Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
6-12 сартай хүүхдийн хоол

Хүүхдэд тэжээллэг нэмэгдэл хоол өгч өсөлт хөгжилт нь хэвийн явагдахад дэмжлэг үзүүл.


Хоолны зөвлөгөө:
1.    Эхийн сүүгээр үргэлжүүлэн хоолло.
2.    6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ
3.    Хүүхдэд нэмэгдэл хоолыг тогтмол, өдөрт 3-5 удаа өг.
4.    Хүүхдийн өсөлт, хөгжилтийг хяна.


1. Хүүхдийг хүссэн үед нь хөхүүл

-  6-12 сартай хүүхдэд эхийн сүү нь нэмэгдэл хоолны нэг адил хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилтөд маш чухал хэрэгцээтэй байдаг.


2. Нэмэгдэл хоолыг 6 сартайгаас нь эхэлж өгнө.

Хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоолонд аажим, аажмаар дасгах байдлаар оруулна. Хөхүүлсний дараа нэмэгдэл хоолыг өгнө. Нэмэгдэл хоолыг нэг буюу хоёр халбага цайны халбагаар өгч эхэлнэ. Анхны нэмэгдэл хоол нь шингэн байх ба аажим бага багаар өтгөрүүлнэ.

Нэмэгдэл хоолыг угж, шил, хөхөлт хэрэглэхгүй зөвхөн аяга халбагаар өг.

Нэмэгдэл хоолыг хугацаанаас өмнө эрт өгөх нь хөхний сүүг багасгах ба мөн хүүхдийг хөхөнд дургүй болгодог. Ингэснээр хүүхэд хоол тэжээлийн дуталд орох ба суулгалт болон  хоол боловсруулах замын өвчинд өртөмтгий болно.


3. Хүүхдэд өдөрт 3-5 удаа тогтмол нэмэлт хоол өг

- Хүүхдийг нэг төрлийн хоолонд дасгаж бүрэн оруулсны дараа дахин өөр хоолонд дасгах замаар нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- Хүүхэд эхийн сүүгээр хооллодог бол өдөрт 3 удаа, хэрэв хөхөө хөхдөггүй бол өдөрт 5 удаа хоолло.

- 6-12 сартай хүүхдийн шүдний хөгжил гүйцэд биш учраас хоолыг сайтар нухаж жижиглэсэн шингэн, хагас шингэн байдлаар өгвөл тохиромжтой.

- Хүүхдэд нэмэгдэл хоолыг нухаш байдлаар бэлтгэж, ургамлын тос, цөцгий, маргарин, сүү, газрын самар нэмэлтээр хийж, баяжуулж өг.

- Хэрэв хүүхдийн шүд ургаж эхэлсэн бол шүдийг бэхжүүлэх, зажлах булчинг хөгжүүлэхийн тулд бага, багаар хатуу хоол өг.

- 10 сартайгаас өрхийн хоолноос өдөрт нэг удаа жижиглэж, нухаж өгч болно.    Гэхдээ өөрт нь зориулан тусгайлан бэлтгэсэн хоолыг өдөрт 3-4 удаа өг.


Нэмэгдэл болон холимог хоолны загвар


НЭМЭГДЭЛ ХООЛЫГ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

1.  Хүүхдэд 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг аажмаар дасган өг

- Хүүхэд 6 сар хүрэхэд эхийн хөхний сүү зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодисуудаар бүрэн хангаж чадахгүй болох тул 6 сар хүрмэгц нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ.

- Эхний удаад нэг төрлийн нэмэгдэл хоолыг бага хэмжээтэй /цайны халбагаар 2 удаа/ өдөрт 1-2 удаа өгч дасгасны дараа аажмаар хоолны нэр төрлийг нэмэгдүүлнэ. Нэмэгдэл хоол нь бантан, хүүхдийн будаа, жимсний зутангаар эхэлж болно.

- Хүүхдэд хөхөө хөхөхийн өмнө нэмэгдэл хоолыг өгвөл ходоод дүүрэн байх учраас муу хөхөх болно. Иймд нэмэгдэл хоолыг хүүхэд хөхөө хөхсөний дараа өгөх нь зүйтэй.

