Moderator: mgl_300
1. Гундсан цагаан
Цагаан өнгө ихэнхдээ өнгөө алдаад гундчихдаг. Хэрвээ танд ийм асуудал тулгарсан бол хлорыг ашиглаад үзээрэй. Гэхдээ хувцасныхаа заавар, шошготой танилцаж хлортой усанд хийж болох эсэхийг нь хар. Хлор цагаан өнгийг сэргээдэг юм.
2. Угаах зуршлаа өөрчил
Хувцасыг байн байн угаах нь өнгөө алдахад хүргэдэг том шалтгаан. Аль болох цэвэрхэн байж, угаах давтамжаа багасгаарай.
3. Хүйтэн усанд угаа.
Бүх хувцаснуудаа хүйтэн усанд угааж бай. Учир нь хүйтэн ус халуун усыг бодвол хувцасны чанарт нөлөө үзүүлэх нь бага байдаг.
Түүнчлэн халуун усанд хамаагүй угаачихвал багадах аюул бий шүү дээ.
4. Хувцасаа угаахдаа өнгө өнгөөр нь ялгаж угаах хэрэгтэй. Янз бүрийн өнгөтэй хувцаснуудыг хамт угаах нь хувцасны анхны өнгийг нь өөрчилдөг.
5. Угаалгын машинд хувцас хийх гэж буй бол жинснийхээ цахилгааныг цахилгаандаарай. Эс тэгвээс хурц шүднүүд бусад хувцаснуудыг гэмтээх магадлалтай.
6. Хөхний даруулгыг угаалгын машинаар бүү угаа. Энэ нь хэлбэрийг алдагдуулдаг.
7. Хэрвээ хувцасаа удаан эдэлье гэж бодож байвал бүх хувцаснуудаа ээлжилж өмсөж байх нь чухал. Энэ нь эдэлгээг удаан болгох төдийгүй, олон өмсдөг хувцасыг олон л угаах хэрэгтэй болно шүү дээ.
8. Нэхээстэй бөгөөд ноолууран хувцаснуудыг өлгөхгүй байсан нь дээр байдаг. Эс бөгөөс сунах болно.
9. Угаалга хийсний дараа гараараа угааж байгаа бол заавал чанга мушгих гэж бүү хичээ. Чанга мушгих тусам хувцасны чанар алдагдаж, сунана.
10. Жинснүүд ихэнхдээ гадна талдаа л өнгө оруулсан байдаг тул угаахдаа гадна талыг нь дотогш харуулж угаах хэрэгтэй. Энэ нь өнгөө алдахаас хамгаалах болно.
11. Хэрвээ та угаалгын машинаар хувцасаа угаадаг бол угаах хугацааг нь багасгаж болно.
12. Угаалгын машинаар хувцаса угаах бүрдээ хувцсандаа тааруулаад усныхаа температурыг тохируул.
13. Угаалгын машинд хэт их хувцас хийхгүй байсан нь дээр. Хэт их хувцас хийх нь хувцас муу угаагдахад хүргэдэг. Тэгхээр та дахин дахин угаах л хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ.
TNX