배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Тэнгэрлэг Монгол эрчүүддээ Зэвсэгт хvчний яруу алдарт 89 жилийн ойн баярын мэнд хvргэе

Уншсан 1912 vote 0 2010.03.18 11:26:57
Маралгоо *.254.52.225 http://www.mglclub.com/forum8/2929185

Хөх даалимбан тэрлэг               Д.Пүрэвдорж

Уянгын оршил
***********
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл хүнд шинэхэн бэр
Ардын хувьсгалт улаан цэргийн
Ар гэр болж үлдсэн юм


Говийн ганц хайлаас адил
Голт зүрхэндээ хайраа хадгалж
Тэнгэрийн хаяанд цэг шиг торойн
Тэр жил би нөхрөө үлдсэн юм
Хүний хүүд хайртайн эрхээр
Хүлгийн тоос зүрхэндээ унагаж
Хүлээх хоногийн эхэн шөнийн
Хүйтэн дэрэнд хацраа хайрсан юм
Өрхний хошуу тэр шөнө
Өрөөсөн даль шиг тоононд хөдөрч
Хоймор буусан сарны туяа
Хоёр хуваасан толь шиг байсан юм
Халх голын дайны түгшүүр
Хамаг сэтгэлд дарамт болж
Алтан нарыг тэрхэн зуур
Алгаар хааж болохоор байсан юм
Амьдралын босго дөнгөж алхсан
Арван найман насанд ингэж
Хаа холоос дарины хаяг
Халуун зүрхэнд хаг хаясан юм
Эр нөхрөө дайнд үдсэн
Эхнэр байхын учрыг хэлэх үү
Энгэр хумисан залуу цагийн
Эхний шөнийн уртыг хэлэх үү
Ороо морь шиг хулжсан нойронд
Орчлон холыг хугацан бодсоор
Өдөлж гүцээгүй цурам ухааны
Өчүүхэн жигүүр цуцаж билээ
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явчсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулыг даваад явчсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явчсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явчсан юм

Уянгын өрнөл
*********
-Цэвэрхэн хүүхнүүд үрээ тэврээд
Цэцгэн дундуур нөхрөө үдсэн юм
Цэргийн хүүд хайраа өгөөд
Цэнхэр уулсаа түшээд үлдсан юм
Олон эхнэр зүрхээ дараад
Онгон талаар ханиа үдсэн юм
Орон гэрээ өөд нь татаад
Одот тэнгэрээ өргөөд үлдсэн юм
Өглөө нь харин үүр цүүрээр
Өрхөө би цэлийтэл татаад
Өөдөлж яваа айл байг гэж
Өрдөн өрдөн галаа түллээ
Хадам аав хяраанаар ирээд
Хар чийгэнд эмээлтэй нь уясан
Унаа хөтлөө хоёр морь
Уяан дээр чичрэн байлаа
Миний нөрхийн наадамд унадаг
Мичид сартай хонгор морь
Намайг хараад үүрсэм болсноо
Найман ганзага цацлан шилгээв
Энэ бид хоёр л адилхан
Эзнээ үгүйлжээ гэж бодоод
Эмээлий нь авч нуруугий нь амраан
Эрдэнийн сайхан толгойгий нь илэв
Сайн морь эзнээ гэдэг юм
Санаа дагаад ч тэр билүү
Сажихын төдий нэхэн харвал
Сайхан нүд нь нулимстай байлаа
Тэсгэл алдсан сэтгэл гэдэг
Тэгтлээ амархан уулзах юм шиг
Тэнгэр өнгөтэй цэнхэр даалимбаар
Тэр өдөртөө тэрлэг эсгэлээ
Эрдүү өргөн цээжий нь бодож
Энгэр юугий нь цээлхэн тавьлаа
Эрэгцээ морины эргээ бодож
Элбэг сайхан ташаа тавьлаа
Уургын уртыг барина хэмээн
Уужим сайхан суга тавилаа
Уулын жавар унана хэмээн
Унаган туурай нударга тавьлаа
Улаа бутарсан царайгий нь бодож
Ухаа торгоор эмжээ билээ ...
Удаан өмсөх эдэлгээ бодож
Ураа гарган шаглаа билээ
Унгах нойроо хагаслан байж
Унаган өндгөө татган байж
Уяран баясан суугаа билээ
Торгоны үйл биш ч гэлээ
Тоостой газар тавиагүй билээ
Той хуримынх бус ч гэлээ
Тостой гараар бариагүй билээ
Эргээд ирэх өдрийг хүлээж
Эвхэн эвхэн тавиа билээ
Эр нөхрөө санах цагтаа
Эргэн эргэн үзээ билээ
Цэвэрхэн хүүхнүүд үрээ тэврээд
Цэцгэн дундуур нөхрөө үдсэн юм
Цэргийн хүүд хайраа өгөөд
Цэнхэр уулсаа түшээд үлдсэн юм
Олон эхнэр зүрхээ дараад
Онгон талаар ханиа үдсэн юм
Орон гэрээ өөд нь татаад
Одот тэнгэрээ өргөөд үлдсэн юм

