Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
Өөрийгөө хөгжүүлэх Аз жаргал Хайр Аз жаргалтай амьдрал

Нэлээд хэдэн жилийн өмнө би сэтгэл зүйч эмч, зөвлөх Диверз Брэндэн (Devers Branden)-тэй хамтран ажиллаж байх үед тэр намайг “сэхээний орон дээр хэвтэх” гэдэг дасгалыг хийлгүүлсэн юм. Энэ нь би өөрийгөө өнөө маргаашгүй үхэх нь тодорхой болчихсон, сэхээний тасагт хэвтэж байгаа өвчтөнөөр төсөөлөх ёстой дасгал байв. Тэгээд гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөдөөсөө эцсийн удаа өөртэйгөө уулзахыг хүсч тэднийг дуудуулсан, би тэдэндтэй сүүлчийн удаа уулзаж ярилцах гэж байна, “Энэ бол бидний сүүлчийн уулзалт, ингээд дахиж уулзахгүй” гэдгээ хэл хэмээн төсөөлүүлэв.
Би энэ дасгалыг хийж байх үед өөрийн мэдэлгүй нүдэнд минь нулимс цийлэгнэж, хоолой минь гарахгүй, үг минь тасалдаад, хамар шархирч эхэлсэн. Энэ бол би амьдралдаа мэдэрч үзсэн хамгийн эвгүй, хэцүү мөч байлаа. Гэхдээ би үхэх гэж байна, дахиад амьдрахгүй гэсэндээ харамссан гашуудал биш, харин миний хайр, би хэзээ ч тэдэнд илэрхийлж байгаагүй, ойлгуулж, мэдрүүлж үзээгүй хайрынхаа өмнөөс гашуудаж байгаа харуусал, харамсал байсан юм.
Энэ дасгалын үед би үнэхээр амьдралдаа ямар их зүйлийг хайхрамжгүй хаяж байгаагаа анх удаа мэдэрсэн юм даа. Би хүүхдүүдтэйгээ гэртээ байхдаа хичнээн их аз жаргалтай байдгаа, тэдэнд ямар их хайртайгаа хэзээ ч илэн далангүй илэрхийлж байгаагүй гэдгээ ойлгосон.
Дасгалын дараа миний сэтгэл санаа, оюун ухаан маань үймрэн хямарч, эмх замбараагүй болсон байв. Би амьдалдаа хэзээ ч тийм хүчтэй, хүндээр уйлж байсангүй. Харин энэ бүх сэтгэл зүйн хямрал дууссаны дараа миний хувьд жинхэнэ гайхамшиг, аз жаргалтай амьдрал эхэлсэн юм.
Би бүх юмыг ойлгосон. Би миний амьдралд хамгийн чухал зүйл юу болох, би юуны төлөө, хэний төлөө ажиллаж амьдарч байгаагаа ойлгосон. Тэгэхэд л би Жорж Пэттоны (George Patton) хэлсэн “Үхэл гэдэг бол амьдралаас илүү сонирхолтой мөч” гэдэг үгийг анх ойлгов.
Энэ хичээлээс хойш би өөртөө, амьдрал надад олгож байгаа боломжуудыг дахин хэзээ ч алдахгүй гэж тангаргалсан юм. Би хэзээ ч, магадгүй маргааш ч үхэж магадгүй хүн шиг амьдарч эхэлсэн. Миний хүмүүстэй харилцах харилцаа, хандлагад маш том өөрчлөлт орсон. Би “Бид заавал жинхэнээсээ үхэх тэр өдрийг, тэр мөчийг хүлээж амьдрах албагүй. Заавал энэ мэдрэмжийг тэр өдөр мэдрэх хэрэггүй. Хүссэн үедээ энэ мэдрэмжийг авч, амьдралаа өөрчлөх боломжтой” гэж ухаарлаа.
Энэхүү явдлаас хойш жил хагасын дараа миний ээжийн бие муудаж, эмнэлгийн орон дээр хагас үхлүүт хэвтэж байхад би хажууд нь сахиж, гараас нь барьж ээждээ ямар их хайртай болох, миний төлөө хийсэн бүгдэд нь үргэлж талархаж явдгаа, хичнээн их азтай хүү болохоо илэрхийлсээр, эцсийн мөчийг хүртэл нь хамт байлаа. Ээж минь нас барахад би нэг их хүчтэй харуусч, орь дуу тавьж чангаар уйлсан. Гэхдээ маш богинохон... Би удаан харуусаагүй юм.
