Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

МӨНГӨ МӨНГӨ МӨНГӨ

Уншсан 1926 vote 0 2010.04.22 21:48:23

 

Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл

Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ.Самрын тухайд хушга,наргил модны самар гээд ямар ч самар байсан болно.

Хамгийн гол нь самар маань нэг нь нөгөөгөөсөө ургасан хосолсон самар байх ёстой. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой.Та яагаад заавал самар гэж гайхаж байж магадгүй.Самар нь ихэнх орны тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө,элбэг хангалуун байдал, өсч үржих, дэгжиж дээшлэхийн бэлэгдэл болдог.

Хавирган саранд мөнгөө харуул

Мөнгө өсгөхөд саргыг ашигладаг энэ зан үйлийг хийж гнйцэтгэхэд хэцүү юм байхгүй.Учир хь сар шинэхэн байгаа үед буюу хавирган сартай үдэш гадаа гараад халаасанд дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай гэх нь бий.Сар өсч томрох тусам таны халаасан дахь мөнгө нэмэгдэн үржинэ.эсвэл та түрүүвчиндээ байнга хадгалж явах зэс зоос олж ав.Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ  зоосоо тавиад сарны гэрэл үзүүл.Энэ зоосоо түрүүвчиндээ хадгал,алдаж үрэгдүүлж болохгүй. Шинэ хувцас авбал халаасанд нь энэ зоосоо хийж нэг хонуулаад, түрүүвчиндээ хийнэ. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсэний дараа “хэзээ миний мөнгө тань өсөх нь вэ” хэмээн хүлээх хэрэггүй, мартчихвал сайн аж. Учир нь хүлээх тусам уддаг.


Байшин бариулж байгаа бол...

Нэн эртний өргөн тархсан аргуудын нэг. Хэрвээ та хувийн сууц, зуслангийн байшин ч юмуу,өөрийн гэсэн ямар нэгэн барилга барьж байгаа бол байшингийнхаа урд талийн буланд,ханан завсараа хэдэн зоосон мөнгө хийж шавардана. Чингэж чадвал тэр байшинд амьдрах хүмүүс үргэлж баян чинээлэг, элбэг хангалуун байдаг гэнэ.

Мөнгөөр тасарахгүй байх арга

Энэ аргыг нэн эртнээс Англи, шотландад хэрэглэсээр иржээ. Уг зан үйлийг эртний кельтийн шүтлэг бишрэлтэй хобоотой гэж үздэг.  
Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа үргэлж  хийж явбал мөнгөөр  тасардаггүй гэнэ.Мэдээж яг ийм зоосийг олоход амаргүй, тэгвэл өөрөө түүнийг тусгайлан бэлдэж болно.Гэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой. Тогтсон заншил ёсоор бол ням гаригт,тэгэхдээ шинийн 4-нөөс 12-ны хооронд (билгийн тооллоор) оройн 23.20-24.10 цагийн хооронд  зоосоо нүхэлнэ,эсвэл бага зэрэг нугална. Энэ үед та анхааралаа сайтар төвлөрүүлж, “мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай” хэмээн шившээрэй.

Сүм хийдэд очихдоо...

Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээд яваарай. Чингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байдаг байж.

Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ?

Маш богино хугацаанд, хурдан баяжихын тулд оросууд маш энгийн зан үйлийг хийж гүйцэтгэдэг байна. Тэд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг аж.

Мөнгөө цуглуулахын ач тус

Одоо ч задгай мөнгө,жижиг дэвсгэрт цуглуулах нь моодноос гарч дээ. Гэхдээ л хүмүүс мөнгөө хуримтлуулж хадгалахыг хичээдэг.  
Магадгүй та мөнгөө долларт шилжүүлэн, гэртээ хадгалдаг байх. Эсвэл алт,мөнгө үнэт эдлэл болгосон нь найдвартай гэж үздэг байж болох. Ер нь аль ч аргаар мөнгөө цуглуулах нь сайн учир нь “мөнгө мөнгийг дагадаг” гэсэн сонин зүй тогтол байдаг.Та мөнгийг хичнээн их хуримтлуулна төдий хэмжээгээр орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ нэг зүйлийг анхаар. Хэрвээ та цуглуулж байгаа мөнгөө ойр ойрхон гаргаж тоолоод байвал мөнгө өсөхөө байдаг.