- Нэмэгдэл хоол нь эхний удаад шингэн, хагас шингэн байх нь тохиромжтой. Учир нь хоол боловсруулах эрхтэний хямрал /бөөлжих, суулгах, цанхайх/-аас урьдчилан сэргийлж байгаа юм. 6 сартай хүүхдийн шүд гүйцэд хөгжөөгүй учраас хахахаас сэргийлэн хоолыг нухсан, шингэн, хагас шингэн байдлаар өгөх хэрэгтэй.

2. Хүүхдийг хоолоо идэх үед нь аяга, халбагыг аль болох өөрөөр нь бариулж сурга

- Аяга, халбагаар идүүлж сургах нь хүүхэд биеэ даан хооллож сурахад хялбар бөгөөд цэвэрхэн байх болно.

- Хүүхдийг хооллохдоо аль болох угж, хөхөлтөөр өгөхөөс зайлсхий. Жимсний шүүс, сүү бусад шингэн зүйлсийг угжаар өгөх нь хүүхдийн эхийн сүүгээр хооллох сонирхлыг бууруулна. Ингэснээр эхийн сүү багасаж, хүүхэд өсөлт, хөгжилтөндөө шаардлагатай тэжээлийн бодисуудын дуталд өртөнө.

- Хүүхэд хоол идэх үед хамт сууж (эх буюу том хүн) хоолоо гүйцэд идэхэд нь дэмжиж тусал.

3. Хүүхдэ‎д чихэрлэг, амтлагчтай хоол ундаанаас гадна халуун ногоогоор  амталсан хоол өгөхөөс зайлсхий


- Чихэр, амтат хоол ундаа нь зөвхөн сахар их хэмжээгээр агуулахаас бус хүүхдэд хэрэгтэй ямар нэг шимт бодис агуулдаггүй. Харин тэ‎дгээр ундаа нь шүд хорхойтуулахаас гадна хүүхдийн хоол идэх дуршлыг багасгадаг.

- Халуун ногоогоор амталсан хоол нь хүүхдэд бусад хоолыг идүүлж сургахад бэ‎рхшээлтэй болно.

4. Хүүхдийн хоолыг цэвэрхэн, аюулгүй орчинд бэлтгэ

- Хүүхдийн хоолыг ямагт ууранд жигнэж, ус, сүүнд чанаж бэлтгэ.
- Хоол хийхийн өмнө гараа сайтар угаа.
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэ.
- Хүүхдийн хоолны бүх л хэрэгслэл /аяга, халбага, сэрээ/-ийг цэвэр орчинд хадгал.
- Xоол, хүнсийг элдэв хортон шавьж, бусад амьтан бохирдуулахаас сэргийлж зөв хадгал.


Нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- (1 удаа ойролцоогоор 1 аяга – 200 мл)
o    Хүүхдийн будааны агшаамал ба зутанг сүүнд бэлтгэж  цөцгий тос, ургамлын тосны аль нэг, элсэн чихэр нэм.
o    Сайтар хярж жижиглэсэн (машиндсан бол сайн) махтай бантан дээр аарц, ээдэм, бяслаг, ногоо, өндөгний шарын аль нэг, цөцгий буюу ургамлын тос нэм.
o    Тарганд элсэн чихэр буюу зөгийн бал, ургамлын тос буюу цөцгий, ээдэм нэм

- Гэрийн хоолны өтгөн хэсгийг жижиглэн нухаж өг.
- Цайны оронд хярам, буцалсан ус өг.

