DOZ ENTERTAINMENT Хуралдайн цаг булангаас
Эртээ урьдын цагт Болдоггvй бор Магнай 7 бор хоньтой, Нисдэг бор Баасан , нисдэггvй цагаан
Батзандан хэмээх морьтойгоо Улаанбаатарын нэгэн дvvрэгт амьдран суудаг байжээ. Нисдэггvй цагаан Батзанданг єєрийнхээ баруун талд уядаг, нисдэг бор Баасанг зvvн талдаа аргамждаг байжээ.Болдоггvй бор Магнай " Хаана ч, хэзээ ч хамаагvй хэрvvл шуугиан,тэмцэл хийж Коммунистуудыг зайлуулана” гэж боддог байжээ. Угаасаа ч эхээс тєрєхдєє "Би коммунистуудад дулгvй” гэж хэлд орсон гэдэг. Тэгтэл нэг єдєр Коммунистууд нь болох Хан хурамстынхан оюутны тєлбєр,бензины мєнгє, талхны vнэ ер нь нэмэж болох бvх л юмны vнийг нэмсэн ажээ.

Гэтэл Болдоггvй бор Магнай цухалдаж нисдэг бор Баасандаа хэлдэг юм байгаа биз дээ. Харин нисдэг бор Баасан сонсонгуутаа л даварсан муу шарнуудыг дарж єгнєє гээд гартаа барьсан єндєгийг "Маа чий” гээд Хан хурмастын цонхруу шидчихэж гэнээ. Гэтэл Хурмаст "Бидний цонх уруу єндєг шиддэг” энэ одоо хэн бэ ? хэдэн он бэ? гэж уурлаад хоёр туслахаа нисдэг бор Баасанг идээд ир!гээд явуулжээ. Гэтэл Хурмастын хоёр туслах нисдэг бор Баасанг идэх биш баривчлаад хар гэрт хийчихэж гэнэ. Бухимдаж бачимдсан Болдоггvй бор Магнай нисдэггvй цагаан Батзандангаа унаад тэдний хvчийг дарахын тулд Сонгино хайрханаас УИХ-д нэр дэвшиж гэнээ.

Тэгтэл Хан Хурмаст уурлаж Болдогvй бор Магнайг хорлоод ир гэж хоёр чєтгєрєє илгээжээ.Харин хоёр чєтгєр Болдоггvй бор Магнайг хорлох биш боодолтой саналын хайрцагыг нь булааж аваад дутаажээ . Vvнийг мэдсэн Болдоггvй бор Магнай уурлаж бухимдсан нєхдєє дагуулан Сvхбаатарын талбайд жагсаал хийж " Party " хийвээ. Хан Хурмаст бvр ч ихээр уурсаж Мєнх-Оргил, Амарболд хэмээх хоёр даамлаа цагдаа цэргийнх нь хамтаар илгээж гэнээ.

Vvнийг мэдсэн Болдоггvй бор Магнай єєрсдийгєє хамгаалах чулуу,модоо нєєцлєєд авахаа мартсангvй гэнэ. Хурмастын цагдаа нар хvрч ирээд vрлэн сумтай буугаар буудахад нь єєдєєс нь тэд чулуу шидээд толгойг нь хагалчих юм гэнэ. Хан хурмаст улам ихээр уурлаж, Болдоггvй бор Магнайг шєнє дєл болсон vед шvлэг нойрны нам гvмд хvний сиймхийгээр бариад ир гэж Тусгай тасгийн даамлуудаа мордуулав гэнээ. Vvнийг мэдсэн Магнай далдын хар малгайгаа гаргаж ємсєєд vзэгдэхгvй алга болж гэнэ.

Орой vдшийн цагаар Тусгай даамлууд ард иргэдийг намнаж гарлаа. Урьд хожид ийм айхавтар их цэрэг цагдааг vзэж хараагvй ард иргэд цєс нь хєєрч зvрх нь базлаад юу хийж байгаагаа ч мэдэхээ байж єєдєєс нь vзэж тарж vсэрч наалдаж гэнээ. Vнэндээ ард тvмэн бие биенийхээ эсрэг тэмцэлдэж гэнэ. Тэр дунд нь Хан хурмастын байшин хэлмэгдэж гэнэ хэмхэртэл шатаж гэнэ. Маргааш єдєр нь Хан Хурмаст уурлахын дээдээр уурлаж, "Болдоггvй бор Магнайг цаазаар авна” хэмээн элчээр дуудуулжээ.