Уянгын буцалт
 ***************
-Галын шугаманд цэргийн зүрх
Ганцаараа байх ёсон байхгүй
Дайны талбарт гэргийн зүрх
Дайчин нөхрийнхөө цээжинд явдаг юм
Эр цэргийн эхнэр гэдэг
Эмэгтэйн төдий нэрийг хэлдэггүй
Хортон дайсны сум онодоггүй
Хоёр амины нэгнийг хэлдэг юм
Эгэл цэргийн ар гэрийн
Эх орон харж байдаг юм
Хэрвээ зөрчвөл урвасанд тооцох
Хэвлээгүй хууль бас байдаг юм
Үүнийг би хүндлэн сахиж
Үүр шөнөөр хүлээж байсан юм
Үеийн олон хүүхнүүд цөм
Үнэнч хэвээр хүлээж байсан юм
Хаврын нуур шиг алдрах насаа
Хайлган хайлган хүлээж байсан юм
Хангайн согоо шиг ариун биеэ
Хадгалан хадгалан хүлээж байсан юм
Намрын хонгор салхин дунд
Найган найган хүлээж байсан юм
Намираа хурыг санан гансрах
Навч шиг гансран хүлээж байсан юм
Тэгэвч бид фронтын ар талаас
Тэмцлийн тэнхэлийг түшиж өгсөн юм
Амьдралын их хувь заяаг
    
Айл бүхэнд авч явсан юм
Халх голын ус тэгэхэд
Хамаг олны зүрхэнд урсаж
Харийн дайсанд өргөн далайж
Хат аагисан илд болсон юм
Зүрхэнд урссан тэр голын
Зүүн баруун хоёр эрэг
Үүнэн худлын завсар татсан
Үүрийн туяа шиг зааг байсан юм
Цээжин дотор бөмбөг нижигнэж
Цэрэг эрсийн алхаа нижигнэж
Хүний түшүүрт сэтгэл дотор
Хүнд танкийн мөр гарсан юм
Аль нь вэ гэдэгт эргэлзээгүй ч
Атгаг сэтгэл намайг ээдрээж
Амь эрсэн суман дундах
Амраг нөхөртөө зовж явсан юм
-Галын шугаманд цэргийн зүрх
Ганцаараа байх ёсон байхгүй
Дайны талбарт гэргийн зүрх
Дайчин нөхрийнхөө цээжинд явдаг юм
Эр цэргийн эхнэр гэдэг
Эмэгтэйн төдий нэрийг хэлдэггүй
Хортон дайсны сум онодогүй
Хоёр амины нэгийг хэлдэг юм

