jasen
Бичлэгийн тоо 4,494

ДАШТ-ийг өнжиж магадгүй 10 од

Уншсан 1084 vote 0 2010.03.05 11:24:45

Хэдхэн сарын дараа хөлбөмбөгийн их баяр наадамд Өмнөд Африкт нээлтээ хийх гэж байна. Таван тивийн хөлбөмбөг сонирхогчдийг бүх л бүтэн дөрвөн жил хүлээлгэдэг болохоор ДАШТ бол бусад ямар ч тэмцээнээс илүү нэр хүндтэй, чансаатай болдог юм. Тийм ч учраас энэ тэмцээнд оролцолгүй өнжинө гэдэг ямар ч хөлбөмбөгчний хувьд харамсалтай байх нь ойлгомжтой. Ингээд та бүхэнд Өмнөд Африк руу зорчихгүй байж магадгүй 10 шилдэг хөлбөмбөгчдийг танилцуулья.

Пепе (Португал)

Өнгөрсөн 12 сард Валенситэй хийсэн тоглолтонд баруун өвдөгнийхөө зөөлөн эдээ бэртээж улирал дуустал тоглож чадахгүй болсон. Өнгөрсөн жил байсан бол ч яахав эргэж ирээд дараагийн улиралдаа бэлдэх байсан. Харин энэ жил дөрвөн жилд ганц болдог Дэлхийн аваргатай учраас ”хөөрхий” Пепе хэцүүхэн байдалд ороод байна. Ямар сайндаа ”Би бүрмөсөн сүйрлээ” гэж мэдэгдэж байхав. Өдгөө 27 настай түүнийг дөрвөн жилийн дараа ДАШТ-д авч явах ч юм билүү, хэн мэдэх билээ дээ. Тийм ч учраас амьдралд ганц олдох энэ боломжийг алдахад түүнд үнэхээр харамсалтай байгаа нь ойлгомжтой. Дээрээс нь Португалын шигшээд ч түүний орон зай дутагдах болно. Хагасуудаараа ”чирүүлдэг” Португалын шигшээд яг одоо найдвартай лидерийн шинжтэй хамгаалагч алга. Харьж яваа Мигель, Дуда, Ферэйрагийн хэн нь ч одоогоор өндөр түвшний тоглолт үзүүлэхгүй байгаа. Тиймээс Карлош Куйрошт хийх зүйл их байна даа байна.

Раул (Испани)

Ууг нь Раулыг өнгөрсөн Европын аваргаар л Луйс Арагонес дуудчихсан бол мань эр санаа амар зодог тайлах байсан юм. Гэтэл Испаний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч маань одоо олон улсын хэмжээнд ганц ч цомгүй их спортоо орхих дээрээ тулаад байна. Дель Боске Арагонесийг бодвол юманд уян хатан ханддаг болохоор түүнд сүүлийн боломжыг олгож ч мэдэш. Торрес, Вилья байхад гараанд гарна ч гэж юу байхав. Гэхдээ Испаний төлөө хийсэн бүхнийг нь үнэлж Өмнөд Африк авч явах бүрэлдэхүүндээ Раулыг багтаавал Боскег нэг их шүүмжлээд байх хүн гарахгүй л болов уу. Испаничууд ДАШТ-д түрүүлэх хамгийн боломжтой багаар нэрлэгдэж байгааг ч хэлэх үү.

Себастьян Фрэй (Франц)

Раймон Доменегийн хамгийн гол алдаа бол Фрэйг үнэлдэггүй явдал. Мань эр Италийн Сери А лигийн тоглолт үздэггүй юм уу, аль эсвэл түүнтэй өшөөтэй юм уу бүү мэд. Калчио лигт Фрэй Фиорентинагийн хаалгыг сүүлийн 4 жил нэр төртэй манасаар байгаа.
Гэвч Домене зөрүүд зандаа хөтлөгдөн Уго Льорисийг түүнээс илүүд үзэж авьяаслаг хаалгачыг ”гомдоож” орхисон. Он гарахаас өмнө Фрэй саяхан шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарласан байгаа. Тьерри Анригийн ”гарны” ачаар ДАШТ-д шалгарсан Азарган тахианууд ДАШТ-д төдийлөн амжилттай өрсөлдөхгүй л болов уу. Яагаад гэдгийг зөвхөн зөвхөн Испаний шигшээд 2 : 0-ээр ялагдсан тоглолтоор тайлбарлаж болохгүй л дээ. Гэхдээ л энэ тоглолт тэдний үнэн нүүр царайг бага ч гэсэн харуулаад өгсөн. Хэцүүхэн л харагдаж байна даа, Домене !

