배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Hollywood-ын ододын хамгийн тансаг хурим

Уншсан 1364 vote 0 2010.03.24 15:45:13
Маралгоо *.254.52.225 http://www.mglclub.com/forum9/2954339

Hollywood-ын ододын хамгийн тансаг хурим


Хурим бол тансаг, чухал үйл явдал мөн. Хурим хийхийг хүлээж, түүнд сэтгэл догдлон бэлтгэж, олон хүн хурим хийх тухай мөрөөддөгийг нуугаад яахав. Гэхдээ үүний хамт энэ арга хэмжээнд багагүй хүч, мөнгө зарцуулдаг  нь нууц биш.

Жирийн хүмүүст өөрийн гэсэн сонголт бий ч, нэртэй хүмүүс юм уу тэрбумтнууд статусынхаа дагуу өөрийн (эсвэл үр хүүхдийнхээ) хуримыг аль болох тансаг хийх хэрэгтэй байдаг. Заримдаа энэ нь хэнийх нь тансаг байнав гэсэн уралдааныг бага зэрэг санагдуулдаг ч явдал бий.

Харин тансаг хурим гэж ямар хурим байдаг вэ?

1,5 сая ам.доллар Майкл Дуглас, Кэтрин Зета-Жонс 2000 оны 11 дүгээр сарын 18

2000 оны болон одоогийн 1,5 сая ам.доллар гэдэг бол угтаа ялгаатайг ойлгох хэрэгтэй нь мэдээж, гэхдээ л энэ нь Голливудын хамгийн баттай хосуудын нэг болох энэ хоёрын гэрлэх ёслолын тансаг байдлыг огтхон ч бууруулахгүй.

Америкийн хамгийн үнэтэй зочид буудлуудын нэг болох Нью-Йоркийн “Плаза” зочид буудалд хоёр одын хуримыг хийжээ. Гэхдээ хамгийн ойр дотнын найз нөхөд, хамт ажиллагсад, төрөл төрөгсөдийг л урьсаныг тэмдэглэх хэрэгтэй. Зочид 100 мянган долларын “Годива” шоколад идсэн байна. Сүйт бүсгүй нь Кристиан Лакруагийн 140 мянган долларын үнэтэй даашинз өмсөж, Фред Лейтоны 300 мянган долларын хүзүүний зүүлт  зүүсэн байжээ.

Тайгер Вудс, Элин Нордегрен 2004 оны 10 дугаар сарын 5

Гольфчин, Шведийн загвар өмсөгч хоёр  Барбадос арлын рашаан сувиллын газарт гэрлэлтээ батлуулжээ. Тайгер Вудс 200 өрөөтэй зочид буудал бүхий бүхэл бүтэн цогцолбор түрээслэхдээ 200 мянган доллар төлсөн байна. Харин шинээр гэр бүл бологсод 50 мянган долларын салют,  “Hootie & the Blowfish” хамтлагийн хөгжмөөр зочидоо баясгажээ.

Элтон Жон, Дэвид Фарниш 2005 оны 12 дугаар сарын 22


Нэг хүйсийн хүмүүс гэрлэхийг зөвшөөрснийг тэмдэглэх дашрамдаа тэд тансаг гэгчийн ёслол хийж, энэ үеэрээ зочидоо нэг удаагийнх нь 120 мянган долларын үнэтэй шампань дарс, 10 мянган долларын түрсээр дайлсан байна. Харин хоёр өдөр үргэлжилсэн хүлээн авалтад 600 гаруй хүн оролцжээ. Залуус тус бүр 5 мянган долларын костюм, 240 мянган долларын хүзүүний зүүлт  зүүсэн байна.

