Ай чамайг санан санан сэтгэл эзгүйрхэд
Анхны яргуй дэлбээгээ хумин уйтгар нэмнэ
Хонгор минь хэмээн зүрх шимширхэд
Хөх тэнгэр бүүдэгнэн дэлхий усална
Шөнийн сарны цагаахан туянд дор
Шивнэж хэлсэн хайрын минь тэр үгэнд
Хажуу модод ичэнгүйрч,харин чи чив чимээгүй
Хүслээ шивнэсэн би бардам зогсч байсан
Тааварлаж үл чадах орчлон юм болхоор
Таниж амжаагүй юм байж чамайг
Танхил бүсгүй миний хайр гэж
Тэнэг бодолдоо дэндүү итгэсэн байж
Нэхэл хатуу болоод би чамайг санан дурснам уу
Нүгэл буяны золиос гээд бүгдийг орхих уу
Өр нимгэндээ би чамайг мартаж чадахгүй байна уу
Өнгөцхөн бодлоороо би өөрийгөө хуурна уу
Надад баяртай гэж хэлээгүйд би гомдохгүйээ
Надаас өөр тэнд жаргалтай байгаа гэдэгт
Намайг гэх сэтгэлээ бүр мартсан гэдэгт
Нулимс урсан гомдовч цаанаа би итгэхгүй
Ай чамайг санан санан сэтгэл эзгүйрхэд
Анхны яргуй дэлбээгээ хумин уйтгар нэмнэ
Хонгор минь хэмээн зүрх шимширхэд
Хөх тэнгэр бүүдэгнэн ЗҮРХ усална
2010 БАТУНКА..4cap

Уянгалаг яруухан чиний ярианд согтож орхиод
Чамд л зориулан шүлэг бичээд л баймаар
Урсгал зөөлөн чиний харцанд илбэдүүлэн
Чин зүрхний дурлалийн гал асааж орхисон...
***************
Хамтдаа суудаг байсан сандал дээр би
Хамаг гунигаа налан яг одоо сууж байна
Хөлөрсөн дух минь халуун байгаа ч
Хүйтэн байна гэж сэтгэл надаас урван одоо юу
****************************************