Бичлэгийн тоо 4,494
Германы Дюссельдорф хотноо уржигдар эхэлсэн жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээний эхний өдрийн барилдаанд манай баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эхний өдөр болсон хөнгөн гурван жингийн барилдаан Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар /66 кг/, ОУХМ С.Мияарагчаа /66 кг/, Д.Төмөрхүлэг /60 кг/, Г.Болдбаатар /60 кг/, С.Ням-Очир /73 кг/, нарын таван жүдоч зодоглосон бөгөөд 2009 оны дэлхийн аварга, Тагнуулын ерөнхий газрын “Ирч” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ, ”Женко” клубын тамирчин С.Ням-Очир нар жиндээ тэргүүлж, алтан медаль хүртлээ. Харин залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг хүрэл медалийн эзэн болоод байна.
С.Мияарагчаа, Г.Болдбаатар нарын хувьд хоёул шагналт тавдугаар байрт шалгарсан байна. Хоёрдугаар сарын эхээр эх орноосоо мордсон манай жүдочид Европын орнуудад болж буй жүдо бөхийн А зэрэглэлийн тэмцээнүүдэд дараах амжилтыг үзүүлээд байна. Жүдочдын өрсөлдөх дараагийн тэмцээн хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Чехийн Прага хотод болно.