Vзээд енгерех амьдралыг мєнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хєгшрєхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дvv минь!

Єнгє энэ алаг хорвоо дээр
Єєрийн сайндаа чи тєрєєгvй!
Єдєр єдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Єндєр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шєнє, зэлэн дээр жихvvцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан ермий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ.
Єр авлага нэхэхгvй эхийн сэтгэлийг хvvхнvvд орлохгvй ээ!
Євєл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!