Хооллолтын аливаа бэрхшээлтэй бол
5 хоногийн дараа заавал эмчид үзүүл.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2954410/682/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211209
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239161
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366494
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365129
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524115
12756 Хорхой хүрэм уруултай болъё гэвэл ... [2] Маралгоо 2010-03-25 657
12755 Өтөлдөггүйн нууц. Маралгоо 2010-03-25 2224
12754 Eejuudee 50 nonogtoi huuhdiin haniadnii talaar asuuya [4] Naran99 2010-03-25 1695
12753 JAPAN TURAAH TOS ZARNA slimgel 2010-03-25 898
12752 goo saihnii talaar asuuy [2] ANTOLKAA 2010-03-25 1025
12751 eejuudee asuuy [5] ANTOLKAA 2010-03-25 717
12750 СОЛОНГОСТ ЭМНЭЛЭГТ ХАНДАХААСАА ӨМНӨ БОД .ДЭНДҮҮ ҮНЭН ДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-25 734
12749 ЭЛГЭМСҮҮ ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ХЭРЭГТЭЙ БОЛЛОО [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-25 907
12748 ЭНЭ ТАЛААР ТА БҮГД ХЭР МЭДЭХ БЭ ??????// [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-24 785
12747 ӨӨРТӨӨ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА ХАРИН... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-24 560
12746 hi [1] hongoroo sain uu 2010-03-24 581
12745 asuuy [1] tsetsetse 2010-03-24 732
12744 asuult [13] Tsetseguyanga 2010-03-24 1339
12743 hello asuuy [1] bum3 2010-03-24 678
12742 hello asuuy [2] bum3 2010-03-24 862
12741 Интернет мөнгө [1] batsy1 2010-03-24 740
12740 mgl-s hun urih [4] teko 2010-03-24 1001
12739 광명 사거리 역 7 ШУГАМ 748-р БАРИА ЗАСАЛ ГОО САЙХАН 이슬.Исир(Салон) 2010-03-24 488
12738 haruilj tyslanayy? [2] ARENA 2010-03-24 660
12737 oruulj uguuch [4] Tengerlegbvsgvi 2010-03-24 768
12736 bair haij bna customer 2010-03-24 474
12735 eejuudee asuuyaa nurai huuhdiin talaar [3] molor2010 2010-03-24 865
12734 heleed uguuch [5] sormuusmaa 2010-03-24 731
12733 ТА БҮГДЭЭС НЭГ ЗҮЙЛИЙГ ЛАВЛАХ ГЭЭД Л [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-24 707
12732 hello ӨДРИЙН МЭНД ees asuult bnaa [6] 오기 2010-03-24 729
12731 ongotsnii ticketnii talaar asuuy [5] ANTOLKAA 2010-03-24 1224
12730 010-2411-4025 newgmobile@yahoo.com MOBILE компаниас НЭГЖний УРАМШУУЛАЛТ худалдаа зарлаж байна. bambinaa 2010-03-24 483
12729 uchigdur kinogoo uzej amjsangvi [3] manuka 2010-03-24 983
12728 goo saihanii talaar heden vg asuuh gesiinmaa bvsgvichvvdee! [2] svjon_0220 2010-03-24 1240
12727 hi ehchuudee [4] altanshagai09 2010-03-24 765
12726 Inchonii immegration [4] hee 2010-03-24 783
12725 asuuy eejvvdee ???????? [3] bum3 2010-03-24 770
12724 усанд сэлдэг жаал [5] mbmmbm 2010-03-24 749
12723 Сонжоо - Та мєнгєє зєв тооцож чаддаг уу? Маралгоо 2010-03-24 575
12722 исгэлүүн амттай ч.... [2] mbmmbm 2010-03-24 594
12721 Hello -d mash ih bayarlalaa. file [2] Энхрийхэн 2010-03-24 732
12720 Хүүхдийн хөгжлийн үе шат Энхрийхэн 2010-03-24 1674
12719 Сургуулийн насны хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 892
12718 1-5 настай хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 998
» 6-12 сартай хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 1504
12716 0-6 сартай хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 1532
12715 Жижигхээн нуугддаг галзуух [1] Маралгоо 2010-03-24 714
12714 Hollywood-ын ододын хамгийн тансаг хурим Маралгоо 2010-03-24 1364
12713 hi eejuudee 5 sartai baby-iin hool??????? [1] todgor 2010-03-24 785
12712 hi eejuudee asuuh zuil bnaa [3] b7***u 2010-03-24 665
배너신청
자생병원

배너신청