Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Ерөндөг жирэмслэлтээс хамгаалдаг хэрэгсэл боловч архаг үрэвсэл үүсгэхийг үгүйсгэхгүй
<style type="text/css"> </style>

Ямар нэг үрэвсэл эхлээд умайн дотор хана, дараа нь гадагш нэвчдэг. Шинж тэмдэг нь сарын тэмдгийн эхний өдрүүдэд өвдөнө.

Ийм өвчтэй эмэгтэйчүүдийн 30-50 хувь нь үргүй болох магадлалтай. Хэрэв жирэмсэлвэл нэлээд хүндрэлтэй. Энэ тохиолдолд эмийн эмчилгээ, өвчин намдаах, гормон, шаардлагатай бол мэс заслын эмчилгээ хийнэ.

Киста томорч, идээлсэн тохиолдолд өндгөвчийг мэс ажилбараар эмчилдэг "Сэтгэлийн увидас" эмэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмэгтэйчүүдийн эмч Л.Наранцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед өндгөвчний үрэвслээр охид, бүсгүйчүүд маань өвдөх нь нэлээд олширлоо. Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?
-Тиймээ, манай нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд үрэвсэлт өвчин, тэр дундаа эмнэлгийн хэлээр бол дайврын үрэвсэл их элбэг тохиолдож байна.

Дайврын үрэвсэл ихсэх болсон шалтгаан нь олон янз л даа. Нэгдүгээрт, бэлгийн замын халдварт өвчин ихэсч байна.

Хоёрдугаарт, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх тал дээр тун муу анхаарч, үүнээс үүдсэн үр хөндөлт олширч байгаа нь үрэвсэлт өвчний эх үүсвэрийг бий болгодог гэсэн үг.

Гуравдугаарт, манай орны цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай холбоотой. Энэ бүхнээс болж өндгөвчний архаг үрэвслүүд өдөр ирэх бүр нэмэгдээд байгаа юм.

-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд гэхээр хэдэн насныхан хамрагдах бол..?
-18-49 насны хоорондох эмэгтэйчүүдийг хэлдэг шүү дээ. Энэ насны эмэгтэйчүүд өндгөвчний үрэвслээр өвчилж байгаа нь дээрх хэдэн шалтгаантай салшгүй холбоотой. Уг өвчнөөр өвчлөхгүй байх, үрэвслээр өвчлөхгүй байж болно. Тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах зэргээр хамгаална.

-Дайврын үрэвслээр нэгэнт өвчилсөн тохиолдолд багагүй хор уршигтай гэлцэх юм?
-Өндгөвчний уйланхай байхгүй юу, гэхдээ дотроо олон янз л даа. Төрөлхийн олдмол юм уу аль эсвэл өндгөвчний үрэвслээс үүссэн гэх мэт. Үүний зэрэгцээ, өндгөвчний үрэвслээс үүдэж сарын тэмдгийн мөчлөг алдагдах, жирэмслэхгүй байх, өндгөвчний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж цус алдах тохиолдол бишгүй бий.

-Бэлгийн замын халдварт өвчлөл гэхээр олон удаа өвдсөн юм уу эсвэл дутуу эмчилснээс үүдэх хор уршгийг хэлж байна уу?
-Заг хүйтэн өвчнөөр өвчилсөн тохиолдолд наад зах нь л гэхэд, эмэгтэй хүний үрийн хоолой гэмтэж, улмаар жирэмслэхээ болих юм уу савны гадуурх жирэмслэлт болох магадлал өндөр байдаг.

Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхөөс сэргийлэх хамгийн чухал арга нь гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орохгүй байх, хэрэв тохиолдлын бэлгийн харьцаанд орсон нөхцөлд хамгаалалт хэрэглэх хэрэгтэй. Манайхан ямар нэгэн өвчин тусахаараа эмнэлэгт хандах бус, найз нөхдөөсөө зөвлөгөө авах гэж хичээдэг нь буруу. Үүнээс болоод буруу мэдээлэл авч, дутуу эмчилгээ хийснээр өвчлөлөө архагшуулах, хор уршиг үлдээх нөхцлийг нь бүрдүүлдэг юм. Ямарваа нэг өвчлөл тодорхой үе шаттай явагддаг байхгүй юу. Өвчний хэлбэр болон үе шат нь ямархуу түвшинд байгааг ч мэдэхгүй байж дур мэдэн эмчлэх нь аюултай. Тиймээс ямар ч өвчнөөр өвдсөн бай, мэргэжлийн эмчид хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах нь зайлшгүй чухал. Зөв оношлогоо, тохирсон эмчилгээ хийлгэвэл ямар ч урхаггүй эмчилж чадна шүү дээ.