Эшли Коул (Англи) 

Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгч л Английн шигшээд тохиолдоод байна. Уэйн Бриж Территэй дахин нүүр тулахгүй хэмээн ”гоморхож” шигшээ багаасаа зодог тайлаад удаагүй байхад Эшли Коул бас шагайгаа бэртээгээд гэмтлийн эмнэлэг рүү ”’хүргэгдсэн”. Ядаж байхад энэ хоёр тоглогч нэг байрлалд тоглодгийг ч хэлэх үү Фабио Капелло ”жинхэнэ үсээ зулгааж үгээ барж байна”. Өнгөрсөн сарын эхээр Эшли Эвертоны эсрэг хийсэн тоглолтонд зүүн хөлийн шагайны ясаа цуулж 3 сар хөлбөмбөг тоглож чадахгүй болоод байгаа. 5 сар гээд эргээд ирсэн ч гэсэн ДАШТ хүртэл формондоо орж чадах эсэх нь эргэлзээтэй.
Үүнээс гадна найзынхаа бүсгүйг оролдож байгаад гардуулсан Терри сэтгэл санааны хүндхэн байдалтай байгаа. Энэ нь түүний тоглолтонд нөлөөлж байгааг бид бүхэн харсан. Гэхдээ ДАШТ хүртэл бас ч гэж зай байна аа.

Антонио Кассано (Итали)

”Адсага” aaшт Кассаног 2008 оноос хойш Липпи нэг ч тоглолтонд дуудаагүй байгаа. Цаашид ч дасгалжуулагчтайгаа хэл амаа ололцож чадахгүй бол эх орныхоо төлөө 15 тоглолтонд оролцсон дүнтэйгээр зодог тайлж магадгүй л байна. Анх гарч ирж байхад нь түүнээс Тифоси нар их зүйлийг хүлээж байсан. Гэвч оддын өвчинд хэт их нэрвэгдэж хүний үгийг сонсохоо больсон тул очсон газар болгондоо ад үзэгдсээр эцэст нь ийнхүү эмгэнэлтэй хувь заяатай нүүр тулаад байна. Сампдориад овоо хөлөө олоод гоолдоод байсан ч саяхнаас эргээд л банз халаах боллоо. Адриан Муту торуультай тоглохгүй байхад хүртэл түүнийг гаргахгүй байгаа нь ”нэг л” учиртай.

Кларен Зеедорф (Голланд)

Клубын хэмжээнд авч болох бүх шагналыг хамсан ч Зеедорф шигшээ багтайгаа цом шагнал хүртэж байсангүй. Хамгийн сүүлд тэрээр 2008 оны ЕАШТ-д оролцох боломжтой байсан ч Ван Бастентэй таарамжгүй байсан тул өөрийнхөө хүсэлтээр тэмцээнийг өнжсөн. (2006 онд ч бас тэгсэн). Одоо түүний байран дээр Шнайдер, Ван дер Ваарт гээд авьяаслаг залуус бужигнуулж байгаа болохоор Африк руу явсан ”жуулчны” журмаар л явах нь ойлгомжтой.
34 нас хүрч яваа ч Зеедорф ямар ч байсан гандан бууралгүй МанЮ-гийн хаалганд гоолдохтойгоо л байгаа.

Хуан Роман Рикельме (Аргентин) 

ДАШТ-ий сонгон шалгаруулалтын үеэр Марадона Рикельметэй муудалцаагүй бол цагаан цэнхэрүүд эцсийн мөчид эрхээ авах дээрээ тулахгүй л байсан байх. Рикельмегийн тоглолтыг удирдах чадвар, дадлага туршлага, мэдрэмж Аргентинчуудад зайлшгүй хэрэгтэй гэдгийг хүн болгон л тэр үед хэлж байсан. . Гэвч Марадона эцсийн шийдвэрийг гаргадаг болохоор яая гэхэвдээ. Рикельмег зодог тайлсны дараа Мара ”Би түүнийг гуйсан ч дахиж бүрэлдэхүүндээ багтаахгүй’ хэмээн зарласан. Тэгэхээр эцсийн эцэст Бээжингийн олимпийн алтан медаль л түүний Аргентиний төлөө хийсэн бүхний шагнал болж үлдэх шивдээ.

