Хоолоо сойж, элдэв бэлдмэл хэрэглэлгүйгээр зөв амьсгалаад байхад л илүүдэл жингээ хасах боломжтой гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ нь турах хамгийн найдвартай аргад тооцогддог болох нь тогтоогджээ. Хэрэв таны бие махбодь шаардлагатай хүчилтөрөгчөө авч чадахгүй байгаа бол хичнээн сайн хоолны дэглэм бариад ч та үр дүнд хүрэхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хүн нэг грамм өөх, тосоо шатаахын тулд хоёр литр хүчилтөрөгч зарцуулдаг учраас зөв амьсгалах нь юу юунаас илүү чухал аж. Зөв амьсгалж чадахгүй байх тусам төдий хэмжээгээр өөх, тос хуримтлагддаг байна. Та зөв амьсгалахын тулд эхлээд гэдэс, өрцөө өргөн гүн амьсгаа авах хэрэгтэй аж. Харин дараагийн удаад уушигаа агаараар дүүргэн хэсэг хугацаанд барих хэрэгтэй. Үүний дараа амьсгалаа бүрэн гаргах ёстой. Энэ дасгалуудыг өдөрт хоёр удаа эрүүл агаарт хийхэд л турах боломжтой.
Дашрамд дурдахад, хүн өдөрт 20 мянган удаа амьсгалж, 2000 шахам литр хүчилтөрөгч авч байж бодисын солилцоо зөв хэмнэлд ордгийг эрдэмтэд баталжээ.
Л.ХАЛИУ
бариа засал ,гоо сайхан, гоо сайхны шивээс 50%хямдралтай хийж байна(7шугам748гамён сакури ёг)01097409854