2 сая ам.доллар Кристина Агилера, Жордан Брэтмэн 2005 оны 11 дүгээр сарын 19


Нэрт дуучин бүсгүй хөгжмийн продюссортай Калифорнийн Напе хөндийд гэрлэжээ. Хуримын дайллага олон мянган цагаан сарнайгаар чимсэн асарт болсон байна. Энэ газрыг хоногт 3,5 мянган доллараар түрээсэлжээ. Сүйт бүсгүй нь Кристиан Лакруагийн оёсон 30 мянган долларын даашинз өмсөж,  10 мянган долларын “Даймонд Росари” зүүлт зүүж, харин нөхөр нь нэлээн хямд – 5 мянган долларын костюм өмссөн байна. Тэд тус бүр 40 мянган долларын үнэтэй  бөгж худалдан авчээ.

Том Круз, Кейти Холмс 2006 оны 11 дүгээр сарын 18

Одод гэрлэх ёслол хийхдээ Ром хотод ХV зууны шилтгээнийг 750 мянган доллараар түрээсэлсэн байна. Бүсгүй, нөхөр хоёрын хувцасыг  Арманийн хувцасны ордноос худалдан авсан бөгөөд даашинз нь 45 мянга, харин костюм нь 3 мянган долларынх байжээ. Дарс, шампань дарсанд 180 мянган доллар гаргасан байна. Үүнээс гадна,  бүх зочинд Италид ирэх нисэх онгоцны билетийг нь худалдан авч өгчээ.

2,5 сая ам.доллар Элизабет Херли, Арун Найяр 2007 оны гуравдугаар сарын 2

Хурим гуравдугаар сарын 9 хүртэл найман өдөр үргэлжилсэнийг давын өмнө хэлэх хэрэгтэй, тиймээс  хамгийн тансаг, гэхдээ хамгийн удаан үргэлжилсэн хуримын нэг гэж зүй ёсоор үзэж болно. Энэ хугацаанд Лиз 13 даашинз сольжээ. Баяр ёслол английн “Садэли” шилтгээ, Энэтхэгийн “Жодхуп” ордонд болжээ. Голливудын нэрт жүжигчин бүсгүй, Энэтхэгийн тэрбумтан хоёр 300 мянган доллараар хувийн нисэх онгоц худалдаж авсан байна.

3 сая ам.доллар болон түүнээс дээш доллар Пол Маккартни, Хизер Миллс 2002 оны зургаадугаар сарын 11

Ёслол Ирландын “Лесли” харшид болж, зочдыг тансаг цагаан хоолоор дайлж, 150 мянган долларын салют буудуулж, 4,5 мянган долларын бялуу тавьжээ. 145 мянган долларын үнэ бүхий цэцгээр баяр ёслолыг чимсэн байжээ. Сүйт бүсгүй 40 мянган долларын даашинз өмссөн байна.

Сальма Хайек, Франсуа-Анри Пино 2009 оны дөрөвдүгээр сарын 24

Хайек хуриманд их мөнгө зарахгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан ч, эцсийн дүнд залуус ёслолд 3,5 сая доллар  зарцуулжээ. Гэрлэх ёслол Венеци хотод болж, энэ үеэр багт наадам зохиож, зочдыг нэрт тогооч Хосе Андресын тансаг хоолоор дайлж, түүнчлэн зочид болон залуу хос Боно, Дамиана Райс нарын дуулахыг сонссон байна.

4 сая ам.доллар

Сүүлийн үеийн хамгийн тансаг хуримын нэгэнд чухамхүү ийм мөнгө зарцуулжээ.  Ингэхдээ их нэрд гараагүй хос Триста Рен, Райан Саттер нар үүнд сохор зоос ч гаргаагүй байна. Тэд гэрлэх ёслол, түүнд бэлтгэх ажлыг олон нийтэд үзүүлэхгүй юу гэсэн телевизийн ЭйБиСи компанийн саналыг хүлээн авч, оронд нь телевизийн энэ суваг дизайнер, цэцэгчид зэрэг хүмүүсийн үйлчилгээний мөнгийг төлжээ.

