Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Нэг.Охидоо ариун байлгахгүй “олз”-ны хүүдий рүү чихэх гэж үү?                    
...Нуурын зэгс шиг охид бардам байдаг
Нулимсанд нь хүртэл гоо сайхан нуугддаг
Өөрсдөөр чинь бахархаж дэлхий оршдог
Өлмийг нь угаах гэж цэцгийн шүүдэр унадаг...хэмээн найрагчийн уяран хайлсан шүлгийг үл тоож болно гэж үү?

Монголчууд бид  өвөг дээдсийн үеэс, Хүннү гүрэн, Чингис хааны үеэс гоо үзэсгэлэн төгс, эелдэг зөөлөн, ухаалаг бүсгүйчүүдээрээ бахархан хайрлан, хүндэлж ирсэн агуу түүхтэй ард түмэн билээ. Алунгуа эх, Мандухай сэцэн хатан, Бөртэ Үжин зэрэг үе, үеэрээ Монгол Улсын түүхэнд эрэлхэг зориг, ухаан билгээрээ гайхагдсан хатдын түүхтэй.

Даяарчлагдан хурдацтай хөгжиж буй өнөө нийгэмд бид Монгол зан заншил, өв уламжлал, соёлоо аажмаар гээсээр байна. Ялангуяа охид бүсгүйчүүд хэдхэн бор төгрөгний төлөө нэр төр, ариун нандин чанараа уландаа гишгэн харийн эрийн нүдийг хужирлан, өврийг дулаацуулан амьдрах нь улам ихэсчээ. Үүний цаана Монгол үндэстэн хэдхэн жилийн дараа  гэхэд “Цэвэр цусны Монгол хүн” байхаа болих аюул бидний өмнө харанга дэлдэн айсуй. Үүний нэг бодит жишээг та бүхэнд дурдъя.

Миний нэг танил охин хичээлийн цаг давхцахгүй, цалин боломжийн япон караокед барменаар ажилд орсноо ярив. Гэхдээ нэг харамсалтай зүйл нь тэнд охидууд архи уун, эрчүүдийг зугаацуулах үүрэгтэй “ширээний охин” хэмээх ажил хийдэг болохыг хэллээ. Би үүнийг сонсоод очиж үзмээр санагдан менежер нь амарсан өдөр очиж ажилд нь туслахаар болов.  Маргааш орой нь зургаан цагийн үед Сансар дээр уулзан ажил руу нь хамт орлоо. Гаднаа “Япон хоолны ресторан” гэсэн хаягтай байсан боловч доош нь шатаар хонгил руу буун ороход надад нэг л жихүүн санагдаад явчихлаа. Нилээн том хоёр өрөө, үүдний ойролцоо хоёр ширээ, тэнд нь архи, дарс өнгө өнгөөр нь өрөөстэй харагдав. Би нойтон цэвэрлэгээ хийж, стакануудыг угаахад нь нөгөө охиндоо туслав. Удалгүй долоон цагаас эхлэн өндөр, царайлаг охид нэг, нэгээрээ инээлдэн орж ирцгээлээ. Охид ойролцоогоор 21, 22 настай бололтой, хэн ч хаанаас нь ч харсан энгийн, хөөрхөн охидууд байлаа. Тэд хувцсаа тайлан бие нь бараг нүцгэн шахуу, гялгар тод өнгийн палаж, өндөр өсгийтэй гутал өмсөн, нүүрээ будан янзалцгааж дуусав. Удалгүй хаалганы хонх дуугаран дунд эргэм насны зургаан япон хүн орж ирэв. Тэд үүдний ойролцоо жагсан зогсоод хүмүүсийг тосон “Ирашимасэн”  /монголоор тавтай морилоорой/  хэмээн бүгд тонгойн мэндлэв. Зочид охидыг нүд хужирлан харж, жигтэй гэгч нь хоорондоо инээлдэн, өрөөнд орж суун захиалгаа өглөө. Архи, пиво, дарсны үнэ нь нилээд үнэтэй, доод тал нь 20000 төгрөгөөс дээш. Уух зүйлсэд охидын үнэ ч мөн шингэсэн бололтой. Удалгүй охидыг дуудахад, тэд зочдын урд жирийн зогслоо. Япончууд яг л бараа сонгож байгаа мэт, охидыг дээрээс доош нь шүлсээ гоожуулан харан, бүгд нэг нэг охин сонгон хажуудаа суулгах нь тэр. Охид инээлдэн, дуу дуулан бүжицгээж тэднийг баясгав.

