Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - #1
 

Хүүхдийн нэмэгдэл хоол

1. Тараг
2. Хүүхдийн будааны агшаамал
3. Тэжээллэг зутан
4. Ээдэмтэй сүүн зутан
5. Сүүтэй төмсний зутан
6. Цагаан будааны зутан
7. Ногооны зутан
8. Махны шөлийг бэлтгэх
9. Ээдэм гаргаж авах

 


1.Тараг

Орц:  хөөрүүлсэн сүү - шаазан аягаар 1
 Хөрөнгө /тараг/ - хоолны халбагаар 1
 Ургамлын тос - хоолны халбагаар 1
 Элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:     200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 5.6 гр
 Тослог 16.3 гр
 Нүүрс ус 13.1 гр
 Илчлэг 222.7 ккал

Бэлтгэх арга: Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлэн хөргөж өрмийг нь хамж авна. Хөөрүүлсэн сүүг 37-40 граджс /хуруу дүрэхэд халуун бүлээн/ хүртэл халааж дээрээс нь хөрөнгөө дээрхи хэмжээгээр хийгээд 4-6 цаг дулаан газарт хөдөлгөөнгүй тавьж бүрэлдүүлнэ. Таргийг бүрэлдэж дуусмагц сэрүүн газарт тавьж хурдан хөргөнө. Таргийг хөрсний дараа ургамлын тос, элсэн чихрийг хийж жигдэртэл сайн хутгаж өгнө. /бүрсэн таргийг сэрүүн газарт 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалж хэрэглэнэ./ Хүүхдэд 6 сараас эхлэн өгнө.


2. Хүүхдийн будааны агшаамал

Орц: хүүхдийн будаа - хоолны халбагаар 1
 Сүү - шаазан аяганы 2/3
 Ус - шаазан аяганы ½
 Элсэн чихэр - цайны халбараар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - цайны халбагаар 1

Гарц:     200гр
Тэжээллэг чанар:
 Уураг 6.7 гр
 Тослог 9.5 гр
 Нүүрс ус 30.7 гр
 Илчлэг 235.2 ккал

Бэлтгэх арга: Буцлаж байгаа усанд жорын дагуу хэмжиж авсан хүүхдийн будааг тасралтгүй хутган хийж 15-20 минут чанана. Дараа нь сүү, цөцгийн тос, элсэн чихэр хийж дахин 5 минут буцалгаж гүйцэт болгоно. Хүүхдэд 6 сараас эхлэн өгнө.


3. Тэжээллэг зутан

Орц:  шар сүү - шаазан аяганы 2/3
 Ээдэм - хоолны халбагаар 1
 Хүүхдийн будаа - хоолны халбагаар 1
 Төмсний гурил - цайны халбагаар 1/3
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - цайны халбагаар 1

Гарц:    200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 5.7 гр
 Тослог 10.7 гр
 Нүүрс ус 26.9 гр
 Илчлэг 226.8 ккал

Бэлтгэх арга: Зутан бэлтгэхэд сүүгээ ээдүүлж ээдмийг шүүж гарсан сүүг буцалтал нь халааж дээр нь хүүхдийн будааш цацаж хийн зөөлөн гал дээр 15 минут хутгаж буцалгана. Дараа нь сайтар нухсан ээдэм, цөцгийн тос, элсэн чихрээ хийж модон хутгуур буюу зориулалтын холигчоор жигдэртэл нь хольж хутгана. Бэлэн болсон тэжээллэг зутанг бэлдсэн даруйд хүүхдэд өгнө. /шүүсэн ээдмийг халуунаар нь сайтар няцалж нухаж жижиглэсэн байна./ Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


4. Ээдэмтэй сүүн зутан

Орц: сүү - шаазан аяганы 2/3
 Ус - шаазан аяганы ½
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1
 Гурил - цайны халбагаар 1
 Ээдэм - хоолны халбагаар 1

Гарц:    200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 8.7 гр
 Тослог 15 гр
 Нүүрс ус 16.6 гр
 Илчлэг 243.4 ккал

Бэлтгэх арга: Гурилаа тосгүй хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хуурч дээр нь хайлуулсан цөцгийн тос эсвэл ургамлын тосоо хийж бөөнгүй болтол нь сайтар хутгаад буцалгасан халуун сүү, халуун усыг хийж 3 минутын турш хутгаж буцалгана. Энэ явцад нухсан ээдмийг /урьдчилан ээдмийг жигдэртэл нухаж бэлтгэсэн байна/ хийж жигдэртэл хутгаад чихрийг хийж амтална. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


