Moderator: mgl_300
2010 оны хоёрдугаар сарын 21-нд Японы мэргэжлийн сүмогийн их аварга, Ёкозуна Хакухо М.Даваажаргал Токиогийн төвд байрлах “Prince” зочид буудалд хуримлалаа.
Ёкозунагийн хурим зуны дэлгэр цагт болох тухай яригдаж байсан ч их аварга ийнхүү аав ээж, ах дүү нартаа гэнэтийн бэлэг барьж хуримынхаа урилгыг илгээсэн байна. Мэргэжлийн сүмогийн их аваргын хуримын ёслолд Японы урлаг, соёл, улс төрийн алдартнууд өвөрмөц сюрпризээр бэлэг барьжээ.
Хуримд Хакухогийн гэр бүлээс гадна түүнийг мэргэжлийн сүмод хөтлөн оруулсан Кёкүшюзан Д.Батбаяр, даян аварга Г.Өсөхбаяр нарын 70 орчим зочид гэр бүлийн хамт Монголоос уригдан очжээ. Тэд монгол дээлээр ижилсэж, их аваргын хуримыг чимсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлж байна. Саяхан зодог тайлсан Их аварга Асашёорюү Д.Дагвадоржоос эхлээд мэргэжлийн сүмогийн дээд, доод зиндаанд барилдаж буй 40 орчим монгол сүмоч Хакухо М.Даваажаргалын хуримд уригдсан. Зочдод сувинерээс эхлээд сонирхол татахуйц олон гарын бэлгийг хуримлагч хос өгчээ.
Токиогийн төвд байрлах “Prince” зочид буудал нь зэрэглэлийнхээ хувьд Япондоо дунд зэрэгт ордог, Toкиогийн цамхгийн дор байрладаг. Энэ утгаараа жуулчдын хөлд дарагддаг. Хуримын ёслол, үдэшлэг, хурал зөвлөгөөнд зориулсан тусгай дөрвөн танхимтай, нэг дор 2500 зочин хүлээж авах боломжтой. Их хотын дуу чимээний төвд оршдог ч алжаал тайлах тохилог орчинг бий болгож, тэр чигтээ ногоон бүс гэж нэрлэж болохоор байдаг тул жуулчид ихээр татагддаг байна.
Өчигдөр хаврын тэргүүн шap бар сарын шинийн 7-ны өдөр байсан. Таван шар мэнгэтэй, арвидах барилдлагатай, хар бар өдөр. Хэдийгээр монголчууд шинийн 7-нд хуримлах нь бүү хэл золгох ёсон үйлддэггүй өдөр гэгддэг ч Их аваргын хуримыг энэ өдөр хийх учир шалтгаан олон байсан биз ээ.
Одоогоос арван жилийн өмнө хоёр улс дамнасан хуримыг Кёкүшюзан Д.Батбаяр монгол сүмочдоос анхлан хийж байсан бол Их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх орондоо хуримлаж, Их тэнгэрийн ам, Монгол шилтгээнд хөлгүй их найр хийж байлаа.
Сүйт бүсгүйг Саёко гэдэг. Тэрээр их аваргаас нэг насаар эгч бөгөөд Цагаан гарьдын хүү, охин хоёрыг төрүүлж өгсөн юм. Их аваргын хүүг Д.Мөнхжаргал гэдэг. Япон нэр нь Махато.
Монголчилбол “Үнэнээр жигүүрлэгч” гэх утгыг илэрхийлдэг. Харин охиныг нь Юнрэнцоо буюу Амиу гэдэг. Үндэсний бөхийн даяар дурсагдах далай даян дархан аварга, монгол түмний хайртай бөх Ж.Мөнхбатын эрх шар хүү ийнхүү хуримлаж, тэнд очсон гийчид харах юмтай, хариад ярих юмтай боллоо.
HEHE ERH SHAR HUU GESEN CHIN NEEREE NEG ERH TSARAITAI XARAGDCHIHLAA