Тэд бүгд япон хэлээр чөлөөтэй ярьцгаахыг сонсоод би их гайхав. Охид  Япон хэлний ангийн оюутан гэдгийг сонсоод сэтгэл нэг л бачимдаад явчихлаа. Дээд боловсрол эзэмшиж, эх орноо хөгжүүлэх үүрэгтэй оюутнууд ийм аргаар өдөр хоногийг өнгөрөөдөг гэхийг хараад, өөрийн эрхгүй сэтгэл шимшрэв. Удалгүй тарах цаг нь дөхөв бололтой. Охидууд нэг, нэг япон хүнтэй хэзээний хосууд шиг л их дотно  тэврэлдэн гарч ирлээ. Согтсон янзтай царай нь улаа бутран, дуу нь өндөрссөн нь ажиглагдав. Охид эгнэн  зогч тэднийг угтсан шигээ үдэн “Домо аригату гозаймасү” /их баярлалаа/ хэмээн хэлэн, залуус нэрийн хуудсаа өгөн, охидоос дугаарыг нь авч үлдэв. Удалгүй 60 орчим насны гурван хөгшин хятад орж ирэн урьдын адил гурван охиныг сонгон авч, 12 цаг хүртэл цэнгэлдэн сууцгаав...

Энэ мэтээр гадаад нэртэй ресторан, баар, пааб, клуб хэмээн нэрлэсэн хичнээн газар, хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгаа тоог тогтооход бэрх. Мэргэжлийн  байгууллагаас үүнд авдаг арга хэмжээ, хариуцлага хомс байгааг уг жишээ харуулж байна. Дээрх жишээ бол нэлээд боловсон маягийн охидын далд наймааны нэгэн “суваг” нь шүү дээ.                             

Хоёр.Бохир наймааны суваг буюу “Гудамжнаас охид гогдох” арга   

“Охидууд гудамжнаас алга боллоо”, “Хичээлдээ, гэртээ ирэхээ болилоо” гэсэн түгшүүрт зар, мэдээ зурагт болон радиогийн сувгаар үе үе цацагдаж, хэвлэлийн хуудаснаа нэг бус үзэгдэх болсныг  анзаардаг уу?  Энэ бол тоглоом тохуу хийсэн, нэг нэгнээрээ шоглоом хийсэн “хууралт” биш юм шүү. Гудамжинд биеэ үнэлэгчдийн арга нарийсч, манай цагдаа нарын биеэ үнэлэгчидтэй хийх тэмцэл хоцрогджээ. Охид, бүсгүйчүүдийг гудамжнаас “Загас шүүрэх” шиг гогдон авдаг , тэднийг тусгай газар аваачин дарамтанд оруулж бусдад биеийг үнэлүүлэн ашиг хонжоо олдог байсан нууц сүлжээг илрүүлэн зохих шийтгэлийг хүлээлгэснээс хойш гудамжнаас алга бологчид цөөрсөн мэт. Цагдаагийн газарт тиймэрхүү зар мэдээлэл ч бараг очихоо байж. Гэхдээ энэ бол тайвшрах юм биш. Харин ч охидын наймаа нарийсч, улам далд хэлбэр рүүгээ орсныг зарим эх сурвалж ярьж байна. Телевизийн чатаар дамжуулж, гар утасны мессежээр холбож охидыг буруу зам руу уруу татах болсон нь нууц биш. Хаа хол АНУ-ын Төрийн департаментаас гаргадаг “Хүний наймаа 2009” илтгэлд Монголд хүн худалдаалах гэмт хэрэг зохион байгуулагчид телезизийн чатыг ашиглан хүн элсүүлж  байж магадгүй талаар дурджээ. Энэ мэдээлэл үнэний ортой, баримттай зүйл. “Экпат Монгол сүлжээ” ТББ-ын судалгаагаар зөвхөн хоёр телевизийн чатаар урсдаг мессежийн 90 гаруй хувь нь садар самууны агуулгатай зар байв. Зөвхөн чатаар /шөнийн цагаар/ ашиг хайдаг телевиз Улаанбаатарт арав гаруй байна. Гудамжинд баар, цэнгээний газруудын үүдэнд охид олноороо зогсох болжээ. Цаг хэтрүүлэн ажилладаг шөнийн цэнгээний газруудад охид олноор ирж, эрчүүд, харчуудыг хууран мэхлэх нь ч олширсон тухай цагдаагийнхан ярьдаг.

