хамрын хөндийгөөр чөлөөтэй нэвтрэх боломж олго. Дараа нь өндийлгөж суларсан нусыг цэвэрлэж ав.


3 Хамар цэвэрлэх (2-оос дээш настай хүүхдэд)

Хүүхэд ханиадтай үед хамрыг нь тогтмол цэвэрлэх нь хамгийн шилдэг арга байдаг. Хамрыг цэвэрлэснээр хүүхэд чөлөөтэй амьсгалж чадахаас гадна унтахдаа ч амархан байх болно.

Ид ханиад эхэлж байгаа үед хамраас тогтмол ус гоождог. Энэ тохиолдолд хамрыг цэвэрлэхдээ хамгийн сайн сальфетик эсвэл зөөлөн даавуу хэрэглэхийг зөвлөж байна. Яагаад гэвэл тогтмол хатуу цаас, муу сальфетикаар хамраа үрэх нь жижиг хүүхэд гэлтгүй том хүний хамрыг ч улайлгаж өвчлүүлдэг. Одоогоор Монголд орж зарагдаж байгаа сальфетикуудаас Kleenex-ийн Aloe-той сальфетик хамгийн чанартай зөөлөн бөгөөд хүүхдийн чинь хамрыг хэзээ ч улайлгахгүй.

4 Бургуй /bulb syringe/ (нялх хүүхдэд)

Нялх хүүхэд өөрөө нусаа нийж чадахгүй тул хамрыг нь бургуй ашиглан цэвэрлэж болно. Үүний тулд давстай уусмал бэлд. Уусмалыг нэг аяга бүлээн усанд тал цайны халбагаар давс хийж бэлдэнэ. Энэхүү уусмалаа 24 цагаас илүү битгий хадгалаарай. Яагаад гэвэл түүнээс илүү удвал бактери үржих бололцоотой.

Тэгээд давстай уусмалаасаа нялх хүүхдийн хамарт 10-20 дусал хийж 10 секунд хэртэй байлгаад бургуйгаараа суларсан нусыг соруулж авна. Гэхдээ энэ аргыг 4-өөс дээш өдөр дараалан хэрэглэх хэрэггүй. Яагаад гэвэл давстай уусмалыг тогтмол хэрэглэх нь нялх хүүхдийн хамрыг хуурайшуулах магадлалтай. Мөн хүүхэд бургуйгаар соруулахад дургүй байвал хөвөн ороож хэрэглэж болно.

5 Үнэртэй тосон түрхлэг (3 сараас дээш)


Биднийг бага байхад ээж, эмээ нар маань гавар түрхэж цэгт массаж хийж өгдөг байсныг санаж байгаа биз ээ. Одоо үед гавраас арай зөөлөн боловч ийм төрлийн үйлчилгээтэй үнэртэй тосон түрхлэгүүд гадуур зардаг болжээ. Монголд зарагддагаас гэвэл Dr.Mom’s тосон түрхлэг байдаг.
Судалгаанаас үзэхэд эдгээр тосон түрхлэгүүд нь хамрын битүүг эмчлэхэд ямар нэгэн үр дүн өгдөггүй нь батлагдсан байна. Харин хамар битүүрсэн үед зөөлөн сэнгэсэн мэдрэмж төрүүлж ханиад хүрэгчид таатай сэтгэгдэл төрүүлдэг байна. Энэ тосон түрхлэгийг цээжиндээ, нуруундаа, хүзүүндээ түрхэж хэрэглэхээс гадна хамар битүүрсэн тохиолдолд хамрын хоёр талаар, хамрын доод болон угалз хэсэгт түрхэж хэрэглэхэд амьсгалахад арай дөхөмтэй болгодог.