Энэ ёслол дээр үзүүлж болох, болохгүй бараг бүх зүйл байсан байна. Сүйт бүсгүй нь “Badgley Mischka”-гийн даашинз,  Стюарт Вейсманы бриллиантан шигтгээтэй гутал өмсөж, зочдыг дэлхийн 14 орны тансаг хоол, дээд зэргийн дарс, 500 гаруй кг шоколадаар дайлж, 30 мянган сарнай худалдан авчээ. Гэвч энэ шоу ер бусын амжилттай болсон учир, телевизийн суваг гаргасан мөнгөө бүрэн буцааж олсныг хэлэх хэрэгтэй.

Хуримын зардлаараа олигархууд ч Голливудын оддоос хоцордоггүйг бас хэлвэл зохино.


Жишээлэхэд, хамгийн нэртэй тэрбумтнуудын нэг Дональд Трамп 5 дахь удаагаа гэрлэхдээ, Палм-Бичийн “Mar-a-Lago” клубт ёслолоо хийсэн байна. Энэ ёслолд 420 зочин иржээ. Зарим мэдээгээр, сүйт бүсгүй Мелани Кнаусс дууриамал бриллиант, сувдаар чимсэн даашинз өмссөн байна. Баяр ёслолд 45 шилдэг тогооч үйлчилжээ.

Түүний хүү бага Дональд Трамп ч үүнээс дутуугүй хурим хийсэн байна. 2005 оны 11 дүгээр сард Ванесса Хадсонтай түүний гэрлэх ёслолд 45 сая доллар зарцуулжээ.

Аж үйлдвэрийн том баян Субрат Роя өөрийн хөвгүүдийн үүнээс дутуугүй тансаг хуримыг нэг өдөр хийжээ. Энэ өдөр нийт орны хэмжээнд 40 мянга гаруй ядуу хүн тансаг хоол бэлгэнд авсан нь сонин юм.

2004 онд хамгийн баян индүүс Лакшми Миталлын ганц охины хуримд бараг л дээд амжилт гэж хэлж болох мөнгө зарцуулсан байна.  Ваниши Миттал, Энэтхэгийн банкны ажилтан Амит Бшат нарын хуримд 60 сая доллар гаргажээ. Ингэхдээ шампань дарсанд 1,5 сая доллар зарцуулж, баяр ёслолын үеэр 6 мянга гаруй хоол өгч, харин гурван мянга гаруй цагаан хоолтон зочинд зориулсан  зуушийг нисэх онгоцоор өдөр бүр авчирч байсан байна. Түүгээр ч барахгүй, баярт хүрэлцэн ирсэн хатагтай бүр залуусаас үнэт зүйлс бүхий Lux-цүнх бэлгэнд авчээ.

Гэхдээ дээр дурдсан нэртэй хүмүүс, баячуудын хэн нь ч Гиннессийн номонд орсон 100 саяын зардалтай хуримд дөхөж очоогүйг хэлэх хэрэгтэй.

Шейх Мухаммед бин Рашиду аль-Мактум 1981 онд хамгийн их зардалтай хуримын ёслол хийжээ. Гэрлэх ёслолд 20 мянган зочин урьж,  тэдэнд зориулан цэнгэлдэх хүрээлэн тусгайлан бариулсан байна. Ёслол долоон өдөр үргэлжилж, залуу хос ирсэн бүх хүнтэй биечлэн мэндэлж чадаагүй ажээ. Үнэнийг хэлэхэд Шейхийн гэр бүл 44,5 сая доллар зарцуулсан нь өнөөдрийнхөөр бодоход 100 сая доллартай тэнцэж байна. Тийнхүү энэ хурим өнөөг хүртэл түүхэн дэх хамгийн тансаг хуримд тооцогдож байгаа юм…
 
