Бороо ороход чи минь ирдэг Бороо биш болорын талст шиг санагдана Хан тэнгэр бидэн хоёрыг уулзуулах гэж Хайрын бороо зөөлөн салхи илгээдэг Ертөнцийн цэнхэр өдөр бидэн хоёр учирдаг Ер бусын аз жаргал тэгэхэд л би эдэлдэг Тэнгэрийн соёрхол чамайгаа үнсэн байж би тайтгардаг Тэвэрт чинь багтан жаалхан зүрхээ өгөхдөө жаргадаг Хожимдсон ч гэсэн чи минь наддаа Хорвоогийн бүх л жаргал хайрладаг Санахын дээдийг зүрхэнд минь юүлчихээд Салгуу хол явах бүрийд чинь Цээжиндээ би чамтайгаа байдаг Цэлмэг өдрүүдийг хайраараа хөглөн хүлээдэг Хайртай бүхэн зуун зууны туршид Зүрх зүрхэндээ хэлж дассан үгийг Хамгийн нандин цэнхэр бороотой энэ өдөр Зөвхөн чамдаа зөөлөн шивнэн хэлье БИ ЧАМД ХАЙРТАЙ
profile