6 Давстай усаар хоолойгоо зайлах (4-өөс дээш насны хүүхдэд)

Давстай усаар хоолойгоо зайлах нь хэзээд хөндүүрлэсэн хоолойн өвчнийг багасгадаг сайн арга юм. Хэдийгээр эрдэмтэд одоо болтол яагаад гэдэг учир шалтгааныг тогтоож чадаагүй ч давстай усаар хоолойгоо зайлах нь хоолой дээр байгаа цэрийг маш сайн гадагшлуулдаг нь практикт нэгэнт нотлогдсон юм.

Нэг аяга усанд ½ цайны халбага давс нэмж хутгаад давстай усаа бэлдэж болно. Хэрэв хүүхэд чинь амтыг нь авч чадахгүй бол жаахан лимоны шүүс нэмж амт оруулж болно. Өвчтэй үед нь өдөртөө 3-4 удаа хоолойг нь зайлуулах шаардлагатай.

7 Хэвтэхэд нь толгойг нь өндөрлө

Хүүхдээ амрахаар хэвтэхэд нь толгойг өндөрлөж өгвөл түүнд амьсгалахад илүү чөлөөтэй амар байх болно. Гэхдээ бага зэрэг өндөрлөхөд л хангалттай. Хэрэв бага насны, тусдаа орон дээр унтдаг бол өндөрлөж байгаа даавуу, алчуураа ор болон маттрасны завсар нь хийгээрэй. Бага хүүхдийн орон дотор илүү дутуу алчуур, даавуу байх нь аюултай байдаг. Яагаад гэвэл хүүхэд өөрөө өөрийгөө мэдэлгүй даавуугаар хүзүүгээ ороох эсвэл нүүрээ бүтээснээс амьсгалж чадахгүй болох тохиолдол гардаг.

8 Амралт, бас амралт (бүх насныханд)


Ямар ч тохиолдолд өвчинтэйгээ тэмцэхэд хүн бүхэн энерги зарцуулдаг. Тиймээс хүүхэд чинь их унтаж амрах тусмаа бас эдгэрч байна гэсэн үг.

9 Ууршуулсан агаар (бүх насныханд)

Чийгшүүлсэн агаараар амьсгалах, халуувтар баннд усанд оруулах нь маш сайн үр дүнтэй арга байдаг. Монголд олон янзын өрөө чийгшүүлэгч, агаар цэвэрлэгч орж ирж байгаа ч аль ч тохиолдолд тэднийгээ тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.

10 Нэмэлт шингэн (6 сараас дээш насны хүүхдэд)

Шингэн зүйл ихээр уух нь хүүхдийн өвчинтэй тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг. Хүүхдийнхээ уух дуртай зүйлсээс ахиухан авч өгөөрэй. Гэхдээ хэт чихэрлэг зүйл байвал харин эсрэгээрээ эргэж мэднэ шүү.

11 Тахианы шөл болон бусад уух зүйлс (6 сараас дээш насны хүүхдэд)


Зөгийн балтай ус, халуун шоколадтай сүү зэргээс гадна тахианы шөл уух нь хүүхдийн ядаргааг тайлж, толгой эргэх, хамар битүүрэх болон халууныг бууруулдаг нь нотлогдсон байна.

