Бичлэгийн тоо 5,522
Зүрхэн тарнийн уншилга шившиж
Зөн сэргээх хар шөнийг хаанчилья
Зүүн гартаа балын харандаа атгаж
Зүүдэн тэнгэрийн зараалын боол больёо
Гүнгэрваа хоргонд хоригдсон таталбар зургаа сэргээхээр
Гүн амгалан нойрсох чиний урланд нэвтэрлээ
Удаан жил өлгөсөн жаазныхаа тоосыг арчаад
Уруулын будгаар чи өөр бүсгүй зуржээ
Нүүрэн дээр минь нүүр тааруулж
Нүдэн дээр минь нүд давхцуулж
ягаан хүрэн уруулын будгаар
яг өнөөдөр цоо шинэхэн зураг зуржээ
Хааяа хааяа илэрдэг шулмын зан тодорч
Хар шөнийн өнгөнд адын зөн төрлөө
Сармагчин гэж дотроо шивнээд
Салгалсан гараараа сараачиж гарлаа
Халаг минь яасан урт хөл вэ
Харандаа минь дуусчихлаа
Хайран юм яасан богино шөнө вэ
Хаанчилал минь нурчихлаа
Зөн сэргээх хар шөнийг хаанчилья
Зүүн гартаа балын харандаа атгаж
Зүүдэн тэнгэрийн зараалын боол больёо
Гүнгэрваа хоргонд хоригдсон таталбар зургаа сэргээхээр
Гүн амгалан нойрсох чиний урланд нэвтэрлээ
Удаан жил өлгөсөн жаазныхаа тоосыг арчаад
Уруулын будгаар чи өөр бүсгүй зуржээ
Нүүрэн дээр минь нүүр тааруулж
Нүдэн дээр минь нүд давхцуулж
ягаан хүрэн уруулын будгаар
яг өнөөдөр цоо шинэхэн зураг зуржээ
Хааяа хааяа илэрдэг шулмын зан тодорч
Хар шөнийн өнгөнд адын зөн төрлөө
Сармагчин гэж дотроо шивнээд
Салгалсан гараараа сараачиж гарлаа
Халаг минь яасан урт хөл вэ
Харандаа минь дуусчихлаа
Хайран юм яасан богино шөнө вэ
Хаанчилал минь нурчихлаа

ene chine harin ayultgui bichchihdeg huuhduu gui yu