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2954339/7f9/trackback
Жагсаалт
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211112
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239081
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366413
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365045
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524011
12756 Хорхой хүрэм уруултай болъё гэвэл ... [2] Маралгоо 2010-03-25 657
12755 Өтөлдөггүйн нууц. Маралгоо 2010-03-25 2224
12754 Eejuudee 50 nonogtoi huuhdiin haniadnii talaar asuuya [4] Naran99 2010-03-25 1695
12753 JAPAN TURAAH TOS ZARNA slimgel 2010-03-25 898
12752 goo saihnii talaar asuuy [2] ANTOLKAA 2010-03-25 1025
12751 eejuudee asuuy [5] ANTOLKAA 2010-03-25 717
12750 СОЛОНГОСТ ЭМНЭЛЭГТ ХАНДАХААСАА ӨМНӨ БОД .ДЭНДҮҮ ҮНЭН ДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-25 734
12749 ЭЛГЭМСҮҮ ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ХЭРЭГТЭЙ БОЛЛОО [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-25 907
12748 ЭНЭ ТАЛААР ТА БҮГД ХЭР МЭДЭХ БЭ ??????// [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-24 785
12747 ӨӨРТӨӨ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА ХАРИН... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-24 560
12746 hi [1] hongoroo sain uu 2010-03-24 581
12745 asuuy [1] tsetsetse 2010-03-24 732
12744 asuult [13] Tsetseguyanga 2010-03-24 1339
12743 hello asuuy [1] bum3 2010-03-24 678
12742 hello asuuy [2] bum3 2010-03-24 862
12741 Интернет мөнгө [1] batsy1 2010-03-24 740
12740 mgl-s hun urih [4] teko 2010-03-24 1001
12739 광명 사거리 역 7 ШУГАМ 748-р БАРИА ЗАСАЛ ГОО САЙХАН 이슬.Исир(Салон) 2010-03-24 488
12738 haruilj tyslanayy? [2] ARENA 2010-03-24 660
12737 oruulj uguuch [4] Tengerlegbvsgvi 2010-03-24 768
12736 bair haij bna customer 2010-03-24 474
12735 eejuudee asuuyaa nurai huuhdiin talaar [3] molor2010 2010-03-24 865
12734 heleed uguuch [5] sormuusmaa 2010-03-24 731
12733 ТА БҮГДЭЭС НЭГ ЗҮЙЛИЙГ ЛАВЛАХ ГЭЭД Л [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-24 707
12732 hello ӨДРИЙН МЭНД ees asuult bnaa [6] 오기 2010-03-24 729
12731 ongotsnii ticketnii talaar asuuy [5] ANTOLKAA 2010-03-24 1224
12730 010-2411-4025 newgmobile@yahoo.com MOBILE компаниас НЭГЖний УРАМШУУЛАЛТ худалдаа зарлаж байна. bambinaa 2010-03-24 483
12729 uchigdur kinogoo uzej amjsangvi [3] manuka 2010-03-24 983
12728 goo saihanii talaar heden vg asuuh gesiinmaa bvsgvichvvdee! [2] svjon_0220 2010-03-24 1240
12727 hi ehchuudee [4] altanshagai09 2010-03-24 765
12726 Inchonii immegration [4] hee 2010-03-24 783
12725 asuuy eejvvdee ???????? [3] bum3 2010-03-24 770
12724 усанд сэлдэг жаал [5] mbmmbm 2010-03-24 749
12723 Сонжоо - Та мєнгєє зєв тооцож чаддаг уу? Маралгоо 2010-03-24 575
12722 исгэлүүн амттай ч.... [2] mbmmbm 2010-03-24 594
12721 Hello -d mash ih bayarlalaa. file [2] Энхрийхэн 2010-03-24 732
12720 Хүүхдийн хөгжлийн үе шат Энхрийхэн 2010-03-24 1674
12719 Сургуулийн насны хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 892
12718 1-5 настай хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 998
12717 6-12 сартай хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 1504
12716 0-6 сартай хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 1532
12715 Жижигхээн нуугддаг галзуух [1] Маралгоо 2010-03-24 714
» Hollywood-ын ододын хамгийн тансаг хурим Маралгоо 2010-03-24 1364
12713 hi eejuudee 5 sartai baby-iin hool??????? [1] todgor 2010-03-24 785
12712 hi eejuudee asuuh zuil bnaa [3] b7***u 2010-03-24 665
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 654 655 656 657 658 659 660 661 662 663 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청