Moderator: mgl_300
Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу
Уншсан 790 vote 0 2010.04.09 11:35:222010.04.07
Гадаадын иргэдийн зохион байгуулалттай гэмт хэргийн асуудал хариуцсан хамтарсан шалгалтын хэсэг нь 2009оны 10сарын сүүлээс 2010оны 3сарын сүүл хүртэл шалгалт явуулсан бөгөөд гадаадын иргэдтэй холбоотой 1354 хэрэг илрүүлнээс Хятад 667хүн (49.3%)-ээр хамгийн их гэмт хэрэгт холбогдолтой байсан хэмээн 7-ны өдөр мэдэгдлээ. Удаах байранд Тайланд (210хүн), Филиппин (101хүн) Вьетнам (78хүн) Монгол (47хүн) Америк (45хүн) тус тус гэмт хэрэгт холбогджээ. Хятадууд хамгийн их гэмт хэрэгт холбогдож буй шалтгаан нь тус улсад оршин сууж буй гадаад иргэдийн дунд Хятад хүмүүсийн эзлэх хувь өндөр байгаатай холбоотой хэмээн үзэж байгаа юм байна. Гэмт хэрэг үйлдсэн гадаад хүмүүсээс 157хүн нь хоригдон, 92хүнд нь албадан нутаг буцах арга хэмжээ авчээ.
Гэмт хэргийн төрлөөр нь авч үзвэл хүн амины хэрэг, дээрэм, хүчин зэрэг онц хүнд гэмт хэрэгт холбогдолтой 227хүн байсан нь хамгийн их нь байсан бөгөөд, хар тамхи (211хүн), гадаадын иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт хуурамчаар үйлдсэн (209хүн), вальютын хууран мэхлэлт зэрэг мөнгөний асуудалтай холбогдолтой (56хүн) байжээ. Гэсэн хэдий ч эдгээр гэмт хэргийн ихэнхи нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хамааралгүй гэмт хэргүүд байх нь олонтоо байсан байна. Хамтарсан шалгалтын хэсгийн ажилтан “Тус улсад оршин сууж буй гадаад иргэдийн дунд Японы мафитай адилхан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл бий болоогүй байна хэмээн үзэж буй хэдий ч байнгын шалгалт хийх шаардлагатай” хэмээсэн байна.
Сурвалжилсан : Сон Жонг Сү