Moderator : Ixus
Зэвсэгт хvчний яруу алдарт 89 жилийн ойн баярын мэнд хvргэе !
Уншсан 1715 vote 0 2010.03.17 21:51:39Эрийн хугархай гэж нудрага зангидан явдаг
Эр хүн чи энгэрт минь эрхлэхдээ нялхардаг
Эцгийн голомт залгана гэж ухаан зааж байдаг
Эрэмгий залуу чи тэвэрт минь бяцхан жаал болдог
Ууртай нүдээр орчлонг чи хардагч
Уруулыг минь үнсэхдээ бүсгүй хүн шиг айлгүйтдэг
Ганцхан гэж харамлах эх орондоо чи зүтгэдэг ч
Гал халуун өвөрт минь миний л төлөө зүтгэдэг
Элдэв олон зангаа хувцастайгаа тайчаад
Эрхэлж намайг үнсэхэд өлгийтэй маамуу болдог
Эр хүн чи энгэрт минь эрх нялх жаал
Монголынхоо бvх эрчvvдэд Зэвсэгт хvчний 89 жилийн ойн баярын мэнд хvргэе !!!!!!!
Ингээд бодоход эр хvн таныг эгдvvцэж хараад бухимдмаар
Эргэж бодоод дурсахад эрхэлж туниад танд уйлмаар
Инээгээд нэг харахад эвийлж хайрлаад ундуйцмаар
Эр хvн та энэ орчлонд эгэл биш ганц бурхан заяа юмаа
Ханийн тvшиг, хатан баатар эр хvн танийг би дээдэлдэг
Хайрын эзэн, халамжийн дээд эр хvн таныг би хайрладаг
Хатуужлын хязгаар, хагдраагvй тогтоц эр хvн таныг би шvтдэг
Хатан бvvвэй, хариу нэхэлгvй эр хvн танд би залбирдаг аа
Эвдрээгvй эргэх орчлонгийн эрхэмсэг алдрай, бvсгvйд та шvтэгддэг
Эндvvцээгvй буурал амьдралын эзэн, ижийд та бишрэгдэн дээдлэгддэг
Элбэрэлгvй сааралтах сvvдэр шиг амьдралыг, єєд нь аваад та босгодог
Эцэсгvй vргэлжлэх аз жаргалын зовлонг нь та нимэглэн жаргаадаг аа
Эр хvн та бурхан заяа, булхайгvй тавилан
Эр хvн та будант тэнгэр, булзайраагvй тvшиг
Эр хvн та уудамт хєндий, ухаант мэргэн
Эр хvн та утгат уянга, устамгvй сахиус аа
ЭХ ОРНЫХОО ЭРЭЛХЭГ ХҮҮ БОЛСОН ЭР ХҮН ТА НАРТАА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЯРУУ АЛДАР 89 ЖИЛИЙН ОЙН ГАЛ ЦОГТОЙ ХАЛУУН МЭНД ХҮРГЬЕ
kkkkk harsangui