Би ээжийгээ эмнэлэгт сахих тэр хэдэн өдрүүдэд ээжийнхээ надад өгсөн агуу их хайрыг мэдэрч, тэр нь миний дотор байгаа, цаашид ч гэсэн надтай хамт байх юм шиг санагдаж байсан болохоор тэр байх л даа.
Харин аавыгаа нас барахаас жил хагасын өмнөөс би түүнд янз бүрийн захидал, мэндчилгээ тогтмол явуулдаг байв. Аав маань уушгины архаг хатгалгаатай болсон учраас сүүлийн нэг сард нь аавтайгаа хүнээр дамжуулж буюу захиагаа хүнээр уншуулж харьцдаг болсон. Гэхдээ л аав маань тэр захидлуудыг, шүлгүүдийг хүлээн авч, дотор нь юу бичсэнийг мэдэж авч байсан нь сайн хэрэг байв. Нэг удаа аавуудын баяраар би түүнд нэгэн аавын тухай шүлэгтэй ил захидал явуулсны дараа аав надруу залгаж “Хөөе, би ер нь сүүлийн үед өөрийгөө тийм ч муу аав байгаагүй юм байна гэж бодоод баярлаад байгаа шүү” гэж хэлж билээ.
Зохиолч Уильям Блэйк (William Blake) “Битгий үхэх мөчийг хүртлээ дотроо байгаа бодол, мэдрэмжүүдээ хав дар... Бодол санааг харанхуй агуйд түгжсэн ч, хайр гэдэг бол тас харанхуй хонгилд ч үндэслэж байдаг” хэлсэн юм.
Ер нь өөрийгөө хэзээ ч үхэхгүй юм шиг царайлж явна гэдэг бол мунхаг хэрэг. Амьдралаас аз жаргалыг олж мэдрэхэд чинь хохиролтой. Зүйрлэвэл, тэмцээний цаг хэзээ ч дуусахгүй юм шиг санаж, тийм царай гарган тоглож байгаа тамирчинтай адил. Мэдсээр байж удаан хөдөлж, залхуурч, хайнга, эрч хүчгүй тогловол тэмцээний цаг дуусахад тэр өөрөө л хохирно.
Үхэх мөчдөө зөндөө олон харамсах зүйлтэй өнгөрнө гэдэг бол амьдрал бидэнд өгсөн энэ сайхан бэлгийг бүтэн амсаж чадаагүй, ойлгоогүй төгсөж байгаатай адил. Бидний ихэнх нь, намайг оролцуулаад, амьдралыг мөнх юм шиг, хэзээ ч үхэхгүй юм шиг сэтгэж, “за яахав, тэгж байтал болох байлгүй дээ... нэг л өдөр ингэнэ дээ, тэгнэ дээ” гэж бодож, төлөвлөж, хойшлуулсаар яваад л байдаг зуршилтай. Үүнийг Дэнис Вэйтлэй “Нэг л өдөр” гэдэг нэртэй арал гэж нэрлээд, бид нар энэ арал дээр хамаг төлөвлөгөө, хүсэл, мөрөөдлөө аваачаад хаячихдаг гэж тун онож хэлсэн юм.
Та яг одоо бодоод үзээрэй, таны маш олон төлөвлөгөө, мөрөөдөл, хүсэл чинь тэр арал дээр хөвж байх вий дээ.
Тийм болохоор өөрийнхөө үхлийг заавал үхэх өдөр хүртлээ хүлээх хэрэггүй. Өөрийгөө сэхээний тасгийн орон дээр, өнөө маргаашгүй үхэх гэж байгаа, эцсийн мөчөө хүлээгээд хэвтэж байгаа гэж төсөөл. Танд маш сонин мэдрэмж төрөх болно. Харин энэ мэдрэмж таныг зоригжуулж, өөрөө өөрийгөө идэвхжүүлэх болно. Боб Дилан (Bob Dylan) нэгэнтээ “Энэ хорвоод мэндлэхдээ яараагүй ирсэн хүмүүс яарч үхдэг” гэж дуулсан байдаг юм шүү.