Зөвхөн гудамжинд нууцаар зогсдог охидын сүлжээ ч бий болсон байх юм. Тэд утсаараа холбогдоно. “Тэр гудамжны энэ буланд”, “Энэ баарны тэддүгээр ширээнд”, “Таны байгаа газарт очъё” гэхчилэн мессеж нисгэнэ. Уг мессежийн дагуу очиход 15-18 насны дэрсхэн охид яах аргагүй зогсож байх. Тэдний үнэ ханш хамгийн бага бололтой. Цагийн 10,15 мянган төгрөг. Уртасгасан цагаар юм уу хоногоор авбал үнэ нь 50-100 мянга, бүр бүтэн өдрөөр, хэд гурван хоногоор авах юм бол 300-500 мянгад хүрдэг гэнэ. Зарим охид, эмэгтэйчүүд өөрийн нууц сүлжээтэй болж, түүгээрээ дамжуулан долоо хоногийн болон 14 хоногийн, сарын тохиролцоотой, 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн “барьцаа” цалинтай болсон дуулдана. Тэр байтугай гудамжинд цадигаа алдсан явдлууд ч гарах болжээ. Хувийн машинаар мөнгө хийдэг улсууд ярьж байна. Улаанбаатарын хэд хэдэн зам, гудамж, талбайд охид тэднийг зүгээр явуулахаа больсон гэнэ. Шууд л хүрч ирээд “Ах аа, ганц цагийн үйлчилгээнд 5000 төгрөг өгчих. Наад кабинд чинь амжуулчихъя” гэдэг болсон аж. “Түй, ингэж ах шигээ, аав шигээ насны хүнээр оролдож, тоглох гэж байх уу даа? Муусайн чулчнуудыг босож ирэхгүй болтол нь алгадаад хаячихмаар байх юм. Даанч хууль хатуу болохоор яаж ч чадахгүй юм” гэж нэгэн ахимаг эр ундууцан ярилаа. Нас намба нь тогтсон наад цаадхыг мэддэг эрчүүд ингэж ярьж байгаа нь их юм. Гэвч залуухан эрчүүд бол гудамжны охидтой яаж харьцаж байгаа бол? Бэлэн өгөөш, гох дэгээнд нь орж ирж байгаа “загас”-нуудыг зүгээр л явуулчихаж байв гэж.

Нас ахисан эмэгтэй жолооч нар ч ярьж байна. Залуучууд, эрчүүд тэд нарыг бас зүгээр явуулдаггүй гэнэ. Ер нь л хоёулаа тохиролцчихвол яасан юм бэ гэлцдэг болсон гэнэ.                                              

                                                                
Гурав. Гоё зараар хол зуучлагчид
Гадаад руу сургуульд явах, хөдөлмөр хийх гэсэн охид бүсгүйчүүд гоё заранд хууртах нь элбэг. Гадаадын чинээлэг эртэй гэрлэхийг хүсэгчид ч үүний гол хууртагсад болдог. Хөрш зэргэлдээ орнуудаар дамжин бусад улс орнууд руу зохион байгуулалттай худалдаалагдаж буй гэмт хэргийн золиосонд дунджаар 5-10 хүн хохирдог болсныг цагдаагийнхан мэдээлж байна. Саяхныг хүртэл энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн Эрээнд л байгаа мэт яригддаг нь худал болжээ. Уг нь нэг боомтоор дамжин гэмт хэрэг үйлдэгддэг байсан бол одоо олон боомт дамжин улс гүрнүүд алгасан хийгдэх болжээ. БНХАУ-ын Хонгонг, Макаод бэлгийн мөлжлөгийн зорилгоор, БНСУ, Казахстан, Турк, Малайз, Чех, Япон улсаар дамжин гуравдагч, дөрөвдөгч улс руу худалдаалах сүлжээ тодорхой болжээ. Манай улс гадаадын Олон улсын цагаачлалын байгууллагын тусламжтайгаар 41 хохирогчийг эх орондоо буцаан авчруулаад байна.

