Бичлэгийн тоо 4,494
Германы
Дюселдорф хотноо зохиогдож байгаа Дэлхийн Жюдо бөхийн Холбооны Гранд
При цуврал тэмцээнд (IJF Grand Prix Duesseldorf 2010!) өнөөдөр Монголын
жюдочид бахдам сайхан амжилт гаргаaд байна.
60 кг-ын жинд барилдсан Д.Төмөрхүлэг маань хүрэл медаль авч манайхны гараа тун амжилттай эхлэв. Дараа нь 66 кг-ын жинд гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар аваргын төлөө өмнө нь гурван ч удаа таарч ялагдаж байсан Өмнөд Солонгосын тамирчин Ан Жү Хваныг энэ удаа илүүрхэн цэвэр ялсан бол, 73 кг-ын жинд манай тамирчин Сайнжаргалын Ням-Очир бас л бүх учраагаа ялсаар аваргын төлөө Европ тивийн аварга Оросын татар үндэстэн Улан Гуруевтэй урамтай дайчин барилдаан хийж вазари мэхээр цэвэр хожин энэхүү нэр хүндтэй тэмцээний хоёр жинд монголчууд түрүүллээ.

Мөн
энэ өдөр 66 кг-ын жинд дэлхийн цомын аварга Мияарагчаа медалын төлөөх
барилдаанд Словены тамирчинд ялагдаж 5-р байр эзлэв. Зуун мянган
долларын шагналын сантай энэ тэмцээнд түрүүлсэн тамирчин 3500 евро буюу
ойролцоогоор $5000 хүртэж байгаа ажээ. Тэмцээний дараагийн жингийн
барилдаанууд маргааш Сан Францискогийн цагаар өглөөний 5:30 ам-д
болно. Интернэт дэх дараах линкээр энд дарж шууд нэвтрүүлгийг үзэж болж байна.
Маргааш
-100 кг-ын жинд Олимпийн аварга Н.Түвшинбаяр маань дэвжээнд гарна.
Тэрээр Бээжингийн олимпоос хойш бэртэл гэмтэлээ эмчлүүлээд хэсэг
завсарлаж ноднин жил болсон дэлхийн аваргыг өнжсөн. Дэлхийн цом болон
өөр бусад хэд хэдэн тэмцээнд амжилтгүй барилдаж бэлтгэл нь хараахан
жигдрээгүй байгаа билээ.