Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

eejuudee tuslaaach

Уншсан 2941 vote 0 2010.04.10 02:05:36

sain baitgaaan uu  minii anhni huuhed sariin draa 4 sar hurne bi yah ihee sain medehgui bn huhnii tolgoi owdood bh yum baruun huhni tolgoi jiras jiras higed genet genet owdh yum tuunes gadna jiremsen eejuudin horifglh zuiliig helj ogooch usee tairch boldgui biluu? yu hiiwel urgiin hui orootsldd bilee bi sain medehgui bolhoor seremjilj chdhgui bn  nadad tuslaach yahaar jiremsen ehiin huh hawddg yumbe tolgoi owdh n arai huh hawdah  ehlel yum bish bzde? mongooliin mn saihan arga uhaanaas huwaaltsaach yaraltai

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3027673/01e/trackback

profile

goch

2010.04.10 02:47:34
*.251.148.199

goridtson  yum  bailgvidee  buglaj  ene  ter bariwal  yanaa  hawdchihsan  bgaa  yumuu  yum  neheh  oeh  yum  bol  hvvhdiin  hvi  orootsoldood  torhod  hvnd  gej  yridag  yum  bilee  vsee  tairah  zvgeer  baihoo  harin  hiim  budag  hiilgej  bolohgvi  humsaa  bas  budaj  bolohgvi  kope  cola  uuh  muu  shvv  hvvhdiin  ysnii  hogjild  nolooldog  gesen  hailuulchdag  gej  bnalee  ern  chiherleg  zvil  baga  idej  baihiig  bod  noir  chin  hvrehgvi  bgaa  yumuudaa  ih  oroi  bichsen  bna  shdee  hoh  chin  owdood  bgaa  bol  emchdee  hurdan  vzvvlee  za  yu  ingej  udaj  bolohgvi  baihaa

157359

2010.04.10 09:43:25
*.150.160.164

Жирэмсэн үед тохиолддог эмгэгүүд

Уншсан 104 vote 0 2010.03.30 13:49:07
id: 157359 

 

 

 Өтгөн хатах

Жирэмсний эрт үеэс эхлэн бие махбодод үүссэн дааврын хямралын улмаас өтгөн хатаж болно. Түүнчлэн цагаан гурилаар хийсэн талх, гурилан бүтээгдэхүүн байнга хэрэглэх, хөдөлгөөн багатай байх нь өтгөн хатах шалтгаан болдог. Энэ үед шингэн юм сайн ууж, хүнсний зүйлдээ талх, жимс, ногооны төрлийг голчлон хэрэглэх хэрэгтэй.

 

 Хэрэв цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар нэг удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй. Хоёр ширхэг алим угааж хальстай нь өлөн элгэн дээрээ идвэл сайн. Наранцэцгийн тос, давстай юмуу цэвэр буцалсан усаар клизм тавих нь үр дүнтэй. Гэхдээ шамбарамтай бол болгоомжтой хандаарай. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах гэж нэрлэгддэг дасгалыг хийснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хатахгүй болдог.

Нойргүйдэл
Жирэмсэн эмэгтэйн биеийн ерөнхий бодисын солилцоо идэвхжсэнтэй холбоотой нойргүйдэл илэрнэ. Жирэмсэн эмэгтэй хангалттай нойр авах нь зайлшгүй чухал. Нойргүйдлээс сэргийлэхийн тулд:
-Ургамлын гаралтай цай, сүү, зөгийн балтай цай уух,
-Унтахаас өмнө халуун бүлээн устай ваннад орох
-Унтахаас өмнө цэвэр агаараар амьсгалах

Даралт ихсэх
Цусны даралт дунджаар 90/60-120/80-ын хооронд хэлбэлздэг. Үүнээс ихсэх эсвэл буурах нь эмгэг юм. Иймээс жирэмслэхээс өмнө даралт тань хэвийн бус байгаа бол эмчлүүлэх хэрэгтэй. Зүрх судас, бөөрний өвчин, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгээс болж даралт ихэсдэг. Мөн сэтгэл санааны тавгүй байдалд орох, нойргүй болох, ядрах зэрэг нь цусны даралт ихсэхэд нөлөөлнө.

