Уруулын балаа уусалцтал үнсэлцье

Уйтай ч юм шиг хорвоог

Сэргэтэл үнсэлцье

Уруулын ягаан будгийг минь

Арилтал үнсэлцье

Удаан удаанаар….дахиад…

Удаанаар үнсэлцье

Их хот гадаа нүргэлнэ

Энд харин чив чимээгүйхэн

Энэрэлгүй өвөл гадаа исгэрнэ

Энд харин дув дулаахан

Эрхэлж бие биесдээ шигдчихээд

Ингээд л хоёулаа үнсэлцье

Удаан удаанаар….дахиад…

Удаанаар үнсэлцье