5. Сүүтэй төмсний зутан

Орц: сүү - шаазан аягаар 1 бүтэн ¼
 Төмс - дунд зэргийн 2 ширхэг төмс
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 өндөг - ¼ ш
 гурил - цайны халбагаар 1

Гарц:     400 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 15.8 гр
 Тослог 24.2 гр
 Нүүрс ус 65.3 гр
 Илчлэг 542.2 ккал

Бэлтгэх арга: Төмсөө угааж хальслаад дахин угаана. Тэгээд давстай халуун усанд бүтнээр нь хийж болтол нь чанана. Болсон төмсийг халуунаар нь нухаад тусгай саванд хийж өндөг /өндгөө тусад нь түүхийгээр сайтар хутгаад хоолны халбагаар 1 авна/, давс, цөцгийн тос эсвэл ургамлын тос нэмж, сүүгээр шингэлэн найруулна. Найруулсан шөлөнд гурил цацаж буцалгана. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


6. Цагаан будааны зутан

Орц: цагаан будаа - хоолны халбагаар 2
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 Гурил - цайны халбагаар 1
 Сүү - шаазан аягаар 1
 Ус - шаазан халбагаар ½
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
 Давс - бага зэргийн /чимх/

Гарц:     400 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 18.2 гр
 Тослог 22.8 гр
 Нүүрс ус 77.5 гр
 Илчлэг 588.3 ккал

Бэлтгэх арга: Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл нь нухаж давс, элсэн чихэр, цөцгийн тосоор амлтан сүүгээр шингэлж буцалгана. Буцалгах явцдаа гурилаа цацаж хийж дахин буцалгаж болгоно. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


7. Ногооны зутан

Орц: лууван - дунд зэргийн 1/8
 Төмс - дунд зэргийн ½
 Манжин - дунд зэргийн 1/8
 Улаан лооль - дунд зэргийн ½
 Яс буюу махны шөл - шаазан аягаар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1
 Цөцгий - хоолны халбагаар 2
 Гурил -  цайны халбагаар ½

Гарц:     250 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 2.3 гр
 Тослог 14.3 гр
 Нүүрс ус 9.7 гр
 Илчлэг 176.6 гр

Бэлтгэх арга: Ногоогоо /улаан лоолиос бусад/ сайтар угааж цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог ясны буюу махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд гурилыг шарах шүүгээ буюу хайруулын тавганд хуурна. Шөлөө буцалгах явцдаа хуурсан гурилаа цацан хийж буцалгана. Гаргахдаа сайтар нухсан улаан лоолийг хийж өгнө. Хүүхдэд өгөхдөө цөцгийг нэмж өгнө. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


8. Махны шөлийг бэлтгэх

Махаа томоор хавтгай хэрчиж ус, махаа 3:1 –ийн харьцаатайгаар хийж зөөлөн гал дээр махны төрлөөс хамаарч 2-3 цаг орчим чанана.
Чанах явцдаа шөлний дээр ялгарч байгаа тос, нитгэлийг тогтмол хамж авна. Болсны дараа шөлийг шүүн хүүхдийн хоолонд хэрэглэнэ.


