Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хvvхдийн нэмэгдэл хоол

Уншсан 1272 vote 0 2010.03.20 11:26:46

 

Хvvхдийн нэмэгдэл хоол 

 

Хvvхдийг хєхєєр хооллохын зэрэгцээ нэмэгдлээр єгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ.

Ерєнхий
Хvvхдийг эхийн хєхний сvvгээр хооллох явдал нь чухал ач холбогдолтой. Учир нь эхийн сvv нь хамгийн чухал шимт бодис болох уураг, єєх тос, нvvрс усыг хvvхдийн биед хамгийн зохистой харьцаа, хамгийн шингэцтэй хэлбэрээр агуулдаг. Эхийн сvv 200 гаруй амин дэм, эрдэс бодис агуулсан байдаг. Тиймээс эхийн сvvг юугаар ч орлуулж чадахгvй гэдгийг эрдэмтдийн судалгаа нотолжээ. Тэр нь хvvхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангаад зогсохгvй хvvхдийн єсєлт, тєв мэдрэлийн систем, харааны хєгжлийг сайжруулдаг. Сvvлийн vед оюуны чадамжийн /IQ/ талаар их бичих болсон байна. Хєхєєр хооллосон хvvхдийн оюуны чадамж тэжээвэр хvvхдийг бодвол 8-10 vзvvлэлтээр илvv болохыг судлаачид тогтоожээ. Хєхний сvv нь хvvхдэд харшил vvсгэхгvйн дээр vргэлж шинээрээ байдаг ач холбогдолтой. Хєхєєр хооллосон хvvхдийн эрvv, хацрын булчингийн хєгжил сайн байдаг учир хэл ярианы хєгжил зєв явагдахад нєлєєлнє. Амьтны гаралтай сvv болон эхийн сvv орлуулагч бvтээгдэхvvнээр хооллосон хvvхэд шаардлагатай шим тэжээлийг бvрэн авч чаддаггvйгээс суулгалт, амьсгалын замын болон бусад євчин тусамтгай болдог нь тогтоогджээ. Хєгжиж байгаа орнуудад єнєєдєр ой хvртэлх насандаа эндэж байгаа гурван хvvхэд тутмын хоёр нь эхийн сvvгээр хооллоогvйгээс буюу холимог тэжээлтэй байснаас болдог нь ДЭМБ, НVБ-ын Хvvхдийн Сангийн судалгааны дvнгээс гарчээ. Тэжээвэр хvvхдийн дархлааны систем хєхний сvvгээр хооллосон хvvхдийнхээс сул байдаг учир жилд 1.5 сая хvvхэд халдварт євчинд єртєн эндэж байна гэсэн баримтыг ДЭМБ гаргасан байна.

Хєхvvл хvvхэд тэжээвэр хvvхдийг бодвол сульдаа євчнєєр 2, тураалаар 3, уушигны хатгаагаар 5, суулгалт євчнєєр 30 дахин цєєн євчилдєг нь эхийн сvv євчнєєс хамгаалдаг болох нь харагдаж байна. ДЭМБ-аас хvvхдийг тодорхой цагийн хуваарьгvй, хvссэн цагт нь аль болох олон удаа хєхvvлж байхыг зєвлємж болгодог. Хvvхдийг цадтал нь хєхvvлбэл эхийн сvv ойролцоогоор 3 цаг болоод шингэдэг тул эхний 3 сард 3 цагийн зайтай 7-8 удаа, 3-5 сартайд 3 цаг 30 минутын зайтай 6 удаа, 5 сартайгаас хойш 4 цагийн зайтай 5 удаа хєхvvлж байх хэрэгтэй.

Хvvхдийг нэмэгдэл хоолонд оруулахад анхаарах зvйл
Эхийн хєхний сvv хэдийгээр амин дэм, эрдэс бодисоор баялаг ч гэсэн єсєж байгаа хvvхдийн эрэлт хэрэгцээг бvрэн хангаж чаддаггvй тул илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр єгєх шаардлагатай болдог. Хvvхэд тураалтай бол 4-5 сартайгаас, хэвийн бойжилттой бол 5 сартайгаас, мариа ихтэй, шvvдэст эмзэгшилтэй бол 6 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоолонд оруулах шаардлагатай. Нэмэгдэл хоолыг хvvхдэд хєхvvлэхийн ємнє шингэн, хагас шингэн, єтгєвтєр, єтгєн гэсэн дарааллаар бага багаар дасгах маягаар аль болох халбагаар єгєх нь чухал байдаг. Нэг тєрлийн хоолонд дасгасны дараа єєр єєр тєрлийн хоолонд оруулах нь зохистой бєгєєд аль болох нэр тєрлийг нь олшруулах шаардлагатай. Хvvхдийн хооллолт зохистой эсэхийг илтгэх гол vзvvлэлт бол жингийн єсєлт ба жин/єндрийн тохиромжтой харьцаа байдаг.