-Тэгвэл үрэвсэлт өвчнийг оношлохдоо нэн түрүүнд шалтгааныг нь олж тогтоосны дараа эмчилгээний төрлөө сонгодог хэрэг үү?
-Тиймээ. ЭХО дуран оношлогоогоор харах, эмэгтэйчүүдийн үзлэг хийх, үтрээний мазок болон эсийн шинжилгээ авах маягаар тогтоож, үндсэн оношоо тодорхойлно.

Түүнээс биш, асууж лавлах мэтээр эмчилж болохгүй. Тэгээд ч сүүлийн үед манай оношлогооны аргууд их нарийссан. Охид бүсгүйчүүд маань жилд ядаж ганц удаа ч болов урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаасай.

Ялангуяа, эсийн шинжилгээг заавал өгч байх хэрэгтэй. Энэ бүхэн умайн хүзүүний хавдрыг эрт үед нь оношлоход нь ч тустай арга.

Эсийн шинжилгээг хавдартай хүн өгөх ёстой мэтээр эндүүрч хэрэггүй. Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хэн бүхэн өгөх ёстой шинжилгээ. Нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд эсийн шинжилгээ өгч байх хэрэгтэй.

-Ерөндөг тавиулаад удаан хугацаанд авахгүй байх нь өндгөвчний үрэвсэл үүсэх шалтгаан болдог гэж хүүхнүүд ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?
-Хэдийгээр ерөндөг жирэмслэлтээс хамгаалах сайн арга боловч хүний биед байгаа гадны биет гэдэг утгаараа, ямарваа нэгэн архаг үрэвсэл үүсгэхийг үгүйсгэх аргагүй юм. Ихэнх эмэгтэйчүүд ерөндөг тавиулчихаад л санаа нь амарчихдаг. Гэтэл жилд нэг удаа эмэгтэйчүүдийн үзлэг хийлгэж, биеийн байдлаа хянуулж байх ёстой. Бас жирэмслэхгүй юм чинь гээд бэлгийн харьцаанд хамаагүй ороод байж болохгүй, халдварт өвчин авах эрсдэл өндөр байна шүү дээ. Олон жил ерөндөгтэй явснаас болж умайн дотор хана үрэвсэх, умайн хүзүүнд шархлаа үүсэх, өндгөвчинд архаг үрэвсэл үүсч болно.

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байвал тэр бүр ерөндөгөөс өвчин үүсэх нь ховор л доо.

-Анхан болон архаг өвчлөлийг эмчлэхэд эмчилгээний төрөл болоод цаг хугацаа гээд нэлээд ялгаатай байх л даа. Харин ямар дэглэм сахих ёстой юм бэ?
-Даарч хөрөхгүй, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, үр хөндөлт хийлгэхгүй байх нь хамгийн чухал. Энэ бүх шалтгаанаас ангид байж чадвал хүн бүхэн өвчлөөд байдаг ч өвчин биш. Нөгөөтэйгүүр, үрэвсэлт өвчинд ямар нэг дархлаа байдаггүй учраас дахиад өвдөхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.

-Эмчилгээнд хамрагдсан үрэвсэлт өвчинтэй үйлчлүүлэгчдийн чинь дунд дахин өвчилсөн хүн олон байдаг уу?
-Өө, байлгүй яахав. Дахих магадлал өндөртэй шүү дээ.

