бүсгүй хүн zүйдэлт газрын чанадаас бүсгүй хүн дуулахад зүйрмэглэн унтах саран цочин сэрээд өндийнө яруухан дуулагч бүсгүй инээмсэглэн харахад ялгуун цагаан саран улам тод гэрэлтэнэ янаг зөөлөн хоолойгоор сарийг сэрээгч та минь ямархан нэгэн тохиолоор бүсгүй хүн болоов дүрст газрын чанадаас бүсгүй хүн гуниглахад дүүрэн цэнхэр нүднээс нулимсан бороо дуслана дөлгөөхөн аашт бүсгүй инээмсэглэн харахад дөнгөж унах дуслууд цэцэгсийн дүрд хувирна нууж яваа гунигаараа тэнгэрийг зүсрээгч та минь нууц хан ямар тохиолоор бүсгүй хүн болоов
profile