배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Та монгол хүн бол энэ нэвтрүүлэгийг үзээрэй Иргэн Байгалмааг гэрийнхэнтэй нь уулзууллаа

Уншсан 997 vote 0 2010.03.28 15:26:01
Маралгоо *.254.51.111 http://www.mglclub.com/forum9/2971519
         '                               '
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2971519/e19/trackback
Жагсаалт

profile

๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑

2010.03.28 17:11:40
*.152.178.20

Хятадад хугацаагүй хорих ялаар шийтгэгдсэн Л.Байгальмаагийн охин Б.Цэрэндулам: Хар тамхи залгиж байхдаа ээж минь биднийг л бодсон байх
Хар тамхины хэргээр хугацаагүй хорих ялаар шийтгэгдэж "Beijing Female Prison" буюу Бээжингийн эмэгтэйчүүдийн хорих антид ял эдэлж буй Л.Байгальмаатай хань, үр хүүхэд, өндөр настай ээж нь өнгөрөгч долоо хоногт уулзсан баярт мэдээ хуучраагүй байна. Эх үрсийг уулзуулах ажлыг "Зууны мэдээ" сонин санаачлан зохион байгуулж, удаа дараагийн нийтлэлээрээ хөндөж байсны хариуд "МИАТ" компани, "Модерн номадс" сүлжээ ресторан, "Ноён зууч 1950"-ийн хамт олон замын зардлыг хариуцаж монголчуудын сайхан сэтгэл унтраагүйг харуулсан юм. "Ямар нэг санаа зорилго агуулаагүй. Зарахыг хориглодог, хүч оруулдаг витамин учраас хилээр нууж гаргах хэрэгтэй гэж ойлгож байснаас хар тамхи гэж мэдээгүй" гэдгээ Л.Байгальмаа шүүхэд мэдүүлжээ. Хүнд хууртагдаж, гэмт хэргийн золиос болсныг нь Бээжин хотын дунд шатны шүүх харгалзан үзэж Л.Байгальмаад оноосон цаазын ялыг хугацаагүй хорих ялаар сольсон юм.

Ядуу амьдралаас салах гэхдээ гэмт хэрэгтний ширээ рүү хөтлүүлчихсэн Л.Байгальмааг зуун хувь буруутгах аргагүй. Хэдэн хүүхдээ бусдаас дутаахгүй явуулахсан гэхдээ юуг ч хийчихмээр л болж явсан байх. Боломжийн цалин амласан учраас үр хүүхэд, ар гэрийн амьдралын төлөө хий гэснийг нь хийчих зориг тээгээд л явж байж. Ийм дүр зураг Л.Байгальмаагийн хийсэн үйлдлээс харагддаг юм. Өөрийнхөө бус үрийнхээ төлөө уулыг нурааж, усыг эргүүлэхэд бэлэн эх хүний сэтгэлийг яалтай. Ядуугийн эрхээр гэмт хэргийн золиос болж, Хятадад хугацаагүй хорих ялаар шийтгэгдсэн Л.Байгальмаагийн том охин Б.Цэрэндуламтай ярилцлаа.

-Ээж нь Хятадын цагдаад баригдаж, хоригдоод жил болж байна. Ээжийгээ харж, яриаг нь сонсох ямар байв?
-"Ээжийн минь царай зүс ямар байгаа бол, хүний газар танихгүй хүмүүсийн дунд яаж дарамтлуулж байгаа бол" гэсэн бодол уулзан уулзтал толгойноос салаагүй. Ээжийгээ харахад сайхан байлаа. Зовж байсан сэтгэл арай л гайгүй боллоо. Ээжийг ийм хэрэгт унахаас өмнө би Чех руу ажиллахаар явсан. Тэр үед гэрээ их санана. Ямар сайндаа "Унтаж босоод нүдээ нээхэд гэртээ байвал ямар гоё вэ" гэж боддог байсан. Гэрээ санаад ээж рүүгээ ярихаар "Миний охин удахгүй эх орондоо ирэх юм чинь жаахан л тэсчих, бүх юм зүгээр болно, тэвчээртэй байгаарай" гэж тайвшруулна. Хүний нутагт аравхан cap болохдоо би дарамт, бэрхшээлтэй учирч гэрээ санаж тэгтлээ их бэтгэрч байсан юм чинь ээж маань надаас илүү зовж суугаа шүү дээ гэж бодохоор хоол ч ордоггүй. /уйлаад/ Гэхдээ манай ээж тэвчээртэй.

-Сайхан сэтгэлтэй хүмүүс тусалж ээжтэйгээ уулзах болсныг анх бид дуулгасан. Тэр бүхнийг сонсоход ямар байсан бэ?

