:
: : : :

 

:
:

Нарнаас цацраг таслаж дагина болъё би чинь 
Навчисаас vндэс гуйж цэцэг болъё би чинь 
Сарнаас өнгө булааж гvнж болъё би чинь 
Салхинаас эгшиг авч аялгуу болъё би чинь 

Дарс ч дэргэд нь ус шиг санагдах халуухан сэтгэл минийх 
Дайн ч дэргэд нь энх санагдах хатуухан тавилан минийх 
Далай ч дэргэд нь гvехэн санагдах тэр агуа сэтгэл минийх 
Даянд ганцхан төрсөн хорвоогийн тэр дурлал минийх 

Бодол бодлын дундаас орхигдохгvй ээ миний хайр 
Буцаж холдох насанд гээгдэхгvй ээ миний хайр 
Он оны уртад мартагдахгvй ээ миний хайр 
Олон шөнийн зvvднээс салахгvй ээ миний хайр 
 
profile