Moderator: mgl_300
Хєхvvл эхчvvдэд нийтлэг тохиолддог бэрхшээл бол хєх сvvгvй болох юм. Тєрсний дараа хєх сvvгvй болох нь гол тєлєв амьдралын таагvй нєхцєл байдаптай холбоотой байдаг ч хэвийн нєхцєлд ч vvсэх нь цєєнгvй.
Сvv ялгаралт буюу лактацийг сайжруулах олон арга байдаг ч тухайн хvний онцпогоос хамаараад vйлчилгээ нь янз бvр байдаг. Тэгэхээр бvх эхчvvдэд тохирох универсал арга гэж байдаггvй гэдгийг ойлгох хэрэгтэй. Янз бvрийн євс ханд, цайнууд бий. Vvний дотроос ногоон цай, самрын сvv гойд сайн нєлєєтэй байдаг. Мєн сvv сайтай байхад нойр чухал vvрэгтэй болохоор хоногт 8-9 цагаас багагvй хугацаагаар унтах, биеийн хvчний хvнд ажил хийхгvй байх, цэвэр агаарт сапхилж байх хэрэгтэй.
Гурилан бvтээгдэхvvн идэж сvv орох аргыг ихэнх ээжvvд туршаад vзсэн байдаг. Энэ нь нийтлэг байдлаараа vр дvнтэй байх боловч жирэмснээс vлдсэн илvvдэл жинг улам бvр тогтворжуулж єєхлєг давхаргыг хатууруулах нєлєєтэй тул болгоомлох хэрэгтэй. Vvнээс гадна хєхийг кварцын гэрлээр шарах, хэт єндєр авиагаар єдєєх, A, Е витамин, шар айраг уулгах, зvv тавих зэрэг олон эмчилгээ байдаг. Гэхдээ тухай бvрт єрхийн эмч, хvvхдийн эмчтэйгээ зєвлєж байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд сэтгэлзvйгээ сайтар хянаж тайван, итгэлтэй байлгаж хэрэгтэй юм.