-Зүүдлээд ч байгаа юм шиг санагдсан. /нулимсаа арчаад, нүүрэндээ инээд тодруулав/ Чин үнэнийг хэлэхэд ээжтэйгээ уулзан уулзтал итгэхгүй байсан. "Нээрээ уулзах болов уу, үнэхээр ээж минь байгаа болов уу, өөр хүн сууж байвал яах уу" гэж бодоод. Уулзчихаад гарч ирэхэд сэтгэл онгойгоод, сайхан боллоо. Жил гаруй ээжийгээ хараагүй болохоор олон асуулт надад төрж байсан. Сүүлд ээжийг явахаас өмнө аав уурхайд ажиллахаар болоод тогоочоор нь хамт авч явна гэж байсан. Гэвч хөдөө явах арай болоогүй байсан болохоор бид “Та ажил руугаа нэг явчих" гэсэн. Тэгэхэд ээж сэтгэлдээ явмааргүй байсан ч хэдэн хүүхдийнхээ хоолыг бодоод нэг удаа яваад ирье гэж бодсон байх. Одоо бодоход ийм л бодол надад төрж байгаа. Нөгөөдүүл нь ч утасдаад байсан. "Ээж ээ, би таны ажилд явъя, та тэр хүмүүстээ хэлээд өгчих" гэхэд ээж нэг л янзгүй байгаад байсан. Хэрвээ тийм юм зөөлгөх байсныг нь мэдсэн бол бид ээжийгээ явуулахгүй шүү дээ. Ямартай ч биднийг ээжтэй минь уулзуулж өгсөн "МИАТ" компани, "Модерн номадс" сүлжээ ресторан, "Ноён зууч 1950"-ийн сайхан сэтгэлт хамт олонд баярлалаа. Та бүхэндээ баярласан сэтгэлээ яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Хэрэв энэ бүх хүний дэмжлэг байгаагүй бол бид ээжтэйгээ уулзаж чадахгүй байсан. Өнөөдрийг хүртэл бидний дуу хоолойг хүргэж байсан "Зууны мэдээ" сониныхоо хамт олон, тусалсаар ирсэн бүх хүнд болон "ТВ-9" телевизийнхэндээ баярласнаа илэрхийлье.

-Цаашдаа яая гэж бодож байна. Амьдрал үргэлжилнэ шүү дээ?
-Жаахан бүрхэг л харагдаад байна. Ямар ч байсан хоёр эмэгтэй дүүгээ сургуулийг нь төгсгөнө. Эмэгтэй хүүхдийг хар ажил хийлгэхгүй гэж боддог. Эрэгтэй дүү маань сургуулиасаа гарч, ажил хийх болсон. Гэвч тэр маань туниа муутай, бие нь жаахан болохоор хонуут өнжүүтээр ажил хийгээд явахаар "Бие нь дийлэх болов уу, яах бол" гээд санаа зовдог. Тэгээд бас аавыг гараад явахаар элдэв юм болох вий гэж айдаг. Ямар ч байсан гайгүйхэн шиг байж байвал ээж минь ч хурдан ирэх биз.
       
-Одоо миний дүү нэг ёсондоо ээжийн оронд ээж боллоо шүү дээ?

-Харин тийм ээ. "Чадах болов уу, чадахгүй бол яана аа" гэж боддог. Дүү нар харьцангуй биеэ даачихсан. Хоолоо хийж, хувцсаа угаагаад, хичээл номоо хэлүүлэлтгүй хийчихдэг болохоор гайгүй байх. Ээжийг ийм хэрэг хийхэд хүн бүр тодорхой хэмжээгээр буруутай. Ямар ч байсан ээжийгээ харсан чинь зориг орсон шүү. Ээжийгээ харахаар яагаад ч юм сэтгэлийн тэнхээ ордог. Утсаар ярихад хүртэл эрч хүч бэлэглэдэг хайртай ээжийнхээ царайг хараад ямар их өрөвдсөн гээч. /уйлаад/ Энэ уулзалт болтол би сэтгэлээрээ үхчихсэн байсан. "Ээжгүй яаж байх юм бэ" гэж бодоод. Бие өвдөхөд ээж дэргэд байсан бол ядаж л ингэ, тэг гэнэ шүү дээ.

