Moderator: mgl_300
Одоо 26 настай солонгост ажиллаж амьдарч буй жирийн нэгэн бүсгүй, нөхөр хөөрхөн хүүтэй. Тэр 2 минь монголд бий. Тэр 2-тойгоо жаргалтай сайхан амьдрах хүсэлдээ хөтлөгдөн энэ газар ирээд багагүй хугацааг өнгөрөөж байна. Энд ирээд ганцаардахын зовлон гэрээ санахын зовлон хайртай хүнтэй хөөрхөн үртэй байхын жаргал гээд сайн муу бүхнийг үзэж байна даа. Миний хань надад маш их итгэдэг би ч хүний итгэл алдахаар хүн биш гэж өөрийгөө боддог байлаа тийм ч байсан. Гэтэл энд ирээд өөрийгөө огт өөр хүн болохыг мэдлээ. Яагаад гэхээр би ханыгаа хуурчихлаа. Санамсаргүй гэх ч хаашаа юм. Миний урьдны таньдаг залуу маань энд ажилладаг юм. Би тэрний утсыг өөрөө эхлэж олж аваад тэрэн рүү ярьсан. Хэсэг хугаацаанд дараа бид амралтын өдрөөр уулзахаар тохирсон. Тэгээд бид уулзаж хүний нутагт байгаа улсууд зовлон нэгтэй болохоор бие биенийгээ хурдан ойлгосон юм болов уу даа л гэж бодож сууна. Тэр залуу маань бас эхнэр хүүхэдтэй. Гэхдээ бид 2 амьдралаа үрэхгүй тийм тэнэг улсууд ч биш. Бие биенийхээ амьдралыг мэдэж байгаа. Хайртай ханьыдаа гомдоохийг ч хүсэхгүй байгаа. Бид 2-н бодол энэ тал дээр яг адилхан. Бид 1 л удаа уулзсан. Дахиад уулзахыг хүсэж байгаач хань минь бодогдоод байх юм.
Би одоо яахаа ч мэдэхгүй л байна. Зүгээр л дахиад ганц нэг удаа уулзах уу. Харьцаагаа бүүр таслах уу. Би муу хүн муу хань муу ээж баймааргүй байна. Гэсэн мөртлөө бас… Өөрийгөө ч ойлгохоо болилоо. Надад хайртай хүн байхад ягаад өөр хүнтэй уулзах хүсэл төрдөг юм бол доо. Би тэр залууд хайртай биш тэгж их таалагдаад ч байдаггүй. Тэр ч уулзая л гэдэг л дээ. Гэхдээ эрэгтэй хүн бол угаасаа тодорхой ш дээ унтая л гэсэн бодолтой байгаа. Харин би бас тийм бодолтой байгаа юм болуу??? Би ханьтайгаа ханилаад бараг 4 жил хамт амьдарсан. Байнгын тогтмол сексийн амьдралтай байсан хүн ингэдэг юм болуу. Эмэгтэй хүн ингэж хүсдэг юм болуу. Би тэр хүнтэй дахиад уулзах уу яахуу. Надад туслаж зөвлөөч. Би хүний үг сайн сонсдог. Та бүхний үгийг хүлээн авах болноо. Намайг балиар амьтан гэж битгий бодоорой гадаадад амьдарч байсан хүмүүс бол намайг сайн ойлгох байхаа. Би анх тэр хүнтэй уулзахдаа сэтгэлээ онгойтол сайхан юм ярина л гэж бодож байсан юм шүү надад зөвлөөрэй хүмүүсээ…
халуун хайртай ханийгаа хэдий хүний нутагт байгаа ч бодох л хэрэгтэй байсан юм,. гэхдээ эргээд очсон байсан ч нэгэнт ийм байдалд орсон хүн аз жаргалтай амьдрах тохиолдол ховор....