Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Нярай хүүхдийн арчилгаа

Нярайн ангилалд 0-2 сар багтдаг. 2,5 кг-аас дээш жинтэйг гүйцэд нярай гэдэг. Бага зулайн мөгөөрсөн цоорхойн хэмжээ нь төрөх үедээ 1Ч1 см байдаг бөгөөд хэвийн өсөлтийн үед хоёр сартай болоход нь битүүрдэг. Их зулайн мөгөөрсөн цоорхойн хэмжээ нь төрөх үедээ 3,5Ч3,5 см байх тул хэвийн бойжилтын үед 18 сартай болоход нь битүүрдэг.
Нярай үедээ хүүхэд өдрийн 24 цагийн 22-т нь унтдаг. Тиймээс шөнө сэрэх, уйлах бүрд нь авч сэрээхээс болгоомжлох ёстой. Хэвийн хүүхэд тасалгааны температурын 20-30 градуст, харин дутуу төрсөн хүүхэд 30 градусаас дээш температурт байх ёстой тул эмчийн хяналтад байх хэрэгтэй.
Өвөл төрсөн хүүхдэд амин дэм сайн өгч байх ёстой. Нярайг хангалттай илчлэгтэй хоолоор дараах хуваарийн дагуу хооллоно.
- Нэг сартай хүүхдийг өдөрт зургаан удаа хооллоно.
- Хоёр сартай хүүхдийг өдөрт таван удаа хооллоно. Нэг удаагийн шөнийн хооллолт хасагдана.
Нярайг хөхөөр хооллохдоо..
Хөхүүл эх дараах зүйлээс татгалзах хэрэгтэй.
- Халуун ногоо
- Гаазтай ундаа
- Хуурч, шарсан хоол
- Тослог ихтэй бүтээгдэхүүн
- Өндөг, хиам
- Архи, тамхи
Эдгээр нь хүүхдэд сүүгээр дамжуулан муу нөлөө үзүүлдэг гэнэ.
Нярай хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн усанд оруулахын дээр өдөр бүр тостой хөвөнгөөр чихийг нь бөглөн, бүлээн устай хөвөнгөөр хамрыг нь цэвэрлэж байх шаардлагатай. Энэ үедээ хүүхэд өвчлөх нь харьцангуй бага байдаг гэнэ.