Б.Галсансvх : Ганцаараа амьдрахад
Толь ичихгvй, Тогоо шаналахгvй
Таваг эвшээлгэхгvй, TV гомдохгvй
Хутга айхгvй, Хайч хялалзахгvй
Хундага шартахгvй, Халбага хєгшрєхгvй
Хана хєлгvй, Хаалга хумсгvй
Хивсэнцэр зvvдлэхгvй, Хєнжил хєлдєхгvй
Цай цангахгvй, Цоож унтахгvй
Цахилгаан зуух даарахгvй, Цамц даарахгvй
Цонх зугтаахгvй, Цvнх зугтаахгvй
Ус буцалгагч уйдахгvй, Унтраалга уурлахгvй
Уртасгагч учирлахгvй, Утас уйлахгvй
Данх ядрахгvй, Далавч минь бутрахгvй
Давс гашлахгvй, Дэр халууцахгvй
Сандал сандрахгvй, Сэрээ сэрэхгvй
Саван сахалгvй, Сойз нvдгvй
Салхивч онгойхгvй, Сам салхилахгvй
Ширээ чихгvй, Шал хэлгvй
Шvvр шvvрс алдахгvй, Шанага шилрэхгvй
Аяга амрахгvй, Алчуур инээхгvй
Амьдралд дасахгvй, Номнууд ярилцахгvй
Чийдэн шvдгvй, Чигчлvvр сэнжгvй
Чи минь байхгvй, Би бухимдахгvй
