Documents 5,522
Гэрэл тойрон нисээд шатсан эрвээхэй
Гэнэн гэдгийг хүмүүст сануулаад одсон байх
Дэвүүрт хөнгөн далавчаа дэлгээд нисэхдээ
Дэнгийн эрвээхэй гэж шоолсон харцнаас зугтсан байх
Эндхийн хүмүүс өнгөнд дурлаж эрээнийг магтахад
Эрвээхэй бүхэн адилхан гээд үхсэн байх
Зул тойрон бүжээд шатсан эрвээхэй
Зуурдхан гэдгийг хүмүүст сануулаад явсан байх
Сүүдрээ дагуулаад амрах газаргүй нисэхдээ
шөнийн эрвээхэй гэж шоолсон үгэнд гомдсон байх
Эндхийн хүмүүс мөнхөд дурлаж бурханд залбирхад
Эрвээхэй өөрөө үнэнийг гэрчилээд үхсэн байх