-Ээжтэйгээ уулзаад сэтгэлийн дэм авсан биз дээ. Та нарын ивээхийг харах сайхан байдаг?
-Ээж минь үргэлж инээдэг, хэзээ ч уурладаггүй. Ээжтэйгээ уулзахад "Миний охин ээжийгээ уучлаарай" гэхдээ хүртэл инээд тодруулж байсан. Ээжийн буруу гэж юу байхав дээ. Бидний төлөө явсан юм чинь. Биднийг зовчих вий, сэтгэлээр уначих вий гэхдээ нулимсаа залгиж суусан. /уйлав/ Ээж угаасаа тэвчээртэй хүн л дээ. Намайг Чех явах үед аав уйлаад, надаас салж чадахгүй байхад ээж миний охин чадна. Хүний нутагт биеэ сайн авч явдаг юм шүү" гэж зоригжуулж байсан. Ер нь их зүтгүүр, бас дээр нь цайлган. Тийм болохоор тэр хоёр эмэгтэй ээжийг ашиглаж, ийм хэрэг хийлгэчихсэн.

-Хэдий ээжийгээ санадаг ч одоо хатуужилтай байх хэрэгтэйг ойлгож байгаа байх?
-Илүү сэтгэлийн хаттай байх ёстой болж байна.

-Хар тамхи ч бай, витамин ч байсан тийм зүйлийг залгина гэдэг хүнээс их зориг, тэвчээр шаардана шүү дээ?
-Хоолтой, хоолгүй байсан ч элэг бүтэн байх сайхан гэж аав хэлдэг. Харин ээж "Сургууль дээрээ очиход миний хүүхдийг муу хувцастай гэж шоглож, элдвээр хэлэх вий, миний охин өөртөө гутарчих вий, энэ амьдралаа өөд нь татаж, хүний дайтай амьдрахсан" гэж зүтгэж ирсэн. Зах зээлийн нийгэмд шилжээгүй байхад үнэхээр жаргалтай амьдарч байсныг би санадаг. Харин өнөөдрийн нийгэмд мөнгөгүй хүн ад шоо үзэгдэж, амьдрах аргагүй. Хөдөөнөөс шилжиж ирсэн манайх шиг айлд ажил олдохгүй, олдсон ч мэргэжил, нас заана. Олдож байгаа нь зуун мянган төгрөгийнх нь цалин дөрвөн хүүхэд, дээрээс нь ээжийгээ, гэрээ авч явахад хаана ч хүрэлцдэггүй байсан. Ээж аавдаа нэмэр болох гэсэндээ би дэлгүүрт ажиллахад өрөнд ороод л дууссан. Бараа алга болгосон гээд л байгаа мөнгийг нь суутгачихаар үлдсэн мөнгө нь хоол, унаандаа ч хүрэхгүй. Ийм л байсан.

