Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

2010 он ордуудын зурхай

Уншсан 1880 vote 0 2010.02.27 21:29:21



 



 
 
 
  Жилийн зурхай  
 
 
2010 он

Ирж буй онд хувийн ба мэргэжлийн хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарна. Ялангуяа хоёрдугаар сараас та дээд удирдлагынхаа талархлыг хүлээж, нийгмийн шинэ түвшинд гарна. Энэ нь ойрын хоёр гурван жилийн тань материаллаг байдлыг дээшлүүлэх, тогтмол орлогыг бий болгоно. Та мөнгөтэй нэгэн болно. Хувийн бизнес эрхлэхэд таатай жил. Олонх хүмүүс гэр бүлтэй болно. Гэр бүлийн хүрээнд олон шинэ үйл явдлууд болно. Тэр дундуу нас тогтсон хүмүүс эхнэр нөхөр, үр хүүхдээрээ бахархаж амьдрах үе. Харьцаа тасарсан байсан хосууд түүнийгээ сэргээх боломжтой. Эрүүл мэнд, эрч хүч, сэтгэл санаа мэдрэгдэхээр сайжирч, элдэв хүндрэлүүдийг төвөггүй даван туулна. Энэ нь санхүүгийн хундрэлгүй элбэг байсны хүчинд эрүүл мэндэдээ анхаарал тавьж чанартэй хоол хүнс хэрэглэх талаар анхаардаг болсны ач тус юм. Хувийн болон ажил хэргийн аялал жуулчлалд таатай.

Хайр дурлал
Нумынхны хувийн амьдрал нь нэгдүгээр сард бага зэрэг бүүдгэр байх ч хавар дөхөхийн хэрээр улам бүр сонирхолтой, олон өнгөөр солонгорох болно гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Гэр бүлийн хосуудын ойголцол, итгэлцэл нь улам хүчтэй болж байхад, ганц биеийн хүмүүсийн хувьд шинэ танилууд, шинэ дурсгалтай мөчүүд гээд шоу арга хэмжээгээр тасрахгүй. Хавар эрчээ авахын хэрээр байдал нь улам ч бэхжинэ гэж мэд. Гэхдээ энэ оны эхний хагас жилд түр зуур түр тар хийж магадгүй ч хэсэг зуурын муудалцаан нь улам ч хүчтэй хайр, илүү ойлгоцлоор дуусах магадлал маш өндөр байна. Ганц бие хүмүүсийн хувьд зуны улиралд нь шинэ танилууд олонтой үе болох тул тэдгээрийн дундаас жинхэнэ хайр дурлалтайгаа учрахыг үгүйсгэх аргагүй юм. Товчхон хэлэхэд энэ он нь нумын ордныхны хайр дурлалын амьдралд хамгийн ээлтэй жилүүдийн нэг байх бололтой. Ялангуяа 2010 оны сүүл хэсэг нь үүнийг жинхэнэ батална гэж байна.


Эрүүл мэнд
Энэ жил таны эрүүл мэнд оюун ухаанаас ч илүү мэдрэмтгий, ухаалаг байна. Иймд илүү цагаар ажиллаж, орой бүр өрөөндөө суухыгаа хязгаарла. Учир нь, ингэвээс таны энерги алдагдаж, бие махбодьтойгоо тэмцэхэд хэцүү болно. Жиндээ хянамгай байж, анхаарал тавихад таатай бөгөөд амжилттай. Мах хэт их хэмжээгээр хэрэглэх хэрэггүй. Үүний оронд цэвэрхэн, шингэн байгалийн хүнс өдөр тутмын хоолондоо хэрэглэвэл зүгээр. Дасгал хийж биеэ чийрэгжүүл. Өдөр тутмын дасгал үр дүнгээ өгнө. Жилийн хоёрдугаар хагаст өөрийгөө муу зуршлаас чөлөөлөхөд анхаар.






 
 

 



 
  Жилийн зурхай  



 
2010 он

Газрын хүч шинэ санаа бодол төрөхөд нөлөөлдөг учраас энэ жил дээрх ордонд төрсөн хүмүүст зөв шийдвэр гаргахад нь туслах болно. 2010 онд од гарагс шударга хичээнгүй хүмүүсд тусална. Тэднийг шинэ ажлын амжилт хүлээж байна. Та өөрийн идэвхи зүтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхоо хүмүүсийн гайхширлыг төрүүлнэ. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхлэж, ажлын хүрээгээ өргөжүүлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Таны гол зорилго бол хувь заяанд олдох боломжийг алдахгүй байх явдал юм. Таны хайрыг бүрэн эзэмдэж байгаа хүнд та бүхнээ зориулж болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралтай болох магадлалтай. Гэр бүлийн хүмүүсийн харилцаанд онцын өөрчлөлт гарахгүй. 7, 9-р сард зөрчил ширүүсэх боловч та байдлыг бүрэн эзэмдэж зөв гольдролд нь оруулах болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таны санаа сэтгэлийг төдийлөн зовоохгүй. Оны сүүлчээр илүү их эрч хүчтэй болж, нэр хүнд тань өснө. 5 болон 10 сард холын аялалд явж, дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил үлэмж хэмжээний орлого авчирч, цаашдын ажлаа өргөжүүлэх тухай бодох болно. Ажил мэргэжилтэй холбоотой оргил үе 10,11,12 сар байх болно. Олон хүмүүсд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдож магадгүй.