profile

Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3126248/0fe/trackback

joy_mgl

2010.05.09 19:36:42
*.160.8.81

thanks

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211332
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366612
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365243
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
14151 hi 김유진 2010-05-09 640
14150 asuultuud bna [1] 이서후 2010-05-09 1162
14149 Топ модель Пүрэвсүрэн гийн зургуудаас [15] Маралгоо 2010-05-09 37022
14148 asuuyaa tsetsetse 2010-05-09 514
14147 Aguulah cholooloh sale... 19790522 2010-05-09 623
14146 hi medeh hun bwal helj ogooch jooker 2010-05-09 579
14145 “Миний шүтээн" Маралгоо 2010-05-08 652
14144 Асуух зүйл гараад [1] leeminho 2010-05-08 1015
14143 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-05-08 601
14142 Asuuya Busguichuudee [3] hee 2010-05-08 990
14141 ИСИР САЛОН МОНГОЛЧУУДДАА 50%ын ХЯМДРАЛТАЙ " БАРИА ЗАСАЛ " БОЛОН БҮХ ТӨРӨЛИЙН " ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА 이슬.Исир(Салон) 2010-05-08 637
14140 Арьсны хөгшрөлтөөс хэрхэн сэргийлэх вэ? Маралгоо 2010-05-08 762
14139 Хүүхэд гурван эгзэгтэй үеийг дайрдаг. [1] Маралгоо 2010-05-08 806
14138 heleed ogooch emegteichvvdiin [2] 1113 2010-05-08 912
14137 heleed ogooch emegteichvvdiin laag 1113 2010-05-08 595
14136 eeiuudee asuuh zuil bna aa [2] smile_bear 2010-05-08 776
14135 G marketaas yaj yum hudaldaj abah be? [2] mn74 2010-05-08 778
14134 nuurnii aric? [1] mongolo 2010-05-08 1087
14133 Hi asuh yum baina heleed ogooch please [1] BUMBOD01 2010-05-08 777
14132 hi kima odriin mend girls_mgl 2010-05-08 759
14131 Tand zoriulsan eruul mendiin uilchilgee KIMA 2010-05-08 846
14130 tuslaach manaihaan [1] 79 2010-05-08 784
14129 Az jargaltai ger bul bolj chadax uu snbn 2010-05-08 1226
14128 СОЛОНГОС ГОО САЙХАНД МАССАЖИНД ОРОХОД ХЭД БАЙДАГ ВЭ? [4] Унаагаар үйлчлэнэ. 2010-05-08 1128
14127 Танд нойрондоо жингээ хасах бодол төрж байсан уу? snbn 2010-05-08 740
14126 Cайхан өгзөгтэй харагдъя гэвэл [1] snbn 2010-05-08 909
14125 BUSGUICHUDEE slimgel 2010-05-08 620
14124 helj uguuch BUSGUICHUUDEE [1] anygirl 2010-05-08 737
14123 NU SKIN zardag xvn bainuu?? [5] jargalan_d 2010-05-08 1041
» Гэрийн нөхцөлд хүүхдийн ханиад дарах энгийн мөртлөө хамгийн үр дүнтэй 11 арга. [1] angella2010 2010-05-08 2415
14121 asuuya? [2] kooko 2010-05-08 890
14120 ogloonii mend eejuudee yum asuuy [1] angella2010 2010-05-08 936
14119 ooriigoo мэдэрсэн эмэгтэй хамгийн жаргалтай байдаг [1] hoorhon0709 2010-05-08 929
14118 Зөв амьдрах хэв маяг hoorhon0709 2010-05-08 741
14117 Амьдралаа гэж... hoorhon0709 2010-05-08 739
14116 Хүүхдийн сурлага hoorhon0709 2010-05-08 1371
14115 Нялх хүүхэд ээжийнхээ хайр шингэсэн үнсэлт, инээмсэглэлийг бусадтай андуурдаггүй hoorhon0709 2010-05-08 640
14114 Хүүхэд насны хамгийн эгзэгтэй үе hoorhon0709 2010-05-08 654
14113 МОНГОЛРУУ ХҮҮХЭД АВЧ ЯВНА hugjilteihuu 2010-05-07 560
14112 ulsanii banwojind dalainus 2010-05-07 456
14111 asyyh zvil [2] qus 2010-05-07 736
14110 Erchuud chuxam yu husdeg we snbn 2010-05-07 3588
14109 Хүүхэдтэй болох гэж байна уу? Тэгвэл бэлтгэх хэрэгтэй! snbn 2010-05-07 880
14108 천호동-d bair bna ostr 2010-05-07 623
14107 4-murt [1] snbn 2010-05-07 1249
배너신청
자생병원

배너신청