Мөнгө хөрөнгийг даллан дуудах арга

*Өөр нэгэн арга нь бол хуруундаа алтан бөгж зүүн борооны усаар угаал  үйлдэх.

*Гэртээ муур тэжээх. Гэхдээ муурийн үс нь дор хаяхад л гурван өнгөтэй байх ёстой, харин  муурын үс долоон өөр өнгөтэй байвал нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэнэ. Учир нь ийм өнгөтэй муур нь баяжихын баталгаатай тэмдэгт тооцогддог байна.

*Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хийх нь ойрын үед хөрөнгөжих боломж олгодог гэнэ

Шинэ оны босгон дээр сүм хийдэд хандив өргө

Шинэ оны босгон дээр эсвэл Цагаан сарын өмнө ойролцоо байдаг бүх сүм хийдээр дараалан орж бага ч байсан хамаагүй хандив өргөж, амьдрал ахуй, өмч хөрөнгөө даатгадаг. Энэ нь дараа жилийн турш мөнгөөр тасрахгүй, баян чинээлэг байхын үндэс болдог ба манай улс төр,урлаг бизнэсийн томчууд  ч үүнийг сайн мэддэг, мөрддөг байна.

Хүүхдээ баян чинээлэг болгохыг хүсвэл...

Бие давхар эмэгтэй төрөх хүүхдээ  баян хүн болгохыг хүсвэл хэнээс ч, юу ч зээлдэж болохгүй гэнэ. Мөн хэдэн ширхэг зоосон мөнгийг хэлхэн зүүлт болгон зүүдэг байжээ.

Бусдаас мөнгө зээлдэхийг хүсвэл...

Хэрвээ та хэн нэгнээс мөнгө зээлдэхээр хандах гэж байгаа бол халаасандаа гүзээлзгэний навч, ишийг хийгээд очвол хэн ч танд татгалзахгүй. Гүзээлзгэний навч, иш нь хатсан ч байж болно.

Анхны худалдан авагч тухайн өдрийн орлогийг тодорхойлдог

Худалдаа арилжаа бол баяжих мөнгөжих хамгийн хялбар аргуудын нэг м. Гэхдээ хүн болгон наймаа хийгээд  амжилт олдоггүй,  “наймааны тэнгэртэй” хүн гэж тусдаа байдаг хэмээн манайхан ярьдаг. Хэрвээ та худалдаа арилжааны салбарт ажилладаг бол бид танд ашиг орлогоо нэмэгдүүлэх зарим аргыг зааж өгье.Худалдаа хийж байхад хамгийн анхны худалдан авагчаас тухайн өдрийн ашиг орлого шууд хамаардаг.Тиймээс эхний худалдан авагч  болон түүхий өгөх мөнгийг анхаарах шаардлагатай. Хамгийн эхний худалдан авагчид заавал хариулт өгдөг ба (мөнгөө тааруулж өгсөн байсан ч хамаагүй ) тэгэхдээ аз жаргал хүснэ. Хариулт  нь Бэлэгдлийн шинжтэй боловч заавал өгөх нь чухал. Ингэснээр та худалдаа арилжааг ивээгч хүчинд өглөг өглөг өгч байгаа хэрэг. Харин эхний худалдан авагчийг явсаны дараа мөнгөө кассанд хийх гэж яарах хэрэггүй, хоёр алганыхаа хооронд бариад ашиг орлого ихтэй байх болтугай хэмээн шившин үлээж, үүний дараа сая далд хийнэ. Анхны орсон мөнгө тань бусад мөнгийг даллан дуудаж орлого сайтай байна.Харин та хонь, ямаа зарах гэж байгаа бол ногт,цолбуур,оосорлосон , хөтөлсөн олсоо заавал авч байгаараа. Худалдан авагчид өгчихвөл буянаа өгнө

Түрүүвчээ хоослох нь ядуурахын  цондон

Юм худалдан авах гэж байгаа хүмүүс ч худалдаа арилжаанд  хануур хандах хэрэгтэй.Хэрвээ таны мөнгө дуусч байвал сүүлчийн мөнгөөрөө юм бүү ав, түрүүвчээ бүү хоосол.Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгүй шүү. Та өөрт хэрэгтэй зүйлээ авахдаа харамч нарийн хүнээс бүү аваарай, гай болно шүү. Харин харамч эсэхийг нь яаж мэддэг вэ гэвэл барааны үнийг хямдруулах, татах гээд үзэхэд л мэдэгдэнэ. Хэрвээ наймаа хийж байгаа хүн үнээ буулгахыг хүсэхгүй байвал малгайгаараа духаа үрдэг гэнэ. Энэ тохиолдолд зарагч ямар ч л байсан үнээ буулгадаг байна.

Толь мөнгийг бэлгэддэг

Толинд олон утга байдаг гэж ярьдаг ч түүнд мөнгийг бэлгэдэх чанар бас буй. Тиймээс тоëийг гал тогооны өрөөнд, эсвэл зочны өрөөнд ширээний хажууд өлгөвөл эд баялаг, мөнгө хөрөнгийг гэрт даллан авчирдаг гэдэг.

Мөнгөн зоос

Усанд орохдоо тоссон усандаа төнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Ингэж усанд орох нь ирээдүйд заавал мөнгөтэй болгодог байна .

Усанд биш “мөнгөнд” ор

Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод түүнийг анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл. Дараа нь усан дотор орж зогсоод мөнгөний энергийг таны биеийн энерги шингээн авч байна гэж төсөөлөхтүн.




ГЭХДЭЭ


Мөнгөөр байшин худалдаж авч болно, харин гэр бүл худалдан авч чадахгүй
Мөнгөөр цаг худалдан авч болно, харин цаг хугацаа худалдан авч чадахгүй
Мөнгөөр ор худалдан авч болно, харин нойр худалдан авч чадахгүй
Мөнгөөр ном худалдан авч болно, харин мэдлэг худалдан авч чадахгүй
Мөнгөөр эмч худалдан авч болно, харин эрүүл мэнд худалдан авч чадахгүй
Мөнгөөр байр, сууц худалдан авч болно, харин хүндлэлийг авч чадахгүй
Мөнгөөр цус худалдан авч болно, харин амьдрал худалдан авч чадахгүй
Мөнгөөр секс худалдан авч болно, харин хайрыг худалдан авч чадахгүй


profile 

Намар навч унадгаараа

Өвөл цас ордгоороо

Хавар ногоо ургадгаараа

Зун бороо ордгоороо

Харин би өөрөөрөө гайхуулдаг

Хүмүүс та нар юугаараа гайхуулдаг вэ ?


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3073034/dd7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211332
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366611
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365243
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
13746 Kiwi irj bgamuu >?? [1] milkinmilk 2010-04-23 788
13745 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-04-23 486
13744 mgl,in iregenii unemlehii zurag haana avdag vee helj ogj tuslaach yaarltai???? [2] javha 2010-04-23 809
13743 OHUI албан ёсны борлуулагч ХээХуа Салон peace44 2010-04-23 603
13742 4 - хөн хоногт 4 кг турах [1] goch 2010-04-23 1249
13741 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-04-23 555
13740 Та эх орондоо буцах гэж байна уу? ӨДРИЙН МЭНД 2010-04-23 620
13739 ajil hiimeer bna eejuudee tuslaach [5] minii hani 2010-04-23 811
13738 ЭНД ГЭР БҮЛ БОЛОХОД eej mini 2010-04-23 584
13737 Дэлхийн хамгийн хачирхалтай 10 хос [1] tengis999 2010-04-23 2474
13736 gerlelt fantasy1 2010-04-23 563
13735 surguuli asuuya??????? [1] girls_mgl 2010-04-22 568
13734 zasal xiine smile-3 2010-04-22 573
13733 Монгол ардын бодлого /IQ/ - Аль нь том бэ? [2] ЗАЯА 2010-04-22 10003
13732 НАПОЛЕОН ТОРТ ХИЙХ АРГА [2] ЗАЯА 2010-04-22 16261
» МӨНГӨ МӨНГӨ МӨНГӨ ЗАЯА 2010-04-22 1926
13730 Бусдад буруу сэтгэгдэл төрүүлэх 23 xөдөлгөөн [1] ЗАЯА 2010-04-22 902
13729 bugonsy [4] booby 2010-04-22 1306
13728 hi eejuudee yaraltai hariulj ogch tuslaach [3] 미수 2010-04-22 991
13727 5 SARTAI HUUHED XOOL NEHEED BNAA ALIRGITEI [2] hongoroooo 2010-04-22 1307
13726 mengenii talaar asuult bnaa mengee tuulgeh gesiin [1] tsooxor 2010-04-22 1486
13725 HELJ UGUUCH номин 2010-04-22 508
13724 asuuya [2] ev 2010-04-22 768
13723 Tuslaachee. [1] niba 2010-04-22 992
13722 asuult bna [5] ANTOLKAA 2010-04-22 1199
13721 tanaih yaj gardag ve? [6] ezengui aral 2010-04-22 887
13720 hi busguichuudeasuult bna mongolo 2010-04-22 738
13719 hi eejuudee mgl-ruu naidvartai huuhed avch yvah hun bnau? [2] angella2010 2010-04-22 1073
13718 БИ ҮГҮЙЛЭЭД БАЙНА [3] goch 2010-04-22 827
13717 Монголын жолооны үнэмлэхээ солонгосын жолооны үнэмлэхээр солимоор байна уу? [1] ӨДРИЙН МЭНД 2010-04-22 1857
13716 hvvhed harna [1] hii mori 2010-04-22 767
13715 Эдлэл хэрэглэлийн хэлбэртэй бялуунууд,,,,,wow wow wow tengis999 2010-04-22 784
13714 hi eejuudees asuuya [2] gaud 2010-04-22 997
13713 Bux busguichuudeesee asuuya pls!!! [5] zulzagazuka 2010-04-22 803
13712 OHUI албан ёсны борлуулагч ХээХуа Салон peace44 2010-04-22 550
13711 бүсгүйчүүдээ асууяа anar.1203 2010-04-22 537
13710 helj uguuch? [2] mcblog 2010-04-22 940
13709 so hvntei syysan hvvhnvvdees asyymaar baina.sanal bodoloo bichne vv? [5] too_much 2010-04-22 942
13708 asuult bna medeh hun helj ognuu. mn74 2010-04-22 571
13707 busguichuudee eejuudee ??? [4] j and s 2010-04-22 773
13706 Unuuduriin dollarin hansh. MIATiin bilet 06.30hurtel 15% ontsgoi hyamdral zarlalaa. "ESON OD" cargo benhzeg 2010-04-22 1004
13705 mglruu baby hvrgej uguh hvn b.nuu [1] javha 2010-04-22 578
13704 kkk heleed ogooch all [3] amiinaa_m 2010-04-22 738
13703 eejuudee turshlagaasaa %-tsaach? [1] hoorhon0709 2010-04-22 985
13702 yaraltai asuuya? ...... [3] 60gal 2010-04-21 983
배너신청
자생병원

배너신청