2009 онд ийм хэрэгт өртсөн 16 эмэгтэйг авчирснаас үзэхүл, Турк улсаас 3, БНХАУ-аас 12, Малайзаас нэг эмэгтэйг авчирсан байх жишээтэй.  Зөвхөн гадаад иргэдтэй гэрлээд гудамжинд хаягдсан монгол бүсгүйчүүд эх орондоо ирж чадахгүй байх тохиолдол ч байна. БНСУ-аас саяхан 30 гаруй эмэгтэй нөхрөөсөө салж эх орондоо ирсэн баримт ч байна. Малайзид нэгэн эмэгтэй торон хашаанд хоригдож, зэрлэг амьтан шиг болсон байхыг харсан хүн ч байх юм. Ийм баримтыг Энэтхэгт ч харсан хүн нэг биш. Европын орнуудад далдуур хүний эрхэнд орсон хичнээн хүн байгааг мэдэх аргагүй. Сүүлийн үед Чехийн холбогдох байгууллагуудаас ма¬найд сэрэмжлүүлж байгаа. Тус улсыг Европын “Хүний наймааны гол цэг” болгож эхэлснийг тус улсаас анхааруулах болов. Чехийг “Европын боолын гүүр” улс гэж нэрлэх ч болжээ. Манайхан Чех рүү хичнээнээрээ явахыг хүсч, явсаар байгаа билээ.

Сүүлийн арваад жил яригдаж буй хүний наймаатай хийх тэмцлийн талаар бид төдийлөн туршлага хуримтлуулж амжаагүй байна. Хүн худалдаалах гэмт хэргээс хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. Манай улсын эдийн засгийн боломжоос шалтгаалж энэ хар хэрэг рүү хөрөнгө мөнгө гаргах чадвар ч муу байна. НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн сан, Олон улсын шилжин суурьшлын байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг байгууллагууд л өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн сая гаруй долларын дэмжлэг үзүүлжээ. Манай улс дотроо 4000 гаруй ТББ-тай байгаагийн 30 шахам нь хүний наймаатай тэмцэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэвч тэр байгууллагуудын хөрөнгө мөнгө хомс байгаа нь хил дамжсан, улс гүрэн дамжсан хүний наймаатай тэмцэхэд хүрэлцэхгүй, хүчин чадал нь дутдаг аж.

Мөн хүний наймаатай тэмцэхэд Эрүүгийн хуулиндаа өөрчлөлт ,нэмэлт заалт оруулан шийтгэлийг чангатгахгүй бол охидоо гадагш нь алдаж, авчирсан ч хохирлыг төлүүлэх боломжгүй болдог. Гадаадын иргэд хуулийн цоорхойг ашиглан охид, бүсгүйчүүдээр минь тоглох, шоглох нь  ихэссээр байна. Тэдэнд хүлээлгэх ямар ч хатуу хариуцлага манайд алга. Хоёр хөршийн дэргэд үүд дэлгээтэй монгол гэр, бүс нь алдуурсан монгол охид инээвхийлэн зогсоо нь бөөн олз л гэсэн үг. Үүнийг ч гадныхан андахаа байж.  Ийнхүү Монгол Улс маань дотроо ч хүний наймааны үүдтэй, гадагшаа ч хүний наймааны үүдтэй болжээ. Энэ үүдээр эхлээд хүн та өөрөө, охид өөрөө, бүсгүйчүүд нэг нэгнээ уруу татан, буруу хаалгаар оруулах болсныг нэн анхаарууштай. Үүд ,хаалгаа өөрсдөө хянаж эхэлье. Өөр яахсан ч билээ?

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2948217/3bb/trackback

profile

sarmisxan

2010.03.22 22:45:00
*.158.84.253

яагаад  нийгэм  ийм  болоод  байгааг  элбэгээ ,батболд  2-оосоо  асуугаач.............элэгээ

