
нэгэн маш гоё нэвтрүүлэг .
Баяр гуниг, жаргал зовлон сүлэлдсэн хүний амьдралын зам гэдэг хэлж таашгүй ээдрээ нугачаатай билээ.
Хувь заяаны эрхээр салж хагацсан аав ээж, ахан дүүс олон жилийн хойно учран золгох баярт мөчийг харуулсан нэгэн нэвтрүүлгийн хэсгээс сонирхоно уу? Оросын телевизийн "Жди меня" (Wait for me) буюу "Хүлээ намайг" нэртэй цуврал нэвтрүүлгээр монгол аав, украйн ээжтэй ах дүү хоёр гарч байна. Алс холын монголоос тэднийг Москвад авчран Оросын төв телевизийн студид суулгах болсон учрыг хөтлөгч тайлбарлаж эхлэлээ. Украйны Львов хотнoo суралцахаар очсон монгол залуу Нэргүй үдэшлэг дээр Ирина хэмээх цэнхэр нүдэн бүсгүйтэй танилцаж дотносон сургууль төгсөхдөө гэргий болгон нутагтаа авчирснаар энэхүү түүх эхэлнэ. ЗХУ-д улс төрийн дээд сургуульд амжилттай суралцаж төгсөөд нутагтаа очсон залуу эхлээд Эрдэнэт хотод сууршин ууган хүү нь мэндэлж дараа нь охинтой болж аж амьдрал нь аз жаргалтай сайхан байжээ. Нэвтрүүлэгт үзүүлснээр бол Нэргүй удалгүй албан тушаал дэвшин Улаанбаатарт ирээд хотын бүх музей хариуцсан дарга болох үед бага охин нь гарчээ. Гэвч харийн бэр болсон бүсгүйн монгол дахь амьдрал дандаа сайхан байсангүй. Нөхөр нь мөрийтэй тоглоомонд донтон мөнгө хөрөнгөө үрэн ааш авираа хувиргах нь ихсэж энэ айлын алтан багана ганхаж эхэлсэн гэнэ. Эцэст нь нөхөр нь музейнүүдийн орлого болох ихээхэн хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглож алдсан хэргээр орон шоронд орж хэдэн жил суугаад гарч ирэхдээ архинд орж мөнхийн согтуу хөлчүү байдаг болжээ. Тэр үед үр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ техникумд суралцаж байсан Ирина бүсгүй авааль нөхөрөө архинаас гаргах гээд хүчлэж дийлэлгүй цөхрөхдөө хүүхүүдээ аваад төрхөмдөө буцахаар шийдсэн боловч хадмууд нь ач нараа ааваас нь холдуулахыг зөвшөөрсөнгүй. Гэсэн ч сэтгэл нь хөрч эргэсэн Ирина дунд охиноо нууцаар дагуулан нутгаа зориод хэл сураг тасарчээ .
yostoi saixan bichleg bna . bayraiiaa.setgel mash ix xodolloo. kumovo
bi zugtsan. daxij xezee ch mgl yavaxgui gej medej baisan. xuuteigee salax yos xiij chadsan, solongootoi chadaagui. xuuxduudiig ogoxgui gesen ch dund oxinoo avaad yavj chadsan. noxor arxi uuj exlesnees amidral 2 tiishee bolson.
nadad mgl daxi amidralaa sanax saixan baidaggui. minii amidralin tiim ch saixan ue bish. mgl daxi amidralin tsorin gants gegeeleg yum bol minii xuuxduud l baisan." gej baina.
muuxai mgl ertei suugaad ur xuuxdee xayaxaas argagui boltloo mgl-d xetsuu baijeedee.nulims unagasan ch ter muu arxichin mgl aavig arisig ni xuulax yumsan daa.
гоё нэвтрүүлэг байна сэтгэл xөдлөгсөн гоё уулзалт болоо
fdsf