Moderator: mgl_300
Бүсгүй хүний хайр гэгээн байдаг
Бүлээн сэтгэл нь цагаан байдаг
Бүх үзэсгэлэнгийн дээд байдаг
Бүгд нийлээд хайр байдаг
Бүрэг зан нь ичимхий байдаг
Бүүвэйн дууны элбэрэл байдаг
Бүтэн сарны гэгээ байдаг
Бүүр холын наран байдаг
Ээжүүд бүсгүйчүүдэдээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж
аз жаргал хүсьв сайхан баярлаарай
Маш их баярлалаа Жанибекээ
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг н дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай...
Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Сайхан баярлаарай
мод заяа бүсгүйчүүдийнхээ нандин баярыг тохиолдуулаад сонирхолтой мэндчилгээ уралдаан зарлах байсан юм....яасан юм бол сураг алгаааааааааааааа.....
Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Сайхан баярлаарай

|
Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ
Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе