Би ээждээ хайртай, бүр маш их хайртай. Заримдаа ээжийгээ насан өөд болчих вий хэмээн эмээнэ. Харалгүй удчихвал санаад, үгүйлээд байдийн. Гэхдээ хичнээн их санасан байсан ээжийнхээ царайг харах төдийд л бүх зовлон минь хөнгөрөөд дотор онгойгоод сайхан болдийн.
Ямар нэгэн өвчин тусчихвал бушуухан л ээжийнхээ дэргэд очмоор болдийн. Гарынх нь хоол, цайг уугаад сууж байхдаа, өглөө эртлэн босоод гал түлээд, гэрээ дулцуулан хоолийг минь бэлдцээн сууж байдаг сайхан ижий минь.
Одоо бодохнээ жаргалтай байж. Гэхдээ би гэдэг хүн тэр үед энэ сайхан жаргалыг жаргал гэж үздэггүй байсын. Хааяахан ээж минь бодогдож, ижийдээ очмоор санагдах үед л ээжтэйгээ байх сайхан гэдгийг би мэдэрдэг.
Ижий минь одоо 70 гарсан сайхан буурай бий. Цагтаа тэр сайхан бүсгүй байсан. Одоо хөөрхий минь хөгширөөд хүүхэд шиг л сэтгэлтэй болсон. Жаахан зүйлд л баярлана. Сонин шүү чихэр идэх их дуртай миний ижий. Хааяа ижийдээ очихоороо жаахан чихэр амттан, ааруулыг нь аваад очихоор баярлана гэж жигтэйхэн бэлэг авсандаа бус хүү нь хүрээд ирсэнд л тэр. Ккккк нулимс урсаж байна. Ээжийгээ үгүйлээд л тэр. Ойрдоо ээждээ очоогүй болохоор санаад тэр байх аа.
Хүү нь тандаа дуртай бэлгийг чинь аваад очно оо ижий минь. Тандаа үнсүүлж, үрчлээтсэн гараар тань магнайгаа илүүмээр, сүү шиг сэтгэлтэй тандаа үнсүүлмээр байна. Жилээс жилд намхарсаар байгаа жаахан ижийдээ би хайртай.
Мөчөө тэнцүүлж өндийн хүн болохын цагт
Мөөмөнд байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчигнд нь гэрэлтдэг ижий минь
Хүү нь тандаа очно оо
eejiige sanchihla. amid ni jargaah heregtei shu humuuse. eej mini derged mini baisan ch boloosoi