Уянгын тайлал
***********
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад ирлээ
Цээжин дотор учрал зарлаад
Цэнхэр уулыг даваад ирлээ
Олон эрчууд дайснаа дараад
Онгон талаар давхиад ирлээ
Орон гэртээ зайгаа эзлээд
Одтой адил харваад ирлээ
Халагдаж ирэх цэргийн сургаар
Хадам аав сумын төв уруу
Унаа хөтлөө хоёр морьтой
Улсын түрүүнд давхиад явчлаа
Хөөрөн сэнсрэх сэтгэл гэдэг
Хөл газар хүрэхгүй дэрвэж
Хөв чийгий нь эгшээн тавихаар
Хөх даалимбан тэрлэгээ гаргалаа
Урд хормойд нь унага даага гэж
Урдаас дугтарч оёосы нь тавилаа
Хойт хормойд нь хонь хурга гэж
Хойноос нь дугтарч хаваасы нь тавилаа
Дотоод хормойд нь тос өөх гэж
Дороос нь дугтарч шидээсий нь авлаа
Эзгүй байхад нь хийсэн юм гэж
Эцсийн учгаа хатгаж авлаа
Салаа гэзгээ дагнан сүлжиж
Сар сувдан даруулга зүүлээ
Цайны дээлээ нөмгөн өмсөж
Царай зүсээ тольдон заслаа
Үдэш эртхэн хажуулаг гэж
Үнээ малаа эртхэн саалаа
Хонгор хүүгий нь цэвэрхэн хувцаслаж
Хоёрхон усаар тогоо авлаа
Тэгтэл ... нар шингэсэн хойно
Тэртээгээс хадам аав ганцаар
Эмээлтэй морь хөрөлсөн чигээр
Эргэж ирээд уяан дээр буулаа
Гэр лүүгээ нэг явах гэснээ
Гэнэтхэн зог тусаж хэсэг зогссоноо
Хонгор морины эмээлийг авч
Хоёр бүүргэнд хазаарыг сойлоо
Үеийг эзэлсэн буурал хайлаас
Үндэс тасран гуйвалж байх шиг
Сүртэй өвгөн эмээл тэвэрсээр
Сүүдэр шиг нааш айсуй хайрагдлаа
Гэнэтхэн миний дотор пал хийж
Гэртээ орж гэрэл барилаа
Айсан туулай шиг дүрлийн гайхаж
Аавын өөдөөс дуугүй ширтлээ
Аав ч бас таг дуугүй
Асга царай нь тас харанхуйлж
Төөрсөн гар нь эмээлээ алдахуй
Төмөр дөрөө нь ёолон харшлаа
Хөл дорхи газар дайвж
Хөх ногоон улаанаар эргэж
Хүний орчлонд барьц алдахдаа
Хүүгээ л би тэврэн авлаа
Эрлэг дайны хүйтэн савар
Эвдэрсэн сэтгэл тэмррэх цагт
Ямар их хүнд үнээр
Ялалт ирснийг бид мэдлээ
Хагацалд үерлэх халуун нулимс
Харуусал тайлж хүрдэггүй билээ
Хамгийн сүүлчийн буун дуунаар
Хар дайн дуурдаггүй билээ