Хайр дурлал
Хонинуудын хайр дурлалын амьдрал нь 2010 он эхэнд онц єєрчлєгдєхгvй. Ерөнхийдөө тайван өнгөрнө. Ганц бие хүмүүс нь энэ үед олон нийтийн ажилд идэвхтэй оролцох тул бүтэн жилийн турш цуг байх хамтрагчаа олохгүй гэх газаргүй. Цаашлаад хариу дурлалын хувьд хавар, зуны улирал нь тайван, жигд байх болно. Харин хонины ордны ганц бие хүмүүс энэ үед хайр дурлалын олон харьцаа тогтоосноор, зөв сонголт хийх боломж гарахгүй байж магадгүй. Гэхдээ нөгөө талаас уйдаж, гиюүрэх зав ч бас гарахгүй нь бололтой. Харин 2010 оны сүүлээр хайр дурлалын фрон дээр зөрчилдөөн үйл ойлголцол бий болж, нэлээд асуудал үүсч магадгүй байна шүү. Улмаар атаархал, мэхлэлт, тэнэглэл, салалт хагацалтай олон таарч магадгүй. Иймд хайр дурлалын харьцаагаа харьцангуй тогтвортой байлгах гэж багагүй арга, ухаан сийлэх хэрэгтэй болох нь.


Эрүүл мэнд
Та өөрийнхөө эрүүл мэндэд ердийнхөөсөө арай илүү анхаарал тавих шаардлага гарах бололтой. Хэдий хувцасны загвар таныг барьж байсан ч та өвлийн улиралд зөв хувцаслах хэрэгтэй. Мөн та их завгүйгээсээ болж сэтгэл санааны дарамтанд орно. Энэ тохиолдолд та долоо хоногийн хуваарьтаа өөрчлөлт оруулж сайхан амарч өөрийн эрч хүчийг сэлбэж авах хэрэгтэй. Гэвч энэ өөрчлөлтийг ихэнх хониныхон хийхгүй л бололтой. Ингэж амсхийх завгүй ажиллах муу, ажил амралтыг хослуулах нь илүү чухал гэдгийг ойлгосноор та таатай байдлыг авах болно. Таны арьс өвчилж магадгүй бөгөөд хэрэв цэвэр шинэ бүтээгдэхүүн, эрүүл хоол хүнс, их ус хэрэглэж, хэрэгтэй цагт нь амарч чадвал та ийм бэрхшээлтэй тулгарахгүй. Илүү тайван амьдрал таныг эрү

л байлгана.





 



 



 
  Жилийн зурхай  



 
2010 он

2010 он таны хувьд маш чухал бөгөөд дурсгалтай мөчүүд ихтэй болно. Таны дотоод мэдрэмж асар хүчтэй, мэдрэмтгий болж ажил үйлс чинь амжилттай байна. Хүссэн зүйл чинь сэтгэлчлэн бүтнэ. Урьд нь та хүн болгоныг надад туслаач гэж гуйдаг байсан зангаа орхиж, харин өөрөө бүгдийг хийж байгааг чинь харсан найзууд чинь гайхах болно. Бизнесийн хувьд танд гадаадаас ер бусын саналууд ирнэ. Хувийн санхүү амжилттай харагдаж байна. Эрүүл мэндийн хувьд та өөрийнхөө эрүүл мэндэд маш их анхаарах ёстой. Учир нь таны биеийн хүчний ажил гэнэт ихсэх болно. Хоолны дэглэм барьж, биеийн тамирын дасгал хийх нь таны эрүүл мэндэд тус дөхөм болно. Хайр дурлал таны амьдралд онцгой байр суурь эзэлнэ. Энэ жилд та өөртөө чухал хамгийн үнэ цэнэтэй яг тэр хайртайгаа учирна. Энэ 3, 4 сард танд нэгэн шинэ зүйл тохиолдох болно. Эхний 7 сар та маш их үр ашигтай ажиллана, харин амарч болохгүй цааш нь ажилла, тэгвэл та амжилтанд хүрэх болно. 12 сард танд маш их бэрхшээл тулгарна. Санхүү мөнгөний хувьд одтой байх бөгөөд таны цалин нэмэгдэж магадгүй. Жилийн эхний хагаст маш орлоготой, 2 дахь хагаст олсон мөнгөө үр бүтээлтэй зарцуулах нь зөв. Таныг шинэ зүйл сурахад чинь энэ жил маш сайн байна. Гэрээсээ хол байж, аялалд явах нь танд тустай. Хэрэв та гэрлэх бодолтой байгаа бол энэ жил шийдвэрээ гаргаарай. Учир нь таны төсөөлж байгаагүй илүү бахархууштай зүйл тохиолдоно. Хэрэв та шийдвэр гаргаж холбоо тогтоосоон бол харьцаагаа муутгахгүй байхыг хичээгээрэй. Мэдээж та хоёр нэг нэгийгээ мэдэхэд асар их хугацаа шаардагдах бөгөөд хэрэв та шинэ холбоо хийж байвал эсвэл үерхлээ удаан үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол зөнд нь хаяж хайр дурлал хаашаа дагуулах нь тийшээ яваарай.

