
Бичлэгийн тоо 4,494

Жүдо бөхийн Европын цуврал тэмцээнүүдэд хүч үзсэн манай жүдочид эх орондоо ирлээ. Европын цувралд өрсөлдсөн манай багийн бүрэлдэхүүнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, Б.Тэмүүлэн, Г.Ууганбаатар нар багтсан. Тэд сар гаруй хугацаанд Парисын "Grand slam", Австрийн "Дэлхийн цом", Германы "Гран при", Чехийн Прага хотод зохиогдсон "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцож найман медаль хүртжээ. Тодруулбал, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг нар алт, хүрэл, С.Ням-Очир алт, С.Мияарагчаа гурван мөнгөн медаль тус тус хүртсэн байна. Харин олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ удаа ганзага хоосон ирлээ.
Tuvshinbayar hiideg yumaa hiitsen geed sanaa amarchij. yahav yahav tetgevertee garsan ch yahav. tuuhend neree uldeetsen yum chin.