Роналдо (Бразил)

Роналдод шигшээ багийнх нь хаалга нээлттэй гэж Дунга мэдэгдсэн. Гагцхүү өөрөөс нь л одоо бүх зүйл шалтгаалах болоод байна. Ер нь түүнийг энэ тэмцээнд харахыг хүсэж байгаа фенүүд зөвхөн Бразилаар дуусахгүй л болов уу. Нэг хэсэг жинд нэмээд ”миарч” байснаа бодвол Роналдо одоо хөлбөмбөгч ”төрхөндөө” орчихсон Коринтианст бужигнуулж явна. ДАШТ-аас өмнө бэртэл гэмтэл (түй түй) -д орооцолдчихгүй л бол цаанаасаа ”төрцөн” тоглогч болохоор Бразилийн АШТ-д багаа өлхөөн түрүүлүүлчих авьяас түүнд бий. ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан ”Шүдэрхэг”-тэй халуун Африкт уулзахдаа бид баяртай байх болно.

Алессандро Неста (Итали)

2006 оны ДАШТ-ий дараа Неста клуб, шигшээд зэрэг тоглох ачааллыг даахгүй нь хэмээн зодог тайлж байсан. Үнэн хэрэгтээ хүсэж мөрөөдөж байсан цомоо хүртсэндээ сэтгэл нь ханасан хэрэг гэж ойлгож болно. Тэрнээс биш Итали хамгаалчдын хувьд 30 нас гэдэг ид гялалзаж явдаг үе шүү дээ. Одоо ч гэсэн Нестагийн хүчирхэг хамгаалалт, гайхалтай тоглолт харих болоогүй л байгаа. Гагцхүү бэртэл гэмтэл хэмээх тамирчдын гол дайсан түүний карьерийг сүүлийн хэдэн жил сүйтгэж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Липпи түүнийг эргэн ирэхийг урьсан ч өөрөө татгалзсан хариу өгсөн гэнэ лээ.

Роналдиньо (Бразил)