Тэгэхээр би ээжийгээ амьдралаа дээшлүүлэх гэсэндээ хар тамхи гэдгийг мэдсээр байж залгичихсан гэж боддог. Бусдаар бол хорхойд хоргүй, өр нимгэн миний ээж хэн нэгэнд гэм хор учруулах гээд инээгээд явж байх хүн биш. Мэдээж тийм хэцүү юмыг залгина гэдэг ямар сайн байхав. Зүгээр нэг чихэр залгихад ямар хэцүү байдаг билээ, ядаж л хоолой зүснэ. Тийм юм чинь биднийг л бодсон байх. Тэгээд бүр яаж ийж байгаад олныг залгичих юмсан гэж бодсон биз. / удтал уйлаад/ Пүүжээ минь гуталгүй байгаа, тэр минь, энэ минь гэсэндээ хүний хийгээгүйг хийж. Ингэж бодохоор үнэхээр гол минь харладаг. Хэдий ээжид биеийн хүч сайжруулдаг витамин гэж хэлсэн ч ээж "Тэр юмыг нь залгих ёстой, тэгвэл энд ажилласнаас илүү мөнгөтэй болоод гэртээ хэдэн хүүхдүүд дээрээ очно доо" гэж л бодож явсан байх. Бага дүүгийн минь нэг нүд нь бараг хардаггүй шахуу. Монголдоо хагалгаанд орсон ч сайжрахгүй, өвдөлт өгөөд байсан болохоор ээж гадаадад эмчлүүлнэ гэж байсан. Энэ мэт хүслийг нь тэр нөхөд маш овжин ашиглажээ. Одоо яахав, нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн. Ямар буцааж болох биш. Амьдралд гомдож, заримдаа бүхнийг орхиод явчихмаар санагддаг. Харин ээжтэйгээ уулзаад сэтгэл сэргэж, итгэл төрлөө.
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211209
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239161
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366494
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365129
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524115
12936 hi bvsgvichvvdee! goo shanii talaar ? bna aaaaaaa [1] svjon_0220 2010-03-29 1437
12935 CHE-CHED [1] slimgel 2010-03-29 730
12934 ZALUUSA TAUND OYDOLCHIN BAIDAG BOLUU? SAVHI YANZLUULII GESIIN [1] mb_005 2010-03-29 771
12933 МИНИЙ ИРЭЭДҮЙ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ӨНГӨЛӨГ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-29 1832
12932 ҮНЭН ТАНСАГ ОДГЭРЭЛ УЛАМ ЗАЛУУЖААД Л...БҮГД ҮЗЭЭРЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-29 2143
12931 Dahiad l bi... Youtube-ees klipiig MP-t yaj suulgahuu? [1] shuudriin mongon dusal 2010-03-29 624
12930 Busguichuudee narnii hamgaalalttai tosnii talaar asuuy [4] shuudriin mongon dusal 2010-03-29 1556
12929 УИХ-ын гишүүн Д.Батбаяр, дуучин Баясгалан хоёр тусдаа амьдарч эхэллээ [4] 157359 2010-03-29 1031
12928 eejdee vitamin???? [5] **eegii** 2010-03-29 1134
12927 HI ALL ASUUH YUM BNA AA [3] MR ESUDER 2010-03-29 993
12926 asuuh zvil bnaa [3] 20000810 2010-03-29 904
12925 hi asuuh yum bna [3] hairthuu 2010-03-29 1339
12924 so helendee sain humuusees guih zuil bna [6] ANTOLKAA 2010-03-29 926
12923 МАНАЙ НӨХӨР ИХ ЗАЛХУУ БАЙНАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-29 1150
12922 Эх дэлхийн 60 минут /Жанжны талбайгаас -фото, видео/ ANTOLKAA 2010-03-29 654
12921 hvvhdiin talaar....eejvvdee zowloorei, [1] MB_SH 2010-03-29 733
12920 inchond hajuu oroondoo oyutan suulgana MB_SH 2010-03-29 525
12919 hi. busguichuudee. asuult bna aa. [3] kor99 2010-03-29 851
12918 ЭЛГЭМСҮҮ ДАХИАД Л БОЛОХОО БАЙЛАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-29 744
12917 ЭЛГЭМСҮҮ ХУРДАН ХАРИУ ӨГӨӨРЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-29 1015
12916 БҮСГҮЙ БИДНИЙ ЗОВЛОН БАРАГДАХГҮЙ ИХ ... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 894
12915 ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! ENGLAND7 2010-03-28 580
12914 ЯАХ БЭ НАДАД ТУСЛА СОЛОНГОСТ СУРДАГ...ГЭТЭЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 1004
12913 СОЛОНГОСТ БАЙГАА ХҮНЭЭС БАЙНГА МӨНГӨ НЭХЭЭД БАЙНАА [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 967
12912 Гэрийн эмч batsy1 2010-03-28 637
12911 "ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА 이슬.Исир(Салон) 2010-03-28 511
12910 tsaashdaa yu hiimeer yumdee zuvluuch [4] manuka 2010-03-28 1110
12909 mongol ah egch naraa helj ogch tuslaach [7] khaliunaa_a 2010-03-28 992
12908 shilen hums asuuyaa [4] slimgel 2010-03-28 1581
12907 ongotsnii bilet??? [1] joy_mgl 2010-03-28 836
12906 goo saihnii damjaa hicheellej bna gesen zar bsan? [4] manuka 2010-03-28 2833
12905 ээжүүдээс асууяа [4] anar.1203 2010-03-28 820
12904 yaraltai bair haij bna customer 2010-03-28 513
12903 hello asuuh ym bna viz [2] essetb 2010-03-28 797
12902 BULAN BUZARLALGUI NUDNEES DALD OROOROI [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 1011
12901 elgemsvv egchee ta tsagaan maxand sain tosnii neriig solongosoor ni bicheed og texvv [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 742
12900 ХАЙРТ ОХИН НАМУУНААДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ [5] janibek 2010-03-28 6990
12899 erhem bvsgvichvvdee [1] hii mori 2010-03-28 777
12898 Жирэмсэн vед sex хийж болох уу? Ямар нэгэн муу нөлөө бий юу? 157359 2010-03-28 1946
12897 jiremsen yumaa end ireed toosontsoriin harshiltai bolchihson bainga naitalgah yum [3] ev_negdel 2010-03-28 1579
12896 Жирэмсэн болохыг хүсч байгаа ч болохгүй байна уу? [1] 157359 2010-03-28 1005
12895 jiremsen emegtei heden sartaidaa seks hiij boloh bolohgvi ve ? [3] erhem_setgel 2010-03-28 18525
12894 asuuh zuil bna [5] ANTOLKAA 2010-03-28 922
» Та монгол хүн бол энэ нэвтрүүлэгийг үзээрэй Иргэн Байгалмааг гэрийнхэнтэй нь уулзууллаа [1] Маралгоо 2010-03-28 997
12892 asuult bn.eej egch nar mini [1] ebuushka 2010-03-28 894
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 650 651 652 653 654 655 656 657 658 659 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청