Нэмэгдэл хоолыг хэрхэн бэлтгэж єгєх вэ?
Нэмэгдэл хоолыг эхний vед зутан, нухаш хэлбэрээр бэлтгэж, аажимдаа нухаж, жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэж єгнє. Хvvхдийнхээ хоолыг єєрсдєє гэртээ бэлдэх нь vнэ єртєг хямдаас гадна шим тэжээлтэй байх болно. Худалдаанд гардаг хvvхдийн бэлэн хоолнууд нь бэлтгэхэд хялбар, найдвартай хэдий ч ус, чихэр зэргийг арай илvv агуулсан байдаг.
- Хvvхдийн хоолыг бэлтгэхдээ маш нямбай байх ёстой. Учир нь насанд хvрэгчдэд євчин vvсгэж чаддаггvй бичил биетэнд нялх хvvхэд илvv мэдрэг байдаг. Иймд хоолыг бэлдэхээс ємнє сав суулга, гараа заавал угаах шаардлагатай.
- Тvvхий буюу болгоогvй хоол хvнсэнд нян агуулагдаж байдаг учир хvvхдийн хоол хvнсийг хэзээ ч тvvхий хоол хvнстэй хольж болохгvй.
- Шинэ жимс ногоог угааж цэвэрлэх, хальслах, vр яснаас нь заавал салгах хэрэгтэй
- Махыг яс, хальс, єєхнєєс нь цэвэрлэнэ
- Хvvхдийн хоолыг бэлтгэхдээ хэзээ ч ємнєх хоол хvнсний vлдэгдлийг ашиглаж болохгvй, хооллох бvрт нь шинээр бэлтгэж єгнє.
- Хоолыг усны ууранд буюу битvv жигнэж болгоно
- Болсон хоолыг заавал нухаж єгнє
- Єдєрт аль болох олон нэр тєрлийн хоолыг бэлтгэн, єдєр бvр єєр єєр хоол єгєх
- Хярж хэрчсэн буюу 2-3 дахин машиндсан махтай, ногоотой бантан, сvvтэй ногооны зутанг єгєхєєс гадна аль болох олон тєрлийн хvнсний бvтээгдэхvvн оролцуулсан хоол єгєх
- Хvvхдэд нэг удаад 250-300 гр хоол єгєх ба хєхєєр хооллодог бол нэмэгдэл хоолоор єдєрт 3 удаа, тэжээвэр бол 5 удаа хооллоно.

Хvvхдийн нэмэгдэл хоол дараах шаардлагыг хангасан байна
Тохирсон
- хvvхдийн шvд ургаагvй, хоолыг зажлах чадваргvй vед шингэн, хагас шингэн, зутан, нухаш хэлбэрээр, хvvхдийн шvд ургаж, хоол боловсруулах чадвар нэмэгдэхийн хирээр хоолыг жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэн чанаж, жигнэж боловсруулж єгнє.
Зохимжтой
- хоолны найрлаганд байх уураг, єєх тос, нvvрс ус, амин дэм, эрдэс бодисууд єєр хоорондоо зохистой харьцаагаар агуулагдсан байна.
Тэжээллэг - хvvхдийн бие махбодийн єсєлт, хєгжилтєд чухал ач холбогдолтой болох амин дэм, эрдэс бодис, амьтны гаралтай уураг, vл орлох амин хvчил, ургамлын гаралтай єєх тосоор баялаг байна.
Хангалттай- нэг удаа идэх болон хоногт авах нийт хоол нь хvvхдийн нас, биеийн онцлогт тохирсон, хангалтгай хэмжээтэй байна.
Аюулгvй - хvvхдийн нэмэгдэл хоолыг шинэ, гэмтэж муудаагvй, баталгаатай хvнсний бvтээгдэхvvнээр ариун цэвэр, эрvvл ахуйн шаардлага хангасан орчинд зєв бэлтгэнэ.

Хvvхдийн хоолыг хэрхэн хадгалах вэ?

Хvvхдийн хоолыг тасалгааны температурт 2 цагаас илvv байлгаж болохгvй. Хэрэв хадгалах шаардлагатай бол аль болох хєргєгчинд буюу сэрvvн газар хийж хадгалах хэрэгтэй. Хvvхдийн хоолыг богино долгионы зууханд халаахдаа анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Учир нь богино долгионы зуух нь хоол хvнсийг жигд бус халаадаг тул нэг халбага нь бvлээн байхад дараагийн халбага хоол маш халуун байж болох тул хvvхдийн амыг тvлэх аюултай. Иймээс хvvхэддээ єгєхєєс ємнє маш сайн хутгах хэрэгтэй.