9. Ээдэм гаргаж авах

Сүүг хөөрүүлэн самарч хөргөөд өрмийг нь хамж авна. Өрмийг нь хамсан сүүгээ халааж дээр нь исгэлэн тараг хийж буцалгахад сүү ээднэ. Бүрэн ээдсэн эсэхийг шалгахдаа халбагаар ээдсэн хэсгийн нэг талаас сөхөхөд ээдэм нь дээрээ үелэн тогтож шар сүү нь доороо тунасан байна.
Сүүг бүрэн ээдсэний дараа сүүгээ 4 давхарласан самбай буюу зориулалтын шүүлтүүрээр шүүн авч хэрэглэнэ. 1 аяга сүүнд 2 хоолны халбага хийхээр тооцно. Тарагны оронд 10% -ийн кальци хлоридын уусмалыг хэрэглэж болно. 600 мл сүү ээдүүлэхэд дундажаар 100 гр ээдэм унана гэж тооцдог.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2988381/db5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239273
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366624
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
» Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 1 157359 2010-03-31 6553
13025 0-6 сартай хүүхдийн хоол bolon busad zovlomj 157359 2010-03-31 2273
13024 huuhdiin hool [6] jeonju-s 2010-03-31 3669
13023 gereegeer 사랑. 2010-03-31 591
13022 Урамшуулал өнөөдөр 12 цагт дуусна Амжиж нэгжээ аваарай open1 2010-03-31 525
13021 huuhed oruulj ireh bexel 2010-03-31 538
13020 МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ.... file [2] D.Beckham 7 2010-03-31 747
13019 eejuudee asuuh um bna [3] rexsa 2010-03-31 885
13018 hello asuuy [4] kiss 247 2010-03-31 941
13017 Torohdoo ovchin namdaah taria hiilgesen eejuudees [8] jeonju-s 2010-03-31 1797
13016 $ hedtei bna 반지 2010-03-31 584
13015 Гоолиг болохын төлөө голоо таслахад бэлэн хүмүүс [11] 157359 2010-03-31 4760
13014 Ангаахайнууддаа зориуллаа [2] Маралгоо 2010-03-31 583
13013 Бугуйвч хийх арга [2] Маралгоо 2010-03-31 5330
13012 pampers yaj zahialah be [3] hongoroooo 2010-03-31 1031
13011 helj ogooch [2] saruulaa 2010-03-31 1001
13010 Төрөх бэлтгэл...?????? [6] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ 2010-03-31 3474
13009 yaraltai hariulj uguuch [1] aisui666 2010-03-31 738
13008 нэг удаагийн массаж үнэгүй. /цээж хүртлэх массаж орно/ chevon 2010-03-31 596
13007 ??????bn aa bum3 2010-03-31 575
13006 xumuuseee tuslaach [7] hongoroooo 2010-03-31 1226
13005 ? bna [1] ARENA 2010-03-31 807
13004 Эрүүл энхийн манаач дөрвөн сартай хүүхдийн аминд хүрчээ Унаагаар үйлчлэнэ. 2010-03-31 824
13003 Хадаасаар хийсэн гайхалтай урлал [1] tengis999 2010-03-31 818
13002 che che idtei hund [1] tsetseg navch 2010-03-31 595
13001 bi aigaad bnaa [4] dusal us 2010-03-31 1886
13000 2000$-iig 5000wonoor MGL shiluuldeg Kookmin banknii vilchilgee file money$$$ 2010-03-31 508
12999 xae eejvvdee yaraltai tuslaach [2] LOVE24 2010-03-31 880
12998 eejvvdee asuuh ym bn aa ........ [1] rexsa 2010-03-30 781
12997 Eejuudees asuuh zuil bna aa [2] skoch 2010-03-30 843
12996 chin setegleesee taniltsan hend hendee dem boloh ohid busguichuud bna uu [4] tgn 2010-03-30 838
12995 Tuvuusuu hul huduu bdag yumaa tegpe buyu shuudangaar mah hvrgej ogdog bolovuu [5] ev_negdel 2010-03-30 909
12994 suu tatarchilaa yah ve eejuudee helj ogooch [3] tsolko 2010-03-30 999
12993 HI petokit mongol shigdan bdaguu [2] erhem_setgel 2010-03-30 1011
12992 hi eejvvdee tetgeleg avahad [6] vree 2010-03-30 1064
12991 end jiremsnii tetgeleg ogdog yum uu [2] tmama 2010-03-30 1119
12990 Aimaar yum [1] 157359 2010-03-30 931
12989 JAPAN TURAAH TOS slimgel 2010-03-30 602
12988 eejuudee!!!araichde [2] ANTOLKAA 2010-03-30 1005
12987 asuuh yum bn busguichuudee [2] ajilsag ohin 2010-03-30 818
12986 sain baitsgaanu, mgl-ruu huuhde yavuulsan eejuude [2] snicky 2010-03-30 968
12985 Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх [2] 157359 2010-03-30 1060
12984 Хүүхэд чинь ханиад хүрвэл 157359 2010-03-30 2463
12983 Ээжүүдээ асууяаа [2] BUMBOD01 2010-03-30 1019
12982 helj ogch tuslaach [7] tmama 2010-03-30 1141
배너신청
자생병원

배너신청