Амттай үгээр намайг аргадсан ч Аашных нь сайханд сэтгэл уярсан ч Анх дурласан түүнийгээ л гэж Ариун хайрандаа үнэнч үлдэнэ би Өнгөний нь сайханд нүд гялбасан ч Үнэрийх нь сайханд сэтгэл татагдсан ч Өрөөлийн газар идээшихийг хүсэхгүй Өргөө нутагтаа уулс шигээ үнэнч үлдэнэ би Бусдын магтаалд салхи мэт хөөрөлгүй Буруутгасан бүхэнд өд мэт унахгүй Балмад үгсээр зэвсэг хийн дайрсан ч Би тэнгэр мэт өөрөө өөртөө үнэнч үлдэнэ
profile

УДАХГҮЙ БОЛОХ ШИНЭ ОНЫ МЭНД,,,,