 

Хөх чинэрч өвдөх

 

Шөрмөс татах
Шөрмөс татах эмгэг нь жирэмсний үед цөөнгүй тохиолдоно. Шалтгаан нь тодорхойгүй боловч цусанд кальцийн хэмжээ багассанаас үүсдэг гэсэн таамаглал байдаг. Гол төлөв шөний цагаар хөл, тавхайн шөрмөс татна. Шөрмөс таталтыг тавиулахын тулд шөрмөс татсан хэсэгт иллэг хийнэ.гараараа тавхайг дээш нь гэдийлгэхэд тавхайн шөрмөсний таталт тавигдана. Мөн кальцаар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Зүрхний өвчин
Зүрхний өвчтэй эмэгтэйчүүд жирэмсэлж болохгүй гэж үздэг байсан үзэл бодол сүүлийн үед өөрчлөгдөөд байна. Гэхдээ зүрхний маш хүнд гажиг, хүнд өвчин амь насанд аюул учруулж болох тул холбогдох мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Жирэмсэн үеийн хүндрэлүүд - Та
- 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай
- таваас дээш удаа төрсөн
- бага хүүхэд тань хоёр нас хүрээгүй
- эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй
- хоол тэжээлийн дутагдалтай байвал
- үр зулбаж байсан
- олон удаа үр хөндүүлж байсан бол жирэмсний, төрөх, төрсний дараах үеийн хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй.

Зулбалт
Зулбалтын үндсэн шалтгаан:
- умайн хүзүү бүрэн хаагдахгүй байх
- умайн хүзүүний төрөлхийн гажиг
- эхнэр, нөхрийн цусны резус тохироо нийлээгүйгээс хүүхэд амьгүй болох
- дааврын дутагдлаас болж умайн дотор хана өсч бүрэлдэж буй хүүхдийн хөгжлийг тэтгэх, тэжээх чадваргүй байх
- умайн анатоми физиологийн дутмаг хөгжлөөс болж жирэмслэх, хүүхэд тээх чадваргүй байх,
- умайн хоргүй хавдартай байх
- эхсийн хөгжил бүрэн төгс бус, хүүхдийг тэжээж чадахгүй байх
- чихрийн шижин өвчтэй байх

Эхэс цагаас өмнө ховхрох
Хэвлийгээр хүчтэй базалж өвдөх, бие сулрах, толгой эргэх, дотор муухай оргих, хүйтэн хөлс дааварлах шинжүүд илэрнэ. Умайг тэмтрэхэд хатуу, эмзэглэлтэй болж, үтрээнээс цус гарна. Жирэмсний хожуу үед дээрх шинжүүд илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Жирэмсний хожуу үеийн хордлого, цусны даралт ихсэх, бөөрний өвчин, олон удаа үр хөндүүлэх, хэвлий рүүгээ цохиулах зэрэг нь эхэс цагаасаа өмнө ховхрохын шалтгаан болдог.

Цус багадалт
Жирэмсний үед бие махбодод төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдийн дунд цус багадалт цөөнгүй тохиолддог. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлж байсан, цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.
Амархан ядарч сульдах, толгой эргэх, нүд эрээлжлэх, арьс цонхийх, үс унах зэрэг шинжээр илэрнэ. Цус багадалттай эх жирэмсний явцад биеийн ерөнхий байдал сулрах, үр зулбах, дутуу төрөх, төрөх үед цус алдах, төрсний дараа үжил халдвараар хүндрэх нь цөөнгүй тохиолддог. Ураг хэвлийдээ бүтэх, дутуу төрөх, хүүхэд хугацаандаа төрсөн ч сул дорой биетэй байх нь элбэг. Цус багадалтаас сэргийлэхийн тулд жирэмсний үед төмөр-фолийн хүчил агуулсан бэлдмэлүүдийг тогтмол хэрэглээрэй. Уг бэлдмэлийг та өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээс үнэгүй авч болно.

Бие хавагнах
Жирэмсний 20 долоо хоногоос хойш таны биеийн жин нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч хяналтын эмчдээ заавал хэлээрэй. Жирэмсний сүүлийн хагаст шилбэнээс гадна хөл, нүүр, гар, хэвлийгээр хавагнах нь жирэмсний хожуу үеийн хордлогын шинж байдаг. Биеийн жин огцом буюу долоо хоногт нэг кг-аас илүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж юм. Шээсэнд хэвийн хэмжээнээс илүү уураг илрэх нь мөн хожуу үеийн хордлогын шинж бөгөөд шээс хөөсөрч гарах шинжээр илэрнэ.