 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2945275/449/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211139
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239106
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366438
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365071
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524043
12621 Help me [2] my family 2010-03-22 996
12620 Авагра морь,,,,,,,,,,,,,,,,,,,, tengis999 2010-03-22 2364
12619 Elegemsuugees asuuyaa Vaktsin [1] jeonju-s 2010-03-22 1735
12618 oroin mend helj ogooch busguichuudee [2] purewsuren 2010-03-22 1279
12617 ХЭРЭГТЭЙ БОЛ МЭДЭЭД АВ..ҮГҮЙСЭН БОЛ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-22 678
12616 ХҮМҮҮСЭЭ ХЭРВЭЭ ГЭРЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ТҮР АЗНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-22 736
12615 UTASGUI INTERNET HEREGLEWEL YMAR WE? [1] tuslana 2010-03-22 1825
12614 hi [2] zegp 2010-03-22 742
12613 Интернет мөнгө batsy1 2010-03-22 929
12612 ezengvi aral-d [2] anar.1203 2010-03-22 944
12611 HUUHNUUDEE ASUUYA [1] MR ESUDER 2010-03-22 883
12610 СОНЖОО: Утасны дугаар утга агуулна!!! 157359 2010-03-22 2739
12609 Төрөх хүүхдийн хүйс [5] 157359 2010-03-22 4623
12608 Цистит өвчний үед барих гам 157359 2010-03-22 924
12607 barilgin hereglel zah?? mende 2010-03-22 729
12606 ** БҮСГҮЙЧҮҮДЭЭ ** AZ-60-GAL 2010-03-22 816
12605 naizuuddaa beleg [2] lg123 2010-03-22 1119
12604 ulaan hooloin urevsel yuunaas boldog hund ovchinuu hel uguuch busguichuidee [2] 023 2010-03-22 4642
12603 busguichuudee asuuya (shud yanzluulah) [3] Мишээл 2010-03-22 1098
12602 zowolgoo ogooch hvvhnvvdee [6] monkhvvsh 2010-03-22 1098
12601 eejvvdee sanaagaa zowlooch [2] LOVE24 2010-03-22 887
12600 helj ugch tuslaach [2] orangefanta 2010-03-22 761
12599 Казак түмэндээ 사랑해... 2010-03-22 905
12598 eejvvdee asuuy [4] Hi... 2010-03-22 1013
12597 mongoloos,,, [2] tengis999 2010-03-22 922
12596 asuuya... [3] martuuzai 2010-03-22 1092
12595 jiremsleltees hamgaaldag em [2] amethy 2010-03-22 2498
12594 БИЧИГ БАРИМТ , БАТАЛУУЛАХ eej mini 2010-03-22 730
12593 em ajil bna 266shugam deer tsolko 2010-03-22 568
12592 Умайн хүзүүний өмөн гэж юу вэ 157359 2010-03-22 1032
» Л.Наранцэцэг: Ерөндөг жирэмслэлтээс хамгаалдаг хэрэгсэл боловч архаг үрэвсэл үүсгэхийг үгүйсгэхгүй 157359 2010-03-22 2836
12590 HELJ UGUUCH [1] Tengerlegbvsgvi 2010-03-22 734
12589 Women’s day celebrity night [part ] Маралгоо 2010-03-22 817
12588 010-2411-4025 newgmobile@yahoo.com MOBILE компаниас НЭГЖний УРАМШУУЛАЛТ худалдаа зарлаж байна. amoremia 2010-03-22 777
12587 hi [1] 2009826 2010-03-22 997
12586 "ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА 이슬.Исир(Салон) 2010-03-22 772
12585 utreenii sharhlaag yaaj sain emchildeg ve? [3] 023 2010-03-22 1317
12584 ХҮҮХДЭД НЭР ХАЙРЛАХ УХААН [1] [2] Маралгоо 2010-03-22 11097
12583 hi . asuult bna aa. busguichuudee. [3] kor99 2010-03-21 1002
12582 ХҮҮХНҮҮДЭЭ НАРИЙН НАНДИН АСУУДАЛ БАЙНАА.... [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-21 1592
12581 АНХААР СПИРАЛТАЙ УДААН БАЙВАЛ ИЙМ Л БОЛНО [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-21 4108
12580 Хэрхэн төгс сайн хосууд болох вэ ? [2] 157359 2010-03-21 1693
12579 Шээс задгайрах [2] 157359 2010-03-21 2334
12578 Мөөгөнцөр [2] [4] 157359 2010-03-21 3854
12577 Их аварга Асашёрюүд Японы кино од бүсгүй хайр зарлав [1] Маралгоо 2010-03-21 1487
배너신청
자생병원

배너신청