Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Миний бие 30 настай, гэрлээд жил болж байна, ганц ч удаа жирэмсэлж байгаагүй, Монголдоо бүх сайн гэсэн эмэгтэйчүүдийн эмнэлгээр үзүүлж гүйцчихсэн. Онош сайн тогтоогдохгүй, Монголд бүх л шинжилгээ оношлогоог хийлгэсэн боловч одоогоор бүрэн онош ч тодорсон юм байхгүй, юунаас болоод яагаад жирэмслэхгүй байгааг хэлээд өгчих эмнэлэг, эмч ч байхгүй боллоо. Ерөнхийдөө өндгөвчний үйл ажиллагаа л муу гэсэн тал руугаа, 2 талын үрийн хоолой хэвийн, сав зүгээр гэсэн л оноштой болоод байна. Зохиомолоор /IU/ 4 ч удаа Эх нялхаст үр тогтоолгуулж оролдсон боловч болоогүй.
Эмч нар ер нь одоо бүгд л үр шилжүүлэн суулгуулаад үз л гэж зөвлөсөн. Монголд Ачтангийн Батсүх, Баярмаа эмч нар 6 сая төгрөгөөр хийж байгаа үр шилжүүлэн суулгах /IVF/-г хийлгэж үзэх санал тавьсан, боловч найдвартай жирэмслэнэ гэсэн баталгаа, туршлагынхаа талаар юу ч дурьдахгүй байгаад нь эргэлзээд байна.
30 нас гарчихаар өндгөвч бүр л муудна даруй хийлгэх хэрэгтэй гээд айлгаад байнаа. Дэлхий нийтэд 30% -тай л гэдэг юм байна. Нас минь явах тусам хувь нь буурна гэхээр бүр ч санаа зовоод хэцүү байнаа. Хүүхэдтэй л болохгүй бол бидний амьдрал сүйрэх дээрээ тулаад байнаа.
- Монголд ер нь /IVF/ хийлгээд амжилттай болсон хүн байна уу.
- Гадаадад явж /IVF/ хийлгэвэл аль оронд арай хямд, туршлагатай байдагийг сайн мэддэггүй.
- Над шиг өндгөвч муу байгаа хүн ер нь хир амжилттай болох бол
- Бээжинд арай ойр юмуу гэж санасан юм ямар эмнэлэг байдаг юм бол, үнэ ханш нь, холбоо яаж барьж болох талаар
Эрхэм эмэгтэйчүүд минь ээ надад туслаж энэ талаар мэдээлэл өгөөч. Та бүхний зөвлөгөөг өдөр бүр хүлээн сууна шүү. Баярлалаа.
ivf gej yu gesen ug ve oilgodoggui ee bi kkk