Үтрээнээс цус гарах
Жирэмсний эхний хагаст буюу дөрвөн сартайгаас өмнө үтрээнээс цус гарах нь үр хөврөл зулбаж байгаа эсвэл умайн гадуурх жирэмслэлтийн шинж байж болно. Хэрэв жирэмсний сүүлийн хагаст, мөн төрөлт эхлэхэд цус гарвал эхэс умайн хананаас цагаасаа өмнө ховхорч байгаа болон эхэс түрүүлж төрөх гэж байж болзошгүй.

 

157359

2010.04.10 09:51:51
*.150.160.164

Жирэмсэн байх үедээ санаа зовохгүй байж болох 12 зүйлс
 

Харвардийн Анагаахын сургуулийн эрдэмтэн багш нарын зөвлөлийн гишүүн эмч, физикч Robert H.Shmerling –жирэмсэн байх үедээ санаа зовохгүй байж болох 12 зүйлийг толилуулж байна.

1,  жирэмсэн байх үедээ өглөөгүүр дотор чинь муухайрвал та охинтой болох магадлал хамгийн өндөр байдаг байна.

2-Мөн жирэмсэн байх үед чинь цээж чинь ихээр хорсдог бол таны хүүхэд чинь их өтгөн үстэй төрдөг аж.

3-Хэрвээ гараа дээш нь өргөөд толгойныхоо араар хийх юм бол хүүхэд тань хүйгээрээ хүзүүгээ ороох магадлалтай.

4-Жирэмсэн байх үедээ дээшээ харж унтахаас болон үргэлж зүүн тийшээгээ харж унтахаас аль болох татгалз.

5-Та хүүхдээ эрүүл саруул төрүүлэхийг л бодож байвал жирэмсэн үедээ эхний 3 сар болон сүүлийн 3 сар секс  хийхээс татгалзаарай, хүнд  дасгал хийхээс татгалз

6-Мөн та муур тэжээдэг бол түүнийгээ өөрөөсөө хол байлгаж илэх хэрэггүй гэж зөвлөе. Муурныхаа ялгадас болон гаргасан хогыг нь жирэмсэн байх хугацаандаа цэвэрлэхээс татгалзаарай учир нь мууранд нэгэн төрлийн шимэгч хорхойнууд байдаг ба хэрвээ уг хорхой таны биед орвол үр хөврөлд муугаар нөлөөлж цаашлаад хүүхэд гажигтай төрөх гэх мэт зүйлс тохиолддог байна. Гэхдээ та хэтэрхий их санаагаа зовоох хэрэггүй хайртай муурандаа toxoplasmosis-н шинжилгээ л хийлгэхэд хангалттай шүү дээ.

7-Хэрвээ та жирэмсэн болсон бол рентген хийлгүүлж болохгүйгээс гадна компьютер болон гал тогооны түргэн халаагчтай аль болох ажиллахаас зайлсхийхийг хичээгээрэй. Гэхдээ рентген хийлгүүлэх зайлшгүй хэрэгтэй тохиолдолд эмчийн зөвөлгөөг дагаарай. Гэвч орчин үейин компьютер болон гал тогооны түргэн халаагчууд үр хөврөлд муу радиашн гаргахаа бараг больсон байна.

8-Жирэмсэн байх үедээ баннинд орж болохгүй.

9-Хэрвээ цаг агаар шуургатай эсвэл тэргэл сартай/ бүтэн сар/ байвал төрөлтийн чинь хугацаа арай болоогүй байсан ч та дуншиж эхлэх магадлалтай.

10-Халуун ногоотой хоолноос татгалз учир нь энэ нь дутуу төрүүлэх шалтгаан болж байдаг.

11-Мөн донсолгоо ихтэй машинд сууж болохгүй учир нь хэвлийн хөндий цохигдож, төрөлт урагшлах болно.