Уянгын үргэлжлэл
***************
-Халх голын дайн зөвхөн
Халх голын дайн байсангүй
Хайртай бүхнээ дайснаас өмөөрсөн
Хамаг ардын дайн байлаа
Эгэл миний амьдрал дундуур
Эзэнгүй дээл орхиод явлаа
Дайчин нөхөр минь дахиад ирэлгүй
Дайныг үүрд аваад явахдаа
Өөрөө хэдий амиа алдсан ч
Өрөөл бусдад амьдрал өгсөн юм
Уулс ус цэцэг навчинд
Урдын нь сайхан өнгө бүрдэж
Улмаар мандан ялж гарсан
Улс орон уйтгар тайлсан юм
Явсан замыг нь залгаж авах
Яргуй алаг үрийг нь бодож
Янаг түүнийхээ мөнгөн эмээлийг
Яргай ташуурт нь шондож тавилаа
Хүлгийнх нь тоосыг орчлонд өргөж
Хүслийг нь гүйцээх хүүэйг бодож
Урсан хатсан хөлсийг хусаж
Унаган хонгорыг нь адуунд тавьлаа
Энгэр дээлийн энд хүрэх
Эзэн тэнгэрт хүүтэйг бодож
Хөх даалимбан тэрлэгийг нь эвхэж
Хүүд нь тавьж авдранд хийлээ
Эцгээ дууриасан хүүтэй болохоор
Эзгүй гэр минь дүүрээд ирсэн юм
Үүлэн сүүдрээс ч биеэрээ хааж
Үрийн бүүвэй дуулдаг болсон юм
"Адуучин аавын хүү билээ
Агтын тоосонд төрсөн билээ
Алимнаас ургасан алим билээ
Аминаас ургасан амь билээ
Саальчин ээжийн хүү билээ
Саальтай энгэрээс унасан билээ
Саргүй шөнийн саран билээ
Сартай шөнийн наран билээ
Далай баян орныхоо төлөө
Дайчин аав нь дайнд явсан юм
Дайсан дарсан дархан цолтой
Дарь үнэртсэн аав нь унасан юм
Хүү нь өсөж том болоод
Хүрэн тасын жигүүр ургана
Хүлэг морио тэнгэрт сойж
Хүний хүслийг газарт бүтээнэ
Аавын үгүйд аав болсон
Ард олноо хайрлаж яваарай
Асар их үнээр олдсон
Аз жаргалаа хамгаалж яваарай"
Эр нөхөр нь ирсан ирээгүй
Эх бүхэн тэр цагт
Өнөө үеийнхэнд энэ бүүвэйг
Өвөр дээр нь дуулж өгсөн юм .

ЭРТ ЦАГТ ТӨРСӨН БОЛ ТА ЭГЭЭ Л ЭЗЭН ЧИНГИСИЙН ХҮЛЭГ БААТАР БАЙХ БАЙСАН БАЙХ ТЭГЭХДЭЭ ТЭНГЭРЛЭГ ДЭЭДСИЙН  ЦУС ТАСРААГҮЙ ЦАГТ СЭЛМЭЭРЭЭ Ч БАЙНА УУ ҮЗГЭЭРЭЭ Ч БАЙНА УУ СИЙЛЖ ҮЛДЭЭХ ҮЙЛС ТАНД БИЙ.ЭХ ОРНЫХОО ЭРЭЛХЭГ ХҮҮ БОЛСОН ЭР ХҮН ТА НАРТАА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЯРУУ АЛДАР 89 ЖИЛИЙН ОЙН ГАЛ ЦОГТОЙ ХАЛУУН МЭНД ХҮРГЬЕkiis you.jpg

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2929185/22b/trackback
Жагсаалт

profile

☆∽zarko∽☆

2010.03.18 12:56:25
*.164.174.160

bayrlallaa id: Маралгоо

Амьдрал бол боломж ,түүнийг бүү алд

                             Амьдрал бол гоо сайхан ,түүнийг бишир 

                             Амьдрал бол мөрөөдөл,түүнийг биелүүл

                             Амьдрал бол хайр ,тиймээс хайрла

                             Амьдрал бол зовлон, түүнийг даван туул

                             Амьдрал бол оньсого ,түүнийг таа

                             Амьдрал бол амьдрал ,түүнийг авар

                             Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ

                             Амьдралаас ургасан үг.

 