Ронни энэ улирлаас ”дахин төрөөд” байгаа. Одоогоор Сери А лигт 12 гоол оруулснаас гадна гоолын дамжуулалтаараа тэргүүлж байна. Гэвч түүний энэ бүх хичээл зүтгэлийг нь үл хайхран Дунга түүний талаарх
бодлоо өөрчлөхгүй байгаа нь харамсалтай. Сүүлийн жил гаранд Ронниг шар өмсгөлтэйгөөр фэнүүд нь харсангүй. ДАШТ эхлэхээс өмнө Дунга бодлоо өөрчилж шидэт Роналдиног Африк руу явч яваасай л гэж залбирч байхаас. ДАШТ бол манай гаригийн хамгийн шилдэг хөлбөмбөгчид цугладаг их, хөлбөмбөгийн их баяр цэнгэл наадам. Гэтэл наадмын гол хөгжөөгч ”шидтэн”-гүйгээр бидний наадам яаж өрнөх билээ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2872157/a2e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
2199 Mariah Carey - My All (MV) [1] .Sarnai. 2010-03-09 1219
2198 Дэлхийн хөл бөмбөгийн хамгийн баян клубууд Levi`s 2010-03-09 1065
2197 ~~~ *** 죽어도 못 보내 *** ~~~ [4] СИКА 2010-03-09 1337
2196 Оскарын шагнал авсан "Шуурга эзэгнэгч" кино ӨДРИЙН МЭНД 2010-03-09 1468
2195 ice top [1] жор 2010-03-08 1120
2194 kkkkkk [1] ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-03-08 1043
2193 БҮСГҮЙЧҮҮДЭЭ БАЯРАА САЙХАН ТЭМДЭГЛЭЭРЭЙ, ТА НАРТАА ХАЙРТАЙ ШҮҮ [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-03-08 976
2192 Avargiig ailgav kkk [3] ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-03-07 1045
2191 TURUL BURIIN HUVTSAS jurjee 2010-03-06 1004
2190 Машинаар үйчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-03-06 784
2189 BILLIARD sonirhogch EMEGTEICHUUDIIN anhaarald... bilgeendii 2010-03-05 1129
2188 kinog oruulah [3] ☆∽zarko∽☆ 2010-03-05 1414
2187 ajil haij bna . 980201 2010-03-05 834
2186 video mbmmbm 2010-03-05 1067
2185 martiin bayriin mend bvh mongol emgtei nart [2] $$$$$$$$$$$$$$$$$$$$$$ 2010-03-05 1460
» ДАШТ-ийг өнжиж магадгүй 10 од Levi`s 2010-03-05 1084
2183 хуриман дээр бэрийн талын дуулдаг дуу байдаг ш дээ , 999999999_ 2010-03-05 2515
2182 авто машиний шинэ запас сэлбэг нийлүүлнэ. jargalan_d 2010-03-04 1299
2181 9999999999999999 [2] 999999999_ 2010-03-04 1070
2180 we are the world for haiti [1] 사랑해... 2010-03-04 1574
2179 SAGSAN BUMBUGIIN BOLON XUL BUMBUGIIN TEMTSEEN BOLNO bolor-tuya 2010-03-03 1134
2178 Д.Пvрэвдорж : Тусгаар тогтнол apollon 2010-03-03 1007
2177 Монгол Хөөмийгөөр Хятад Хард Рок Дуу хийжээ. [4] ☆∽zarko∽☆ 2010-03-02 1307
2176 Үнэн үү ? -TOK SHOW- Амбий ОРОЛЦОВ tengis001 2010-03-02 2095
2175 Hey hey-Монголд суугаа гадаад иргэдийн оролцсон цэнгээнт нэвтрүүлэг [1] ☆∽zarko∽☆ 2010-03-02 1651
2174 UNDARGA zoogiin gazar darsaar dailna una02 2010-03-02 822
2173 ''Цэрэг" Маск продакшины маш гоё уран бүтээл ☆∽zarko∽☆ 2010-03-02 1406
2172 aziin udurlugt sagsan bumbugiin temtseen bolox gej baigaa tul urgunuur oroltsoxiig urij baina bolor-tuya 2010-03-02 1293
2171 тайлбар байхгүй ээ хэхэхэхэ ☆∽zarko∽☆ 2010-03-01 930
2170 тоглоомноос болж найз залуугаа алхан ээ хэхэхэ ☆∽zarko∽☆ 2010-03-01 1813
2169 Olympic Медалийн тоо ~~~*oGoGo*~~~ 2010-03-01 755
2168 За эд нарыг л жинхэнэ ХАКЕР гэх байхдаа ~~~*oGoGo*~~~ 2010-03-01 1154
2167 “Уран гулгалтын хатан хаан” [ Ким ён а ] [1] ~~~*oGoGo*~~~ 2010-03-01 2230
2166 Хошин шог > Аси - Морин хуур ☆∽zarko∽☆ 2010-03-01 1088
2165 > Зөгнөлт кино > Knowing (2009 монгол хэлээр) ☆∽zarko∽☆ 2010-03-01 1994
2164 . > Зөгнөлт кино > Харийн хүн буюу Оutlander 2 ☆∽zarko∽☆ 2010-03-01 1046
2163 . > Зөгнөлт кино > Харийн хүн буюу Оutlander ☆∽zarko∽☆ 2010-03-01 1310
2162 hurd file жор 2010-02-28 905
2161 Монгол хаад apollon 2010-02-28 811
2160 AIL NVVLGENE ACHAA ZUUNU teeberlene 2010-02-28 724
2159 Асрамжын газар - Маск продакшины маш гоё уран бүтээл ☆∽zarko∽☆ 2010-02-28 1162
2158 INEED ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-02-28 845
2157 INEED ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-02-28 771
2156 INEED ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-02-28 696
2155 найз залуугаа алхан ээ хэхэхэ [4] ~~~*oGoGo*~~~ 2010-02-27 1586
배너신청
자생병원

배너신청