12-Хүүхдийнхээ хүйсийг анх яаж олж байсан байрлал болон гэдсэн дэх байрлалаар нь тогтоож болдог.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211329
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239269
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366606
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365242
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524259
13341 Маралгоо-д [14] utas1 2010-04-10 1581
13340 tursun eejuuded [1] sakudur 2010-04-10 721
13339 Бид 4-ийн хайр - 4-р анги [5] Маралгоо 2010-04-10 798
13338 TA NAR YAJ AVAH GEJ BAINA? [8] ezengui aral 2010-04-10 1275
» eejuudee tuslaaach [3] yahoooo 2010-04-10 2941
13336 Бид 4-ийн хайр - 3-р анги [2] Маралгоо 2010-04-10 1129
13335 xariulj tuslaach busguichuudee. [2] tondooloi 2010-04-09 981
13334 incheond hajuu oroondoo hvn suulgana MB_SH 2010-04-09 730
13333 СО-ТОЙ СУУХАД eej mini 2010-04-09 730
13332 Жирэмсний эхний гурван сард ураг маш эмзэг байдаг hoorhon0709 2010-04-09 812
13331 Жирэмсний эхний гурван сард ураг маш эмзэг байдаг hoorhon0709 2010-04-09 2234
13330 Хүүхэд насны хамгийн эгзэгтэй үе hoorhon0709 2010-04-09 896
13329 Бүсгүй таны баримтлах зарчмууд hoorhon0709 2010-04-09 787
13328 Бүсгүй хүний 16 хэвийн зан чанар hoorhon0709 2010-04-09 1442
13327 Эрхэмсэг бас нууцлаг байж чадвал ялалт үргэлж таных!!!!!!!!!!!!!!!!!!! hoorhon0709 2010-04-09 921
13326 elchin saidiin yam asuult ??????? [2] amuuntaria 2010-04-09 935
13325 ITALY brand emegtei gutal zarna file [3] slimgel 2010-04-09 3172
13324 asuult bna hariulj tuslaach [1] Hi... 2010-04-09 790
13323 asuult bna hariulj tuslaach Hi... 2010-04-09 597
13322 universe best songs 2010 ARENA 2010-04-09 945
13321 usnii gutal?? [1] odgarag 2010-04-09 2141
13320 Ийм Нэгэн Дурлал2 - МУСК Маралгоо 2010-04-09 745
13319 Маралгоод [3] nisnis 2010-04-09 1509
13318 hi bvsgvichvvdee asuult bnaa [1] cutey cat 2010-04-09 736
13317 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ open1 2010-04-09 460
13316 tsergiin omd tsamts boondono jimbur 2010-04-09 523
13315 hi all asuuya mashinii talaar [1] M.puto 2010-04-09 1207
13314 mgl huuhdee awaad butshad? Zaki8 2010-04-09 568
13313 hello bolon busad bvsgvichvvdee orchuulj uguuchee [2] 옥이 2010-04-09 741
13312 jiremsen hvn [4] 20000810 2010-04-09 1467
13311 МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ.... D.Beckham 7 2010-04-09 577
13310 Hello-s asuuy ? [1] bolor-tuya 2010-04-09 764
13309 helj ogooch [6] tmama 2010-04-09 909
13308 " Силикон Хөх Хэрхэн Хийдэг Вэ ??? " - / Фото / [7] Маралгоо 2010-04-09 3177
13307 Өв залгамжлагч - Инээдмийн УСК " - / Эрхэм Элч / Маралгоо 2010-04-09 1984
13306 Хувцасны чанарыг хадгалах угаалгын зуршлууд [1] Маралгоо 2010-04-09 1223
13305 jiremsen yumaa jiremsen emegteichvvd hiideg dasgal hodolgooniig oruulj ogooch [3] erhem_setgel 2010-04-09 4147
13304 안녕^^eejuudee asuuyaa [7] angella2010 2010-04-09 1025
13303 odoo yana we meddeg ni hariulj tuslaach. [4] Мишээл 2010-04-09 1042
13302 Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу ӨДРИЙН МЭНД 2010-04-09 790
13301 xvvxdee avaad butsax?? [5] jargalan_d 2010-04-09 999
13300 Нутgаа санана - Солонгос улсаас бэлтгэв [5] Маралгоо 2010-04-09 908
13299 tsew tsewerhen nuurtei bolmoor bnuu [2] azaaaaraaa 2010-04-09 965
13298 yaraltai heleed uguuch eejuudee [3] babyma 2010-04-08 1515
13297 zubulguu uguuchi [5] kis 2010-04-08 1474
배너신청
자생병원

배너신청