Бичлэгийн тоо 2,391
2009оны 7сарын 1ний өдрөөс эхлэн гэрээт ажилчдыг дахин ажиллуулах тогтолцоонд өөрчлөлт орж гэрээтээр ажиллах хугацаа /3жил/дуусахаас 30хоногийн өмнө ажил олгогч ажилчныг дахин ажиллуулах хүсэлтийг харьяа хөдөлмөрийн биржид гаргасан байхаар өөрчлөгдсөн болно.
Энэ өөрчлөлтийн талаар мэдлэггүйгээс болж хугацаа хэтрүүлж хүсэлт гаргаж дахин 2жилээр ажиллах боломжгүй болж буй ажилчид их байна. Түүнчлэн үйлдвэр ажил олгогч нар мэдээлэл аваагүйгээс, санаандгүй байдлаас болж хугацаа хэтрүүлэн хүсэлт гаргаж дахин ажиллуулах зөвшөөрөл хүсэх боломжгүй болж байгаа тохиолдлууд нилээн гарч байгаа учир ажилчид ажил олгогчдоо шаардлага тавьж тухайн хугацаанд хүсэлт гаргуулах тал дээрээ анхаарцгаана уу!