Хайр дурлал
2010 оны эхэн үе нь үхрийн ордныхны хувьд тун халуухан өнгөрөх бололтой. Халуухан гэдэг нь хэрүүл маргаан, үл ойлголцол дараалан гарч, үр дүнд нь бүр ч илүү дотносож, эсвэл нэг мөр хоёр тийш болж магадгүй гэсэн үг. Ганц бие хүмүүсийн хувьд энэ үе нь арай л тайван байна. Гэхдээ хайр дурлалын цөөнгүй адал явдал, учралын нөлөөгөөр олон зүйлийн талаар эргэцүүлэн бодож, төгс партнерын талаарх таны төсөөллөө нэлээд өөрчилж магадгүй. Харин хавар эхлэхтэй зэрэгцэн үхрийн ордныхон дурлалын хэнээрхэлд автаж магадагүй байна. Харин хэнээрхэл байгаа газар эрүүл саруулаар сэтгэх чадварт байсхийгээд л богино холбоо үүсч унтарчихаад байдгийг мартаж болохгүй. Тун ч ээдрээтэй үе тул гэр бүлтэй үхрийнхэн олон тооны салалт, мэхлэлтийн гол дүр, хэргийн эзэн байх бололтой. Ганц бие хүмүүс нь харин дурлалынх нь эхэн үеийн манан арилахын хэрээр 5-р сарын орчим хайртынхаа олон тооноы таагүй зүйлсийг олж харна. Намар цаг нь бүгдийг ойлгож, цэгцлэн төөрөгдлөөсөө салахад туслана. Тийм ч болохоор эсрэг хүйснийхээ хүмүүсийн сонирхох хүсэл хамгийн бага байна.


Эрүүл мэнд
Та суудаг ажил хийдэг бол унтаж амар, цэвэр агаар амьсгал. Тансаг хоол, орой үдэш гадур явах нь эрүүл мэндэд тийм ч сайн биш. Тиймээс дуртай ч дургүй ч гэртээ байх хэрэгтэй. Энэ ордныхныг сэтгэлийн дарамтанд ороод байдаггүй гэхэд болно. Ажлынхаа хуваарийг харах цаг болжээ. Хэтэрхий хялбар зохиогдсон нь сайн үрдүнд хүргэхгүй. Чөлөөт цагаараа спортоор хичээллэ. Хоолны дэглэм сахь. Жилийн эцэст та ямар үр дүнд хүрснээ харна.

profile 

Намар навч унадгаараа

Өвөл цас ордгоороо

Хавар ногоо ургадгаараа

Зун бороо ордгоороо

Харин би өөрөөрөө гайхуулдаг

Хүмүүс та нар юугаараа гайхуулдаг вэ ?


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2849121/e9f/trackback

profile

이슬.Исир(Салон)

2010.02.27 23:22:59
*.199.166.143

ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА.



МАНАЙ САЛОН:



☞~НҮҮРНИЙ МАССАЖ -

☞~НҮҮРНИЙ МАСК (халуун болон шавран)-

☞~ХУМС ЗАСАЛ (гоёлын хумс болон, бүх төрлийн хумс залгалт хийнэ)-

☞~СОРМУУС УРТАСГАНА (өөрийх юм шиг хийнэ)-

☞~БАРИА ЗАСАЛ (бумба тавина, хөөрж хөшөх. нурууний өвдөлт)-

☞~ГЭДЭСНИЙ МАССАЖ (тураана)-

☞~ШАРЛАГА (чих хамар хоолой , эмэгтэйчүүд)-

☞~ХӨЛНИЙ МАССАЖ (судас бүдүүрэлт, булчингын массаж)-

☞~ТОЛГОЙ БАРИНА-

ХАЯГ : МЕТРОНЫ 7-Р ШУГАМ 748 -ын 4- ГАРЦ ☎ УТАС : 010-9740-9854

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211373
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239293
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366730
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365272
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524296
11721 LIRIKOS VERIRTE goo saihani baraa. [2] chachabo 2010-02-28 921
11720 angellaa2010-d [1] Ялгуун_08 2010-02-28 900
11719 naidwartai so gargah hun bn uu [2] Tiim VV 2010-02-28 876
11718 Daatgaliin talaar [4] ostr 2010-02-28 845
11717 huuhedteigee tsagiig yaj unguruuh ve^^ [3] manuka 2010-02-28 1290
11716 HELLO-Д талархая [4] jiji 2010-02-28 932
11715 Гэрийн эмч batsy1 2010-02-28 578
11714 Busguichuudee asuuh yum baina [1] hee 2010-02-28 1107
11713 СОЛОНГОСТ ЖИРЭМСЭЛСЭН .....ДАХИН БИТГИЙ ... АНХААР [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-28 1014
11712 busguichuudee asuuya [3] princess*** 2010-02-28 1006
11711 Elgemsuu ta tuslaach [6] bodol05 2010-02-28 928
11710 ЭЛГЭМСҮҮД энэ өдрийн мэнд хүргэе [3] jiji 2010-02-28 1968
11709 Ажлаа дуусахаар намайг хайрлаарай [6] ӨДРИЙН МЭНД 2010-02-28 1216
11708 yaraltai [4] lg123 2010-02-28 1368
11707 mashin achuulj bsan hunees ?????? [1] 사랑해... 2010-02-28 1141
11706 Anhaar!!!!! \\\\\\ 2010-02-28 885
11705 kkkkkkkkkkkkkkkkkkkk [2] 사랑해... 2010-02-28 1016
11704 СОЛОНГОСТ БАЙГАА ЭЛГЭМСҮҮД [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-28 1023
11703 mongoloos solongosruu [4] hahahhahah 2010-02-28 1298
11702 ХЭРВЭЭ ХҮҮТЭЙ БОЛ АНХААРААРАЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-28 1091
11701 ajil haij bgaa emegteichvvded tsetseg navch 2010-02-28 782
11700 Өнөөдөр орой 7:10д KBS1 үзээрэй [2] 사랑해... 2010-02-28 1141
11699 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ [1] 다산120 2010-02-28 769
11698 solongost baigaa ILGEMSUU emchid [3] ohinoos ni 2010-02-28 1410
11697 asuuh ni [2] Tengerlegbvsgvi 2010-02-28 1117
11696 hi all asuuya Cheh [2] M.puto 2010-02-28 1172
11695 solongos ruu yaj yrih be tuslaach [3] 012345 2010-02-27 1755
11694 asuuy busguichuudee [3] ari_ariuna 2010-02-27 1118
11693 hi. busguichuudee. asuuh um bna aa [4] kor99 2010-02-27 1484
» 2010 он ордуудын зурхай [1] ЗАЯА 2010-02-27 1880
11691 МЁНМУГТ (721 ДЭЭР) 1 ӨРӨӨ БАЙР БАЙНА chichika 2010-02-27 737
11690 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-27 914
11689 Батга гэж чухам юу юм бэ?Батгатай арьсанд хориглох 10 заавар Бүсгүй 2010-02-27 3617
11688 Asuuhgui bj chadahgui ni,.... [3] 반지 2010-02-27 1524
11687 YARALTAI TUSLAMJ! [2] ezengui aral 2010-02-27 1219
11686 bair haij bn Batsuda 2010-02-27 615
11685 Erhem_setgel id-tai hvnees asuuh ni [4] Хүслэн 2010-02-27 1454
11684 zarj baina file xx66 2010-02-27 884
11683 ЭЛГЭМСҮҮ БОЛОХОО БАЙЛАА [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-27 1128
11682 ЭР ХҮНД ИТГЭСЭН МИНИЙ БУРУУ,,,,,,, !!!!!!!!!!! [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-27 1476
11681 busguichuudee hyamdhan setak awmaar bn [1] Мишээл 2010-02-27 1160
11680 EMEGTEICHUUDIIN EMCH ZUVULGUU UGCH BNA [1] BaGallEterNaL 2010-02-27 1093
11679 hello bolon ansand bdag bvsgvichvvdees asuult bnaa [3] spy_j 2010-02-27 1216
11678 asuuya [2] hehe_3333 2010-02-27 1027
11677 Hariulj tusalaach bi jiremsen yumaa bөөr ovdood baih yum [2] ev_negdel 2010-02-27 1219
배너신청
자생병원

배너신청