Балчирхан багаасаа ижилдэж нөхөрлөсөн
Бурханаас надад заяатай цор ганц найз минь
Бага насны цовоо танхил зан нь л
Бодлогоширол намба хоёроор солигдсон болохоос
Бусдаар бол яг л хэвээрээ
Унаган багын минь ариухан нөхөрлөл
Ухаалагхан төрсөн Алтайхан минь ээ
Урамгүй юм аа чи минь хажууд үгүй болохоор
Утсаар ярих хэмжээтэй тэр хугацаа
Үнэндээ бидэн хоёрт багадах юм аа
Эгч шиг минь сургамжилж зөвлөх
Энгүүн хэрнээ ухаалаг яриа
Ээж шиг минь үргэлж намайг гэх
Энэрэлт сайхан сэтгэлийг тань
Үгүйлээд байх юм аа найз нь
Тэнд чи намайг үгүйлж ганцаардаад
Сэтгэл чинь зүрхэнд минь надтай ханьсхад
Бодол чинь тэгэхэд эзэнгүйдэж хоосроод
Битүүхэндээ чи ч бас санагалзан суугаа
Хонгор найз минь хурданхан ирээч
Хоёрхон биенээ түшиж нөхөрлөн
Халуун нарнаас сүүдэрлэх халхавч
Хүйтэн борооноос нөмөрлөх шүхэр
Өвдөхийн шаналанд асрах ачтан
Уйтгар гунигын зовлонд тулж босох таяг
Жаргал цэнгэлээ хуваалцах найз байлцсаар
Жавартай ч бас нартай энэ хорвоог
Журмын сэтгэлээ хэзээ ч үл умартан
Төөрч төрсөн эгч дүүс шиг
Төөрөг нэгтгэн туулж баръя даа
bi tani shig shuleg zohiodog bolndoo iluuch baij magdgu shuuu