Хан Хурмаст
-Чи яагаад бидний цонх руу єндєг шидэв ? гэж асууж гэнэ.
-Єглєє сэртэл, Єрєєний салхивч нээлттэй байлаа Єглєєний агаар сэнгэнэн орлоо, Сvр сар хийх чимээ гарлаа, Сэрээд хартал... Юмны vнэ нэмэгдсэн байлаа.Тэгэхлээр нь би уурлаж бухимдаад нєхдvvдтэй нийлж танай цонх уруу єндєг шидсээн гэжээ.
Хурмаст:
-Тэгвэл тэр чиний зөв. Харин чи муу яах гэж энд тэндээс нэр дэвшиж элэв долов хийж том том ярив?.
-Та нисдэг бор Баасанг идээд ир гэсэн vv? Эсвэл баривчлаад хар нvхэнд хийгээд ир гэсэн vv? гэжээ Хурмаст:
-Нисдэг бор Баасанг идээд ир гэсэн.

-Тэгвэл тэр хоёр чинь Баасанг барьж хар нvхэнд хориод шал сонин сонин юм асуугаад байхаар нь би эрх мэдэлтэй гишvvн болоод эд нарт чинь ойлгуулаад єгъе гээд нэр дэвшсэн минь vнэн...
Хурмаст:
-За яахав тэгвэл чиний зөв . Харин чи яагаад Сvхбаатарын талбайд жагсаал хийж миний алергийг хєдєлгєв? гэхэд
-Та Болдоггvй бор Магнайг хорлоод ир гэсэн vv? Боодолтой саналын хайрцагыг минь бусинуулаад луйвардаад ир гэсэн vv?
- За байзаа хєє юу гэлээ.Нас 80 гарахаар яахийн аргагvй л зєндєг юм байна.Аан тийм... Болдоггvй бор Магнайг хорлоод ир гэсээн! гэв.
-Тэгвэл Болдоггvй бор Магнайг хорлохын оронд боодолтой саналын хайрцагыг минь бусинуулчихсан байхаар нь євчин хєдлєєд жагсаал хийсэн гэлээ.

-Аан тэгвэл чиний зєв ш дээ. Ёстой сорри сорри. Хурмаст нэлээн эмээсэн маягтай дvv хvv ер нь чи яагаад цэргvvдийн маань толгойг хагалсан билээ? гэж Хан Хурмаст асуув. - Та Болдоггvй бор Магнайг ниргээд ир гэсэн vv? Борог ядуу ардын толгой руу сум зогоод ир гэсэн vv?
-Болдоггvй бор Магнайг ниргээд ир гэсээн! гэж.
-Тэгвэл болдоггvй бор Магнайг ниргэхийн оронд борог ядуу ардын толгой руу vрлэн сум зоогоод байхаар нь толгойг нь хагалчихгvй юу даа!гэжээ
Хурмастын хаан: Тэгвэл тэр чиний зөв гэжээ. Харин яагаад миний байшинг эрээ цээргvй шатаав гэхэд хариуд нь Магнай нэлээдгvй бухимдан
- Та Болдоггvй бор Магнайг намнаад ир гэсэн vv? Ард тvмний хvvхдvvдийг намнаад ир гэсэн vv? Хурмаст
-Болдоггvй бор Магнайг намнаад ир гэсээн! гэжээ.

-Тэгвэл болдоггvй Бор Магнайг намнахын оронд гэмгvй ардын хvvхдvvдийг намнаад байхаар нь шатаасан нь vнэн.Тэгээд ч та нар ард тvмнийг хулхиддаг болохоор чинь... Ард иргэдийг ядуу дорой амьдруулдаг болохоор чинь...Асгарсан цусыг хэзээ ч тоодоггvй болохоор чинь танай байшинг шатаасан юм гэж бухимджээ.Харин vvнийг сонссон Хан Хурмаст хариу юу ч хэлж чадсангvй гэнээ.Vvнээс хойш тvvнээс цааш Болдоггvй бор Магнай долоон бор хоньтойгоо,нисдэг Баасан, нисдэггvй Батзандан хоёр морьтойгоо хаашаа ч мэдэгдэхгvй таг чиг алга болсон гэнээ.

А. Мєнгєнзул