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211209
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239161
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366494
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365129
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524117
12666 Huuhdiin togloom... [4] Ялгуун_08 2010-03-23 3442
12665 Solongosiin irgen bolhod ...??? [3] Ялгуун_08 2010-03-23 1126
12664 Ахиад асууяа хүүхдийн хөл? [3] Маралгоо 2010-03-23 1169
12663 Хүүхдийн зулай асууяа? [3] Маралгоо 2010-03-23 2712
12662 хэрэглэгчдийнхээ итгэлийг олж чадсан Лирикос chevon 2010-03-23 611
12661 010-2411-4025 newgmobile@yahoo.com MOBILE компаниас НЭГЖний УРАМШУУЛАЛТ худалдаа зарлаж байна. amoremia 2010-03-23 660
12660 Үүрээ орхисон шувууд [4] Маралгоо 2010-03-23 1505
12659 Хүүхдээ дүүтэй болгохоор төлөвлөж байгаа бол... [1] ANTOLKAA 2010-03-23 800
12658 Таныг хөөрхөн харагдуулдаггүй 8 шалтгаан юу вэ? [1] ANTOLKAA 2010-03-23 993
12657 Эмх цэгцтэй байх хүүхдийн хүмүүжилд сайн нөлөөтэй ANTOLKAA 2010-03-23 986
12656 Suu eeduuleh talaar asuuya [4] hee 2010-03-23 3695
12655 eejuudees asuuy [3] angella2010 2010-03-23 889
12654 AJIL BAINA saakshvv 2010-03-23 589
12653 orchuulj ognouu? [1] mende 2010-03-23 701
12652 БҮГД АНХААРАА СОТОЙ ИНГЭЖ Л СОНИРХОЛТОЙ СУУДАГ ГЭНЭЭ .. [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-23 1489
12651 asuult bnaa [4] sormuusmaa 2010-03-23 1229
12650 ХҮН ЗҮТГЭВЭЛ БОЛДОГ Л ....ИЙМ САЙХАН [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-23 3114
12649 Helj ogno vv? [2] Lg_sonata 2010-03-23 814
12648 hi eejuudees asuuya [1] itgel_cetgel 2010-03-23 774
12647 Дэвжээ - цэнгээнт нэвтрүүлэгээн үзэж инээж баясаарай Маралгоо 2010-03-23 503
12646 BUDAANII HORHOI ASUUY [8] ANTOLKAA 2010-03-23 999
12645 Ёо Ёог анагаах нь ... Маралгоо 2010-03-23 2185
12644 asuuya [2] madahbadrah 2010-03-23 661
12643 jiremsen asuuh zuil bn [3] tsomo123 2010-03-23 3249
12642 Хүүхдийн мөнгө олгохоо зогсоосон нь эртэдсэн алхам болжээ [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-23 816
12641 Hi xvvxdiin viznii talaar asuux ym bn bvsgvichvvdee ? [1] monkhvvsh 2010-03-23 884
12640 huuhdiin hatsar ulaagaad bn,,,,,,,,,eejuudee zubulguu uguuch [4] tengis999 2010-03-23 1857
12639 huuhdiin arisnii talaar asuuy? [6] 사랑해... 2010-03-23 1723
12638 cecerleg mickymouse 2010-03-23 792
12637 Жи мобайл компаниас хаврын урамшуулал 3 сарын 31 хүртэл зарлаж байна. Таны авсан нэгж 50% нэмэгдэж орох болно. gcall1 2010-03-23 557
12636 Жи мобайл компаниас хаврын урамшуулал 3 сарын 31 хүртэл зарлаж байна. Таны авсан нэгж 50% нэмэгдэж орох болно. gcall1 2010-03-23 501
12635 хүүхдүүд [5] janibek 2010-03-23 982
12634 ТАНД ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! ENGLAND7 2010-03-23 590
12633 элгэмсүүгээс ичив [3] sarmisxan 2010-03-23 924
12632 margaash shinan bankan dahi haan banknii salbar ajilldag bolov uu [1] zaluya 2010-03-22 1047
12631 Нүүрээрээ яаж турах вэ? [2] ЗАЯА 2010-03-22 1433
12630 SHIVEESNII TALAAR ASUUY [1] enkheelee omboloi 2010-03-22 844
12629 ГОЁ Өгзгөнд зориулсан 6 дасгал [2] ЗАЯА 2010-03-22 9538
12628 ХАВАР БОЛЛОО ХҮҮХНҮҮДЭЭ....нүүрний арьсаа ЗАЯА 2010-03-22 1091
12627 МИНИЙ МОНГОЛ ОХИНЫГ АЗЫН ТЭНГЭР ИВЭЭГЭЭ .. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-22 1017
» АНХААР БҮСГҮЙ ХҮН ХАРИЙН ХЭН НЭГНИЙ ЗУГАА ГЭЖ ҮҮ????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-22 1253
12625 eejuud bolon jiremsen emegteichuudees asuuya [5] SSSZ 2010-03-22 1020
12624 passportiin talaar asuuyaa [6] joy_mgl 2010-03-22 984
12623 ZOWOLGOO OGJ TOROL BVRIIN DUSAL HIINE vazilnik 2010-03-22 508
12622 Виетнам-д байдаг байгаль дээрх тасархай гэр [1] tengis999 2010-03-22 1543
배너신청
자생병원

배너신청