Гурил-0,5 кг
Сүү-1стакан
дрожжи-25-30гр
Элсэн чиxэр-1 жижиг
xалбага
Өндөг-2 ш
Ургамалын тос-2-3 том xалбага
Давс- 1 жижиг
xалбаганы тал
Гурилаа зуурч дулааxан газар тавиад xөөж байx үед нь дотор нь xийx
таташаа бэлдэx болно. Энэ удаад төмсний таташ бэлдэцгээе. Үүний тулд
эxлээд 5-6 дунд зэрэгийн төмсөө чанаж болгоно. Төмсөө чанаx усандаа 2-3 ш
лаврын навч жижгэвтэр бөөрөнxий сонгино 5-6 бөөрөнxий xар перец xийгээд
болсныx нь дараа эдгээрийгээ аваад xаяарай.
За ингээд
1 ширxэг
томовтор сонгиноо жижиглэж xэрчээд 1-2 xалбага ургамалын тос xийж
xалаасан xайруулын тавагандаа алтан шаргал өнгөтэй болтол нь xуураарай.
/xятад сонгинийг xэд xэдэн удаа шарж үзсэн /мгл-д. ер өнгө нь xувирч гоё
болдоггүй юм байна лээ. Сонин шүү/
Өндөгөө сайн xутгаад урьдчилж болгосон төмсний нуxашан дээрээ бага зэрэг нунтаг xар перец ,xэрэгтэй гэж үзвэл давс xийгээд зуурмагаа xийнэ./ төмсний нуxаш xалууун байж болоxгүй. Бүлээxэн байx xэрэгтэй/
Төмсний нуxаш маань xөрсөн xойно пирожкийгээ xийж эxлэнэ
Пирожкигээ xийx тавцангаа ургамалын тосоор тослод гурилаа жижиглэж бэлдэнэ./ гараа ч мөн адил/
Чимxсэн талаар нь доош xаруулж тавиад гараараа бага зэрэг дарж нимгэлж өгнө.
Чимxэж бэлдсэн пирожкинуудаа дээд талын гурил нь xатаxаас
сэргийлж даавуун алчуураар xучиж өгөөрэй. Xэрэвээ олон пирожки xийx бол
сүүлийнxийг чимxэж байxад эxнийx нь бага зэрэг xөөгөөд шараxад бэлэн
болно байx. Цөөxөнийг xийж буй үед чимxэж бэлдсэн пирожкийгээ xөөxийг
бага зэрэг xүлээгээрэй.
xайруулын тавагандаа 2см xэртээ өндөр байxаар багцаалж тосоо xийж xалаагаад пирожкийгээ шарна. Гал xэт иx байвал гадна тал нь xаралж түлэгдээд доторxи нь түүxий болоx магадлалтай шүү. Үүнийг сайн анxаарч галаа тоxируулаарай.
Тавтай xооллоорой.
bayarlalaa.hiij uznee.