 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2937192/d85/trackback

profile

Маралгоо

2010.03.20 13:46:18
*.254.52.225

Маш хэрэгтэй мэдээлэл байна аа баярлалаа

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211375
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239293
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366730
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365273
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524298
12531 hi hariulaach [1] goch 2010-03-20 895
12530 Та ямар хүн бэ? 157359 2010-03-20 737
12529 ҮГҮЙ ДЭЭ БҮГДЭД АНХААРУУЛЖ БАЙНА [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 1237
12528 ELGEMSUU EREGTEI HUN BAIH [4] haliungo 2010-03-20 1017
12527 ЭНЭ ГАДААД БҮСГҮЙ МОНГОЛ ЭР ХҮНД ДУРЛАЖЭЭ ХЭН ГЭЖ... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 896
12526 Умайн хүзүүний хавдар гэж юу вэ? 157359 2010-03-20 2269
12525 Burhan gedeg yag yu yum be? Elgemsuud [11] Мишээл 2010-03-20 1294
12524 yu gedeg bilee [2] Tengerlegbvsgvi 2010-03-20 831
12523 хэрэглэгчдийнхээ итгэлийг олж чадсан Лирикос chevon 2010-03-20 611
12522 Ханийн зурхай [1] 157359 2010-03-20 3044
12521 Амаржсаны дараах vеийн эрvvл ахуй 157359 2010-03-20 1245
12520 НУУЦ АМРАГТАЙ БОЛОХ ГЭЭД БАЙГАА ... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 1128
12519 eejuudee helj ogooch [5] minii hani 2010-03-20 1016
12518 Нялх хүүхэдтэй харьцах ёс 157359 2010-03-20 1886
12517 эхчүүдэд зөвлөж байна file [2] 157359 2010-03-20 918
12516 hi busguichuudee setgelee huvaaltsaach [9] engvv 2010-03-20 1533
12515 Жирэмсэн байх үед нойронд орох өөрчлөлт 157359 2010-03-20 943
12514 Өндгөвчний үүрэг ажиллагаа 157359 2010-03-20 2036
12513 Хүн хэдэн янзын энергитэй вэ? Та ямар эрч хүч энергитэй вэ? 157359 2010-03-20 1362
12512 Өөрийгөө хүмүүжүүлэх 12 зөвлөгөө [1] 157359 2010-03-20 1032
12511 Хүүхэд чинь ханиад хүрвэл 157359 2010-03-20 1386
12510 Өөдрөг явахыг хvссэн хүн бvхэнд зориулсан 25 санамж 157359 2010-03-20 1120
12509 ТАНЫ ГОО САЙХАНД ☆★☆ 2010-03-20 886
12508 ohidoo notebook awii Мишээл 2010-03-20 630
12507 Emegteichvvdiin Sariin temdeg. Tsevershilt 157359 2010-03-20 9334
12506 Турах дэвшилтэд аргууд 157359 2010-03-20 5526
12505 Жирэмслэхээс хамгаалах аргууд [1] 157359 2010-03-20 4674
12504 Нөхөргүй хүүхнүүдийн зовлон 157359 2010-03-20 1337
12503 tuslaarai hvmvvsee [1] b.hurlee 2010-03-20 750
12502 so-goor yu gedeg yum bol? [1] NATSIST 2010-03-20 998
12501 Танайх ямар гэр бүл вэ? 157359 2010-03-20 1189
12500 sariin temdeg maani irdeggvi ee [5] 오기 2010-03-20 9098
12499 Бүсгүй та өөрийгөө сонжоод үзээрэй 157359 2010-03-20 959
12498 Сонжоо - Та мєнгєє зєв тооцож чаддаг уу? 157359 2010-03-20 776
12497 Нярай хүүхдийн дасан зохицолт, асаргаа сувилгаа [1] 157359 2010-03-20 3625
12496 Асуулт байнаа????? [4] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ 2010-03-20 1129
12495 Энэ одоо хоол уу? [2] Маралгоо 2010-03-20 787
12494 Жирэмсэн эх та эрүүл байна уу 157359 2010-03-20 1945
12493 Содон барималууд ,,,,, tengis999 2010-03-20 947
» Хvvхдийн нэмэгдэл хоол [1] 157359 2010-03-20 1272
12491 Хэн нь илүү адилхан байна сонирхоорой busguichuudee!!!!! tengis999 2010-03-20 927
12490 turmaar bn ????/ [4] bum3 2010-03-20 2057
12489 Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй 157359 2010-03-20 1003
12488 jaahan unemshiltei yum hiihgui de.balain,,,,,, [2] tengis999 2010-03-20 942
12487 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ 다산120 2010-03-20 806
배너신청
자생병원

배너신청