  • Хариу

od2010

2010.03.18 22:14:56
*.85.221.143

goy boljee bayrlalaa maralgoo

  • Хариу
profile

sarmisxan

2010.03.20 00:14:05
*.158.69.159

пээ...яасан  ч  урт  юм

  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 63461
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 186378
4586 seosand oirhon ohidtoi taaraldiidaa [7] defer 2010-03-20 1270
4585 Охид минь дээ, ухаантай бай л даа [2] Маралгоо 2010-03-20 1534
4584 Эрчүүд минь дээ ухаантай байл даа [2] Маралгоо 2010-03-20 1480
4583 cheonand amjval yasiin kkk [1] machio 2010-03-19 1488
4582 cheonand amjval yasiin kkk [1] machio 2010-03-19 1580
4581 incheond bolzvol yasiin amjihuu machio 2010-03-19 1172
4580 ilsanii hawid bdg ohidtoi [2] kiss248 2010-03-19 1459
4579 esun erdene... bayariin mend hurgey angelikamgl 2010-03-19 1665
4578 taniltsi atak_tsogo 2010-03-19 1266
4577 pusan masand baidag busguichuuded kemii 2010-03-18 1140
4576 Катюша Den pobedy 2010 [2] sumo78 2010-03-18 2241
4575 МОНГОЛ Эрчүүддээ Цэргийн Баярын мэнд хүргэе !!!! sumo78 2010-03-18 1149
4574 taniltsaya busgui kemii 2010-03-18 959
4573 Эр хүн ч уйлдаг юм [2] anu666 2010-03-18 2106
4572 Гэрлэж амжаагүй явна... бас амжсан [2] anu666 2010-03-18 1573
4571 dvvdee bayrlaj bna ganaadaa chinee22 2010-03-18 1178
4570 hey busguichuudee messenger_name 2010-03-18 1240
4569 taniltsay hfhfhfyh 2010-03-18 1157
» Тэнгэрлэг Монгол эрчүүддээ Зэвсэгт хvчний яруу алдарт 89 жилийн ойн баярын мэнд хvргэе [3] Маралгоо 2010-03-18 1912
4567 Zevsegt huchnii 89*-n jiliin oin bayriin mend! [1] taavarhariult 2010-03-18 1912
4566 ohidoo!!! oshin 2010-03-17 1113
4565 Зэвсэгт хvчний яруу алдарт 89 жилийн ойн баярын мэнд хvргэе ! [5] ☆∽zarko∽☆ 2010-03-17 1715
4564 30-35nasnii sak zaluutai taniltsii [12] celee 2010-03-17 1993
4563 Tolgoi uvduhgvi amidrah nuutsiig herhen yaj ezemshih ve.. [1] secret0605 2010-03-17 4107
4562 taniltsalya bucguuchuudee uujim setgel 2010-03-17 1190
4561 hi zaluusaa [7] enh.jin 2010-03-17 2166
4560 egchmed busguite taniltsii [1] AmorAmor 2010-03-17 1294
4559 taniltsii [4] saraa0220 2010-03-16 2159
4558 tanilstii [3] carteen 2010-03-16 3231
4557 tuslaarai [3] ................ 2010-03-16 1562
4556 Taniltsay hfhfhfyh 2010-03-16 1183
4555 dajgui zaluu zaluu baina shuu [2] amormioamormio 2010-03-16 1583
4554 hamtran amidrah bvsvitei taniltsana nas 40-oos doosh [2] honye 2010-03-16 1781
4553 egch busgute taniltsmar bna.. [1] AmorAmor 2010-03-16 1640
4552 ilsanii ohidod [1] gold ganaa 2010-03-16 1319
4551 충주-d baidag busguitei taniltsay erka99 2010-03-15 1317
4550 25 aas 35 n nasnii hoorondoh busguitei taniltsay sanaa setgel niilbel amidirna rentsendavga 2010-03-15 1188
4549 hi bvsgvi 전주 d baidag bol taniltsii [2] rainism welcome 2010-03-15 1849
4548 nasnii xania xaij bgaa zaluust [11] az0101 2010-03-15 2086
4547 Lkhagva ovogtoi Ganbatiin bichig barimtiig olson tul holboo barih utsaa door uldeene uu tsarai_muut 2010-03-15 1690
4546 HEY SAIHAN CHATLAARAI exclusive 2010-03-15 1175
4545 TANILTSII [1] Batuk... 2010-03-15 3610
4544 xuurxun tsoglog busgui bna uu... YASAN CH YAAHAV [1] Tachaangui zaluu 2010-03-14 1787
4543 Ийм бүтэлгүй нэвтрүүлэгч би өмнө нь үзэж байсангүй ээ [1] ☆∽zarko∽☆ 2010-03-14 1578
4542 Looking for friends in Cheonan [5] esu 2010-03-14 1709
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 224 225 226 227 228 229 230 231 232 233 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청