(Амьдралаа орвонгоор нь өөрчлөх 100 арга номоос хэсэгчлэн авав

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2905338/29e/trackback

lakelakel

2010.04.24 19:42:43
*.113.119.233

unshchihad zugeer l ym bna.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 63451
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 186358
4541 Амьдралаа гэж... Маралгоо 2010-03-14 1454
4540 gwanjugiin jangsongd baidag busguichuudtei taniltay aa 01057843044 ok sabrag 2010-03-14 1326
4539 35 deesh nasnii busguitei [4] egduut 2010-03-14 1809
4538 bair bnaa incheond [1] axa0214 2010-03-14 1575
4537 hi taniltsii ohid bvsgvichvvdee ss$$ss$$ss 2010-03-14 1445
4536 sonjuur.info ruu orooroi [1] аврагч 2010-03-14 16660
4535 chonjug.n kargonii utas mdeh hun bwal helj ugch tusalnuu [1] 명랑소녀 2010-03-13 1637
4534 incheond bolzvol yasiin amjihuu [3] machio 2010-03-13 1773
4533 Erdene bayariig haij bna milkinmilk 2010-03-13 1277
4532 hi [1] 976003 2010-03-13 1384
4531 Та өөрийгөө мэргэлээрэй [1] sarnai.si 2010-03-13 1911
4530 hi ohidoo taniltsii t-hero 2010-03-13 1262
4529 23-25ni emegtei hvnt taniltsay soueld ts t 2010-03-13 1422
4528 jijig guanjud bdag busgui bval.... oshin 2010-03-12 1225
4527 Хараал дагуулсан эд зүйлс Маралгоо 2010-03-12 1656
» Амьдралаа өөрчлөх арга 1: Сэхээний орон дээр хэвтэж үз [1] anu666 2010-03-12 1939
4525 Амьдралаа өөрчлөх арга 1: 8. Өөрийнхөө бүх товчлууруудыг ажиллуулж сур anu666 2010-03-12 1484
4524 Баруун зүүн тархины хөгжлийг шалгах тест anu666 2010-03-12 3871
4523 Чаатлахдаа... anu666 2010-03-12 1946
4522 Хүнийг өндрийнх нь хэмжээгээр таньж болно anu666 2010-03-12 1618
4521 Hi ohidoo.Incheon Bupeyong. Patriot! 2010-03-12 1348
4520 전주-d surdag oyutan busguitei taniltsna my baby come on 2010-03-12 1206
4519 hi ohidoo incheoni bucheond [2] ramm12 2010-03-11 1321
4518 bar jiltei gants bie bvsgvitei dotno taniltsana [3] hay 2010-03-11 1709
4517 hi ohiduuda shan taniltsay eegii81 2010-03-11 1599
4516 hu hongoroooo 2010-03-11 1105
4515 Erdene bayariig haij bna milkinmilk 2010-03-11 1197
4514 Зүгээр суухаар зүлгэж суу batsy1 2010-03-10 1189
4513 tuslamj [1] Love&hate 2010-03-10 1769
4512 tyslach [2] goofy 2010-03-10 1574
4511 보안 청읍 habiar mgl hun bna uu bwb 2010-03-10 1359
4510 Эр эм хоёр орон дотроо хэрэлдвэл салахын дохио [1] angelikamgl 2010-03-10 1780
4509 hairt hanidaa [1] tso.a 2010-03-09 1964
4508 hi oroin mend zaluusaa [9] chinbolor 2010-03-09 2211
4507 bayriin mend [9] sky blue 2010-03-09 1599
4506 taniltsay bvsgvicnvvdee sak saak sak 2010-03-08 1093
4505 taniltsay busguichuudee enkhbadrah 2010-03-08 1260
4504 hi busguichuudee 20-30 nasnii busguichuudiin anhaarald messenger_name 2010-03-08 1372
4503 hey zaluusaaa [14] sak sak 2010-03-08 2422
4502 busguichuuddee [1] nik84 2010-03-08 1475
4501 Бүсгүй хүн таньд Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе...! [5] ☆∽zarko∽☆ 2010-03-08 1773
4500 USA amidardag hun bna uu tanilts sansar4231 2010-03-08 1468
4499 Олон улсын Эмэгтэчүүдийн баярын мэнд дэвшүүлэе. [3] xxx_jiguur 2010-03-08 2257
4498 tanitsii onidoo [5] khishnik 2010-03-08 1988
4497 бүсгүйчүүдээ танилцъя [3] temka2002 2010-03-08 1857
배너신청
자생병원

배너신청